Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 01463

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                                                                                             

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг Залуус хороолол 23а-32 тоотод оршин суух Хаад боржигон овгийн Самбуугийн Бямбачимэгийн /ФА-62032267/ ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтээр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч С.Бямбачимэг, хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч С.Бямбачимэг шүүхэд гаргасан хүсэлтдээ:Миний бие С.Бямбачимэг нь 1981 онд ЗХУ-д ТМС төгсөөд Эрдэнэт хотын Техник туслалцааны барилга угсралтын конторт шавар будагчнаар 1981-06-28-ны өдрийн тушаалаар ажилд орж байсан.Ингээд уг байгууллагад тасралтгүй ажиллаж ирсэн.Ажиллаж байх хугацаанд 1991 онд Орд пүүс, 1993 онд Орд компани болж өөрчлөгдсөний улмаас зарим нэг тушаалын хавсралт олдохгүй байгаагаас болж тэтгэвэрт орох боломжгүй болсон тул намайг 1981 оноос хойш 1995 он хүртэл тус байгууллагад ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ

                                                                                                                  

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч С.Бямбачимэг нь 1981 оны 06 сарын 28-ны өдрөөс 1990 оны 11 сарын 16-ныг хүртэл Эрдэнэт хотын Техник туслалцааны барилга угсралтын конторт,Орд компанид шавар будагчнаар 1981 оны 7 сарын 01-ны өдрөөс 1995 оны  1сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан болох нь түүний  №559770 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн баталгаат хуулбар, Техник туслалцааны барилга угсралтын конторын даргын 1981 оны 07 сарын 01-ний өдрийн 397 дугаартай “ажилд томилох тухай”тушаалын хуулбар, мөн даргын 1986 оны 01 сарын 02-ны өдрийн 01 дугаартай “Бригад зохион байгуулах тухай” тушаалын хуулбар, Эрдэнэт хотын Ардын хурлын Гүйцэтгэх захиргааны 1990 оны 11 сарын 16-ны өдрийн 163 дугаартай “Орд үүс-байгуулах тухай тогтоолын хуулбар, хамт ажиллаж байсан гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.Иймд хүсэлтийг хангах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд зааснаар төрийн санд хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүлийн 135.2.6-д заасныг баримтлан Самбуу овогтой Бямбачимэгийг 1981 оны 7 сарын 01-ны өдрөөс 1995 оны 1 сарын 01-ныг хүртэл Эрдэнэт хотын Техник туслалцааны барилга угсралтын контор,Орд компанид шавар будагчнаар тус тус ажиллаж байсныг  тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банкны 130000801681 тоот дансанд 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.                      .

3. Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй  болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АРИУНЦЭЦЭГ