Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 130//ШШ2016/00652

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 12 дугаар багт оршин суух, М овогт Асийн Аийн хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч А.А, орчуулагч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Ө сумын Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Хүүхэд үрчлүүлэх тухай 39 дүгээр захирамжаар Оийн Бийг Р.Д, А.А нарт үрчлүүлсэн холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулахыг хүсжээ.

Хүсэлт гаргагч А.А шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Р.Д А.А бид хоёр 1991 онд гэр бүл болж, 61 тоот гэрлэсний гэрчилгээтэй хууль ёсны гэр бүл билээ. Миний охин дүү Ж нь өмнөх нөхөр болох О гэх залуугаас гэрлэлт цуцлах үед тэдний дундаас 2000 оны 05 сарын 13-ны өдөр төрсөн охин О.Бийг гэр бүлийн тухай хуулийн 55-р зүйлийн 55.7-д заасны дагуу Ө сумын Засаг даргын 2004 оны 07 сарын 16-ны өдрийн 39-р захирамжаар Р.Д А.А бидэнд үрчлүүлсэн билээ. Мөн 2004 оны 07 сарын 16-ны Ө сумын засаг даргын 39 тоот захирамжид Р.Дийн нэр Д болж буруу бичигдсэн байна. Гэтэл О.Бийн төрүүлсэн эх А.Ж 2007 оны 12-р сарын 15-нд Оын Атай гэр бүл болж, гэрлэлтийн бүртгэлийн 214 тоот гэрчилгээ авч, хууль ёсны гэр бүл болсноор охин Бийг ашиг сонирхлын үүднээс төрүүлсэн эх А.Жийн асрамжид байх илүү зохицтой байсан тул үрлчлэгч Р.Д, А.А бид хоёр үрчлэгдэгч Бийг төрүүлсэн эх Ж, О.А нарын асрамжид 2007 онд шилжүүлснээр хойш Б нь О.А А.Ж нарын асрамжид өгч, хүмүүжиж, сайн сайхан амьдарч сурч боловсорч байгаа болно. Тухайн үед О.А, А.Ж нарын асрамжид бага насны охин Бийг шилжүүлсэн үед Гэр бүлийн хуулийн 55-р зүйлийн 55.7 зааснаар Ө сумын Засаг даргын 2008 оны 03 сарын 12-ны өдрийн 41 тоот захирамж гарч, үрчлэлт хийгдэж, тухайн захирамжийг үндэслэж, 2008 оны 03-р сарын 17-ны өдөр овог эцгийн нэрийг Ааар сольж, 0145200 тоот гэрчилгээ олгогдсон нь хууль ёсны үйлдэл болсон юм. Харин А.Бийн хууль ёсны үрчлэлтийг өөрчилсөн Ө сумын 2008 оны 03 сарын 17-ны өдрийн 41-р захирамжаар Ө сумын Засаг даргын 2004 оны 7 сарын 16-ны өдрийн 39 тоот захирамжийн бага насны хүүхэд Бийг Р.Д, А.А нарт үрчлүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах явдал нь Бийн үрчлэлт давхардсан, иргэний бүртгэлийн тухай хууль тогтоомж зөрчсөн үйлдэл болж байна.

Иймд шүүхээс хүсэх нь:

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4, 145-р зүйлийн 145.1, 145.6-р заалт, Гэр бүлийн тухай хуулийн 61-р зүйлийн 61.2-д зааснаар Баян-Өлгий аймгийн Ө сумын Засаг даргын 2004 оны 07-р сарын 16-ны өдрийн 39-р захирамжийн Бийг Р.Д, А.А нарт үрчлүүлсэн хэсгийг хүчингүйд тооцох тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч А.А шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Миний бие А.А нь төрсөн дүү болох А.Жийн хүүхэд болох Бийг онд нөхөр Д бид хоёр үрчилж авсан. Үрчилж авсан Бийн төрсөн болох А.Жд буцааж өгсөн учраас Д бид хоёрын үрчилж авсан Бийг төрсөн ээжид буцааж өгсөн тул үрчилэлтийг хүчингүйд тооцуулахыг хүсэж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч А.А нь Ө сумын Засаг даргын 2004 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Хүүхэд үрчлүүлэх тухай 39 дүгээр захирамжаар Оийн Бийг Р.Д, А.А нарт үрчлүүлсэн холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулахыг хүсжээ.

Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Б нь 2000 оны 5-р сарын 13-нд О.А, А.Ж нарын гэр бүлд төрсөн нь хавтаст хэрэгт авагдсан хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна.

Улмаар Ө сумын Засаг даргын 2004 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Хүүхэд үрчлүүлэх тухай 39 дүгээр захирамжаар Бийг Р.Д, А.А нарт үрчлүүлж, үрчлэлтийг Ө сумын үрчлэлтийн бүртгэлийн 40-рт бүртгэсэн болох нь Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 09-р сарын 27-ны өдрийн 231/003812 дугаартай Үрчилсний бүртгэлийн лавлагаа, хүсэлт гаргагчийн тайлбараар тус тус нотлогдож байна.

Одоогоор охин Б нь 16 настай, Ө сумын Д сургуулийн 11 в ангид суралцдаг, О.А, А.Ж нарын 3 дахь хүүхэд болох нь Баян-Өлгий аймгийн Ө сумын Д сургуулийн сургалтын менежер Б.А, Ө сумын 3 дугаар багийн Засаг дарга Х.К нарын тодорхойлолт зэрэг бичмэл нотлох баримтаар тогтоогдож байна.

Нэгэнт хүүхдийг үрчлэн авагч А.А өөрөө шүүхэд үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлт гаргасан ба Р.Д нь Миний бие Райс овогтой Д Ө сумын 12 дугаар багт эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Бид 2000 оны 05 дугаар сарын 13-нд төрсөн. Бийг дүү А.Жээс үрчлүүлэн авсан юм. Бид өөрсдийн зөвшөөрлөөр Бийг А.Жийн асрамжид өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд Бийг бид Д Амангүл нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй гэх хүсэлтээ шүүхэд гаргасныг харгалзан үрчлэлтийг хүчингүйд тооцож, Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д зааснаар Бийг төрүүлсэн эцэг, эх О.А, А.Ж нарын асран хамгаалалтад үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

М.Ж, О.А нар нь 2008 оны 9-р сарын 24-ний өдөр гэр бүл болсон тухай хавтаст хэрэгт 214 дугаартай нотариатаар гэрчлүүлсэн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар авагдсан байна.

Охин Бийг үрчилж авсан гэх Р.Д, А.А нар 1991 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 1992 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан 61 дугаартай гэрлэлтийн гэрчилгээгээр нотлогдож байгаа тул Ө сумын Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 39 дугаартай захирамжид ... Оь овогтой Бийг эцэг Р.Д, эх А.А нарт ... үрчлүүлсүгэй гэснээс үзэхэд Р.Дийн нэрийг Р.Д гэж буруу таашаа бичигдсэн байна.

Иймд Ө сумын Засаг даргын 2004 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Хүүхэд үрчлүүлэх тухай 39 дүгээр захирамжаар Бийг Р.Д, А.А нарт үрчлүүлсэн холбогдох хэсгийг хүчингүйд тооцож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тусудирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4, 145 дугаар зүйлийн 145.6, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т заасныг баримтлан Ө сумын Засаг даргын 2004 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Хүүхэд үрчлүүлэх тухай 39 дүгээр захирамжаар Бийг Р.Д, А.А нарт үрчлүүлсэн холбогдох хэсгийг хүчингүйд тооцсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д тус тус зааснаар Бийг төрүүлсэн эцэг, эх О.А, А.Ж нарын асран хамгаалалтад үлдээсүгэй.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч А.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН