Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
Хэргийн индекс | 142/2016/01553/И |
Дугаар | 01459 |
Огноо | 2016-12-01 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 01459
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг Шанд 27б-7 тоотод оршин суух Чандмань цагаан гэрүүд овгийн Магсарсүрэнгийн Цогтжаргалын /ФА-64010771 / ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтээр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч М.Цогтжаргал, өмгөөлөгч Б.Долгосүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч М.Цогтжаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Тус үйлдвэрт 1986-1989 оны 06 сар хүртэл өрлөгчин буюу бетон угсрагч, 1989-06-01 ний өдрөөс одоог хүртэл “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний харъяа барилга засварын цех буюу одоогийн “РСЦ” ХХК-д бетон зуурмагийн узелийн хөвүүлэн татагчаар ажиллаж байгаа юм.Хөдөлмөрийн дэвтэрт анх ажилд орсон “өрлөгчин”, НДШ-ийн дэвтэрт оосорлогч, цемент савлагч” гэсэн ажил, албан тушаалын нэршлээр бичигдсэн байх ба өрлөгчин, оосорлогч, цемент савлагч гэж бичигдсэн ажил албан тушаал нь “бетон зуурмагийн узелийн хөвүүлэн татагч” гэдэг ажил бөгөөд энэ албан тушаалыг бичээгүйн улмаас Орхон аймгийн НДХ-ийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн хурлаас “ ажил албан тушаалын нэршлээ зөвтгөн шүүхээр шийдвэрлүүл...” гэсэн шийдвэр гарсан тул холбогдох баримтуудаа бүрдүүлэн ажилласан байдлаа сэргээн тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” -ийн Барилга засварын цехэд 1989-06-01- нээс 2011-01-01 ний өдөр хүртэл бетон зуурмагийн узелийн хөвүүлэн татагчаар 22 жил 07 сар, Уулын баяжуулах”Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний харъяа “РСЦ” ХХК-нд 2011-01-01 нээс 2016-10-26 ний өдрийг хүртэл бетон зуурмагийн узелийн хөвүүлэн татагчаар 5 жил 09 сар 25 хоног, нийт 27 жил 04 сар 25 хоног ажилласан хугацаанд холбогдох баримтуудыг бүрдүүлэн ирсэн тул ИХШХШТХ-ийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасны дагуу ажилласан хугацааг сэргээн тогтоож өгнө үү.Надтай хамт, одоог хүртэл ажиллаж байгаа Х.Пүрэвсүрэн, Ж.Мягмарбаатар, Г.Бямбараш нарыг гэрчээр асууж өгнө үү ” гэжээ.
Хүсэлт гаргагч М.Цогтжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 1986 онд ирж Эрдэнэт үйлдвэрт ирэ ажилд орж байсан.Одоо 30 дахь жилдээ ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний харъяа барилга засварын цех буюу одоогийн “РСЦ” ХХК-д энэ хугацаанд өрлөгчин,бетон угсрагч,оосорлогчоор гэж хөдөлмөрийн дэвтэр,нийгмийн даатгалын дэвтэрт бичсэн боловч хөвүүлэн татагч гэдэг ажлыг 20 гаруй жил хйиж ирлээ.Оосорлогч бетончин бол туслах ажил.Ер нь Бетон зуурмагийн хэсэгт 20 иод хүн ажилладаг.Хөвүүлэн татагч нь бетон зуурмагийн бэлдэцийг бэлтгэдэг ажил юм.Завсараар нь оосорлогч хийх тохиолдод их гардаг.Хөвүүлэн татагчийн мэрэгжлийн үнэмлэхтэй.Иймд 1986 оноос хөвүүлэн татагчаар ажиллаж байгааг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч М.Цогтжаргал нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасныг хангах үндэслэлтэй байна.
Магсарсүрэнгийн Цогтжаргал нь 1989-06-01-нээс 2011 оын 1 сарын 01-ний өдөр хүртэл Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний харъяа барилга засварын цехэд, 2011-1-01-нээс одоо хүртэл, “РСЦ” ХХК-д тус тус бетон зуурмагийн узелийн хөвүүлэн татагчаар ажиллаж байсан болох нь №215716 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн баталгаат хуулбар, №075991 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн баталгаат хуулбар, Эрдэнэт үйлдвэр ХХК-ний төрөлжсөн архивын 2016-09-23-ны өдрийн 476 дугаартай лавлагаа, РСЦ ХХК-ний гүйцэтгэх захирлын 2014-06-16-ны өдрийн Б/154 дүгээр тушаал, М.Цогтжаргалын ажлын байрны тухай РСЦ ХХК-ний 2016-10-24-ний өдрийн 639 дугаартай тодорхойлолт, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2015-05-1-ний өдрийн 5/1416 дугаартай албан бичиг, хавсралтын хамт, хамт ажиллаж байсан гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж дүгнэв.Иймд түүнийг бетон зуурмагийн узелийн хөвүүлэн татагчаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд зааснаар төрийн санд хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүлийн 135.2.6-д заасныг баримтлан Чандмань цагаан гэрүүд овгийн Магсарсүрэнгийн Цогтжаргалыг 1989 оны 06 сарын 01-ний өдрөөс 2011 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Барилга засварын цехэд,2011 оны 01 сарын 01-ний өдрөөс одоо хүртэл “РСЦ” ХХК-д бетон зуурмагийн узелийн хөвүүлэн татагчаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банкны 130000801681 тоот дансанд 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй. .
3. Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ