Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
Хэргийн индекс | 150/2016/00213/И/ |
Дугаар | 0242 |
Огноо | 2016-12-05 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 0242
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Сарантуяа би Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Номгон 3-р багт оршин суух иргэн *******ийн /РД:МФ-/ нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 1-р баг 12-54 тоотод оршин суух иргэн *******ид /РД:ДЮ-/ холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын төлбөрт 3.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 18-ний өдөр иргэний хэрэг үүсгэн танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 10 сарын 15-ний өдрийн 00 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сайхан сум Номгон 3-р багийн нутагт Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн хатуу хучилттай хар замын 47-48-р километрт жолооч ******* нь өөрийн өмчлөлийн 64-45 СЭА улсын дугаартай Маяти маркийн ачааны автомашин жолоодож яваад миний 4 тооны адууг дайрч бүгд газар дээрээ үхсэн. Тухайн үед ******* хохиролыг бүрэн барагдуулна, шүүх цагдаагаар явахгүй гээд маргааш өглөө нь крантай машин авч ирж ачиж аваад явсан. Хохиролоо барагдуулах гэж түүнтэй уулзахад төлөх боломжгүй хуулийн байгууллагаар шалгуулая гэсэн. Цагдаагийн байгууллагаас тухайн зам тээврийн ослын улмаас учирсан хохирол нь эрүүгийн хэрэг үүсгэх хохиролын хэмжээнд хүрэхгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Иймд *******оос эд хөрөнгөд учирсан гэм хорын төлбөрт 3.200.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч: ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ******* нь нэхэмжлэгч *******ийн нэхэмжилж буй 3.200.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
*******ийн нь иргэн *******оос эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 3.200.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ,
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь *******ийн нэхэмжилж буй 3.200.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66.150 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул *******ийн төлөх улсын тэмдэгтийн хураамж 66.150 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар *******ийн нэхэмжлэлтэй *******ид холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын төлбөр 3.200.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66.150 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, *******оос улсын тэмдэгтийн хураамжид 33.075 төгрөг, орон нутгийн орлогоос 33.075 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д тус тус олгосугай.
3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид анхааруулсугай.
4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.САРАНТУЯА