Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
Хэргийн индекс | 135/2016/01223/и |
Дугаар | 1182 |
Огноо | 2016-09-07 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 1182
Хэргийн индекс 135/2016/01223/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, хүрээхэн ***-*** тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар *******, утас *******/-ын хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай“ иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...******* аймгийн архивын тасгаас 1994 онд Цэцэг сумын хүний эмч, 2003 он Бүсийн оношилгоо эмчилгээний төв лобараторийн эмчээс чөлөөлсөн тухай тушаал олдохгүй байгаа. Иймд 1991 оноос 2003 он хүртэл 12 жил ажилласан байдлыг сэргээн тогтоож өгнө үү.” гэв
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.*******ы гаргасан ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Ц.******* нь ******* аймгийн Цэцэг сумын хүний их эмчийн салбарт эрхлэгч, их эмчээр 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, ******* аймгийн ******* эмнэлэгт лаборторийн их эмчээр 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2001 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, ******* аймгийн Барүүн бүсийн оношилгоо эмчилгээний төвд тасгийн эрхлэгч, их эмчээр 2001 оны 11 дүгээр сарын 01-нээс 2003 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тус тус ажиллаж байсан болох нь ******* аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2015.12.15 өдрийн 1565 дугаартай тодорхойлолт, ******* аймгийн Цэцэг сумын хүний их эмчийн салбарын эрхлэгч, их эмчийн тушаал, ******* аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016.07.18-ны өдрийн 1282 дугаартай албан бичиг, ******* аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын тушаал, ******* аймаг дахь бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирлын тушаал, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Ц.******* нь ******* аймгийн Цэцэг сумын хүний их эмчийн салбарт эрхлэгч, их эмчээр 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, ******* аймгийн ******* эмнэлэгт лаборторийн их эмчээр 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2001 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, ******* аймгийн Барүүн бүсийн оношилгоо эмчилгээний төвд тасгийн эрхлэгч, их эмчээр 2001 оны 11 дүгээр сарын 01-нээс 2003 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч Ц.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА