Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 399

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Бугат сумын 1 дүгээр баг Бижид оршин суух Ончуул Түвдэндоржийн Лхамдуламын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин 7.120.867 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүх 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэcнийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, хариуцагчийн төлөөлөгч Л.Энхжаргал, прокурор Л.Өлзийбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.                                                        

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Т.Лхамдулам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Говь-Алтай аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн иргэн Т.Лхамдулам миний бие нь 2012 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүртэл Бугат сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байгаад 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Нийгмийн даатгалын хэлтсийн даргын Б/05 тоот тушаалаар намайг ажлаас үндэслэлгүйгээр ажлаас халсан байсныг Говь-Алтай аймаг дахь Захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар үндэслэлгүй ажлаас халагдсан нь тогтоогдсон. 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр нийгмийн даатгалын хэлтсийн даргын Б/10 тоот тушаалаар буцаан авсан. 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл гаргуулах, 13 сарын цалин 6.573.108+547.759=7.120.867 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр тушаал гаргасан мөртлөө 3 сард ажилласан хугацааны цалин өгөөгүй, амралтын мөнгө олгосон байсан. Учир нь ээлжийн амралтыг биеэр эдлээгүй байхад амралтын мөнгө олгоод тушаал гаргасан байгаа. Иймд миний ажилгүй байсан хугацааны цалин шимтгэл төлөгдөөд гарт 6.408.780 төгрөгийг олгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Л.Энхжаргал шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Т.Лхамдулам нь Бугат сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллах хугацаандаа нийгмийн  даатгалын  сангийн  хөрөнгөөс  хувьдаа  завшиж,  нийгмийн  даатгалын сан

2

болон тэтгэвэр, тэтгэмж авагч, даатгуулагчдад их хэмжээний хохирол учруулсан байсныг хэлтсийн дотоодын хяналт шалгалтаар илрүүлж, дээрх үйлдлүүд нь "Нягтлан бодох бүртгэлийн тухай", "Нийгмийн даатгалын тухай", "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр,  тэтгэмжийн  тухай",  "Хөдөлмөрийн  тухай",  "Төрийн  албаны  тухай"  хуулиуд, Нийгмийн даатгалын байцаагчийн ёс зүйн дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн тул хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 19-ний Б/05 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Нийгмийн даатгалын улсын байцаагчдын хийсэн хяналт шалгалтаар нийгмийн даатгалын сан болон иргэдэд учруулсан хохирлыг тогтоож, актаар 13.271.581 төгрөгийн төлбөр тавигдсан. Т.Лхамдулам нь улсын байцаагчийн актаар тавигдсан төлбөрөөс 7.080.257 төгрөгийг төлж, 6.191.324 төгрөгийн төлбөрийг барагдуулаагүйгээс аймгийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж, сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжсэн. Т.Лхамдуламын төрийн албан хаагчийн болон нийгмийн даатгалын байцаагчийн ёс зүйг ноцтой зөрчсний улмаас иргэд даатгуулагчдын дунд нийгмийн даатгалын байгууллага, түүний шударга ажилчдын нэр хүнд унаж, нийгмийн даатгалын сан болон тэтгэвэр тэтгэмж авагч иргэд хохирч, тэр хохирлыг буруутай этгээд барагдуулаагүй байгаа нь түүний ажилгүй байсан хугацааны цалин, шимтгэлийг гаргуулах гэсэн нэхэмжлэлтэй адил агуулгатай байна. Т.Лхамдулам нь төрийн албан хаагчийн болон нийгмийн даатгалын байцаагчийн ёс зүйг ноцтой зөрчсөн үйлдэл гаргаж ажлаас чөлөөлөгдсөн, нийгмийн даатгалын улсын байцаагчийн актыг зөвшөөрч төлбөрийн 50 гаруй хувийг төлсөн, мөн 2015 онд аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэм буруутайг нь тогтоож Өршөөлийн тухай хуульд хамруулж байсан зэргээс үндэслэхэд Т.Лхамдулам нь ажлаас хууль бусаар халагдсан гэж ажилгүй байсан хугацааны цалин, шимтгэлээ гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм. Т.Лхамдуламын үйлдлээс нийгмийн даатгалын сан болон тэтгэвэр, тэтгэмж авагчид, даатгуулагчдад учруулсан хохирол 6.191.324 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т.Лхамдулам сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Т.Лхамдулам миний бие нь сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэл нь энэ хэрэгт хамааралгүй. 13.271.581 төгрөгийг завшсан гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд одоо тус аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжсэн. Шүүх хуралдаан 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр болохоор товлон зарлагдсан байгаа энэхүү хэргийн хохирлыг болон миний гэм буруугийн асуудал уг хэрэгт эцэслэн шийдвэрлэгдэх боломжтой гэж үзэж байна. Намайг 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ажлаас халсан бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ажилд эгүүлэн тогтоосон. Үүнтэй холбогдуулж энэ хоорондох ажилгүй байсан хугацааны цалин, лист нэхэмжилсэн үндсэн нэхэмжлэлтэй холбогдуулж, эрүүгийн хэргийн хохирлыг сөрөг нэхэмжлэл болгон гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдөж 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ажилдаа томилогдсон. Энэ хугацаандаа ажилгүй байсан тул ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Л.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Т.Лхамдулам  нь  2015  оны  03  дугаар  сарын  19-ний  өдөр  ажлаасаа чөлөөлөгдсөн.

3

Тухайн үед Нийгмийн даатгалын байгууллага дотоодын хяналт шалгалтаараа Бугат сумын Нийгмийн даатгалын байцаагч нар үр дүнгийн гэрээ болон хүлээсэн үүргээ зөрчсөн байж магадгүй гэх шалтгаанаар ажлын хэсэг ажиллаад илтэд санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, банкны баримтыг засварласан нь тогтоогдож нийгмийн даатгалын улсын байцаагч нар зөрчлийг илрүүлж улсын байцаагчийн актын үндэслэлийг гаргасан. Хэлтсийн даргын тушаал 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гарч ажлаас чөлөөлөгдсөн. Нийгмийн даатгалын улсын байцаагч нарын дүгнэлтийг үндэслэн улсын байцаагчийн акт гарсан гэж ойлгож байгаа. Т.Лхамдулам нь нэхэмжлэлдээ 13 сарын цалин нэхэмжилсэн байна. 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх цалинг нь олгочихсон. 2014 оны 09 дүгээр сараас 2015 оны 03 дугаар сар хүртэлх амралтын мөнгөний ноогдвор олговрыг олгосон байгаа. Нэхэмжлэлдээ амралтын мөнгийг мэдэгдэлгүйгээр олгосон гэж бичиж цалингаа бүтэн нэхэмжилсэн байна. Т.Лхамдулам нь тухайн үед жирэмсэн байсан. 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 60 хоногийн жирэмсний лист, 2015 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл амаржсаны лист бичүүлж энэ мөнгө нь нийгмийн даатгалын сангаас олгогдсон. Үргэлжлүүлээд хүүхдээ асрах чөлөөгөө авсан. Тухайн үед ажиллаж байсан гэж үзвэл жирэмсэн, амаржсаны хугацаанд нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зохицуулалтаар нярайн хугацаанд ажил олгогч цалин олгохгүйгээр нийгмийн даатгал төлөх ёстой. Үүний хүрээнд хүүхдээ асарсны тэтгэмжийг авах ёстой. Энэ хугацаанд байгууллагаас цалин олгогдохгүй. Ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс нийгмийн даатгалын шиймтгэл төлөгдөх эрх зүйтэй учраас 13 сарын цалин нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Т.Лхамдулам нь 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны цалин гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Т.Лхамдуламын үйлдлээс нийгмийн даатгалын сан болон тэтгэвэр тэтгэмж авагчид, даатгуулагчдад учруулсан хохирол 6.191.324 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан боловч 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 489 дугаартай албан бичгийг ирүүлж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тусдаа үндсэн нэхэмжлэлээр гаргаж шийдвэрлүүлэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

Нэхэмжлэгч Т.Лхамдулам нь Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/05 дугаартай тушаалаар ажлаас халагдаж, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 09 дугаартай “эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар “...1. Говь-Алтай аймгийн Бугат сумын иргэн Т.Лхамдуламын нэхэмжлэлтэй, тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдох Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/05 тушаалыг хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Нэхэмжлэгч Т.Лхамдуламын   итгэмжлэгдсэн   төлөөлөгч   хариуцагч   байгууллагатай   байгуулсан

4

эвлэрлийн гэрээнд зааснаар талууд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай нэхэмжлэлээ иргэний шүүхээр шийдвэрлүүлэхээр тохиролцсныг дурдсугай...”  гэж шийдвэрлэсэн бөгөөд Т.Лхамдуламыг 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/10 дугаартай тушаалаар Говь-Алтай аймгийн Бугат сумын нийгмийн даатгалын байцаагчийн ажилд эгүүлэн томилсон байна.

Иймд нэхэмжлэгч Т.Лхамдулам нь ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар нэхэмжлэх эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримтыг дахин нотлохгүй ба шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй байна.

Иймд Т.Лхамдуламын ажилгүй байсан хугацааны цалинг олгох үндэслэлтэй байх ба ажилгүй байсан хугацааны цалинг тодорхойлохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрээс 2015 оны 1, 2, 3 дугаар саруудад ажиллаж авсан цалингаас 1 сарын цалингийн дундажийг тооцоход 547.759 + 547.759 + 576.816 = 1.672.334, 1.672.334 : 3 сар = 557.444 төгрөг байна. Нэхэмжлэгч нэхэмлэлдээ 2015 оны 03 дугаар сарын дутуу ажлын хоногийн цалинг мөн нэхэмжилсэн, хариуцагч ажилласан хугацаанд ноогдох амралтын мөнгийг нэмж олгосон гэж тайлбарлаж байх ба нийгмийн даатгалын дэвтэрт цалинг бүтнээр олгосон бичилт хийгдсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийн үндэслэл нотлогдохгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Ажилтныг 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/10 тоот тушаалаар ажилд буцаан авсан болох нь баримтаар тогтоогдож байх тул 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх 12 сарын цалинг тооцоход 577.444 * 12 сар = 6.689.328 төгрөгийг олгож, цалингаас үлдэх хэсэг болох 431.539 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар дээрх хугацааны олговороос зохих журмын дагуу 2015 оны 03 дугаар сараас 2016 оны 03 дугаар сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч Т.Лхамдуламын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст  даалгах нь зүйтэй байна.

Хариуцагч татгалзалдаа ажилгүй байсан хугацаандаа Лхамдулам нь жирэмсний болон амаржсаны тэтгэмж авсан тул энэ хугацааны цалинг олгохгүй хэмээн тайлбарлажээ. Шүүх энэ шийдвэрээр нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоож буюу тухайн цаг хугацаанд ажиллаж авах ёстой цалинг олгож байгаа бөгөөд хэрэв тухайн цаг хугацаанд хариуцагчийн тайлбарт дурдсан үйл баримт бий болсон бол хуульд заасан журам, хувь хэмжээгээр цалинг тооцон олгох эрх нь тухайн байгууллагад  байгаа  тул  шүүхээр  тогтоогдсон  цалингаас  тооцон олгох боломжтойг

5

тэмдэглэх нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэр шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх бөгөөд ажилгүй байсан хугацаанд олгогдох байсан цалингийн маргааныг шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлээс хангагдсан хэмжээ буюу ажилгүй байсан хугацааны цалин 6.689.328 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 121.979 төгрөгийг Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс /хуучин нэрээр/ буюу одоогийн нэршлээр Говь-Алтай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагад 6.689.328 /зургаан сая зургаан зуун наян есөн мянга гурван зуун хорин найман/ төгрөгийг гаргуулан  Ончуул Түвдэндоржийн Лхамдуламд /РД:ДГ86043007/ олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 431.539 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар дээрх хугацааны олговороос зохих журмын дагуу 2015 оны 03 дугаар сараас 2016 оны 03 дугаар сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч Т.Лхамдуламын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.

3. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлээс хангагдсан хэмжээ буюу ажилгүй байсан хугацааны цалин 6.689.328 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 121.979 төгрөгийг Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс /хуучин нэрээр/ гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

6

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Ц.ҮЙТҮМЭН