Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Батбайн Мангилик |
Хэргийн индекс | 130/2016/0572/И |
Дугаар | 130/ШШ2016/00655 |
Огноо | 2016-11-08 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 130/ШШ2016/00655
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 4 дүгээр багт орших, Р ХХК / захирал Н.Б, утас *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 3 дугаар багт оршин суух, утас **********, РД:************ Б овогт Нгийн Хт холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: 173250 /нэг зуун далан гурван мянга хоёр зуун тавин/ төгрөгийг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Р ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр тус шүүхэд хандаж иргэн Х.Коос зээлээр авсан нефтийн бүтээгдэхүүний үнэ 115500 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний алданги 57750 төгрөг нийт 173250 /нэг зуун далан гурван мянга хоёр зуун тавин/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан билээ. Хариуцагч Х.Кын хариу тайлбарт дурдагдсан асуудлаар тухайн үед манай компанид түгээгчээр ажиллаж байсан Н.Х гэдэг хүнээс 115500 төгрөгийн үнэ бүхий ДТ маркын түлшийг иргэн Х.К гэдэг хүнд зээлээр олгож байсан эсэхийг асууж тодруулахад: Би иргэн Х.К гэдэг хүнд зээлээр олгож байсан. Дараа нь гэрээнд заасан хугацаандаа мөнгийг нь надад авчирж тушаасан болно. Гэтэл би уг мөнгийг касснаас авч хувьдаа завшсан болно. Миний бие Р ХХК-д учруулсан хохирлыг олох ёстой байсан орлогын хамт буюу нийт 173250 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл бүрэн төлж барагдуулж өгнө гэж тайлбар өгсөн болно. Иймд тухайн үед манай компанид ажиллаж байсан Н.Хаас 173250 / нэг зуун далан гурван мянга хоёр зуун тавин/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Н.Х шүүхэд гаргасан хүсэлтэд: Миний бие РХХК-аас нэхэмжилж буй 173250 / нэг зуун далан гурван мянга хоёр зуун тавин/ төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Харицагч Н.Х нь нэхэмжлэгч РХХК-ны нэхэмжилсэн 173250 / нэг зуун далан гурван мянга хоёр зуун тавин/ төгрөгийг төлж өгөх тухай тайлбараа тус шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд энэ хэргийн хариуцагч Н.Х нь 173250 / нэг зуун далан гурван мянга хоёр зуун тавин/ төгрөг гаргуулах тухай Р ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Р ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5848 төгрөгийн тал нь болох 2924 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын *********** дугаартай данснаас 2924 /хорин есөн мянга хорин дөрвөн/ төгрөгийг, хариуцагчН.Хаас 2924 /хорин есөн мянга хорин дөрвөн/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Р ХХК-д олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хуулийн тухай хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-ийг баримтлан хариуцагч РД:************ Б овогт Нгийн Х нь 173250 /нэг зуун далан гурван мянга хоёр зуун тавин/ төгрөг гаргуулах тухай Р ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч РХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5848 төгрөгийн тал нь болох 2924 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын *********** дугаартай данснаас 2924 /хорин есөн мянга хорин дөрвөн/ төгрөгийг, хариуцагчН.Хаас 2924 /хорин есөн мянга хорин дөрвөн/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч РХХК-д олгосугай.
3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н.Х нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАНГИЛИК