Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
Хэргийн индекс | 135/2016/01304/и |
Дугаар | 1308 |
Огноо | 2016-10-07 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 1308
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Хэргийн индекс: 135/2016/01304/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, *** дугаар хэсэг, ***-***-*** тоотод оршин суух *******ын ******* /утас: 9510 4060/-ы нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, Дархан-Уул аймгийн ******* цогцолбор сургуулийн захирал /утас: 7037 3787/-д холбогдох
“******* цогцолбор сургуулийн захирлын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/******* тоот тушаалыг хүчингүй болгуулах, ******* цогцолбор сургуулийн дизайн технологийн багшийн ажилд эгүүлэн томилуулах, дизайн технологийн багшийн ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагад 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн иргэний хэрэгт ажиллагаа хийгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
“Миний бие ******* овогтой ******* нь ******* цогцолбор сургуулийн захирал Ж.Маанийдаарийд ажилд эгүүлэн орох тухай нэхэмжлэл гаргасан. Би өөр ажилд орсон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. иймд хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Дархан-Уул аймгийн ******* цогцолбор сургуулийн захиралд холбогдуулан ******* цогцолбор сургуулийн захирлын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/******* тоот тушаалыг хүчингүй болгуулах, ******* цогцолбор сургуулийн дизайн технологийн багшийн ажилд эгүүлэн томилуулах, дизайн технологийн багшийн ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн нэрийн мөнөөс нэхэмжлэл гаргаж байгаа нэхэмжлэгч Т.******* нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа ... Миний бие ******* овогтой ******* нь ******* цогцолбор сургуулийн захирал Ж.Маанийдаарийд ажилд эгүүлэн орох тухай нэхэмжлэл гаргасан. Би өөр ажилд орсон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. иймд хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү ... гэсэн нь хуульд харшлахгүй байна.
Иймд нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Дархан-Уул аймгийн ******* цогцолбор сургуулийн захиралд холбогдуулан гаргасан ******* цогцолбор сургуулийн захирлын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/******* тоот тушаалыг хүчингүй болгуулах, ******* цогцолбор сургуулийн дизайн технологийн багшийн ажилд эгүүлэн томилуулах, дизайн технологийн багшийн ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Т.******* нь Дархан-Уул аймгийн ******* цогцолбор сургуулийн захиралд холбогдуулан гаргасан ******* цогцолбор сургуулийн захирлын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/******* тоот тушаалыг хүчингүй болгуулах, ******* цогцолбор сургуулийн дизайн технологийн багшийн ажилд эгүүлэн томилуулах, дизайн технологийн багшийн ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч Т.******* нь 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 5201 дугаар захирамжаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид нь энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ