Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 25

 

 

*******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

                                                                       Хэргийн индекс: 148/2015/00363/И

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                                        Б.Батзориг

                                Шүүгчид                       Л.Амарсанаа

                                                                       Г.Давааренчин

   Оролцогчид:

            Нэхэмжлэгч                                                  *******

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                       *******

            Хариуцагч                                                     *******

            Хариуцагчийн өмгөөлөгч                          *******

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцож,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 461 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор *******ы нэхэмжлэлтэй, *******т холбогдох “Хашаа, байшингийн өмчлөгч тогтоолгох” тухай, *******ийн *******д холбогдуулан гаргасан “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг 3 дугаар хэсэг 016 тоотод байрлалтай дугаар бүхий гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй ******* дугаар бүхий 544 м2 газрын хууль ёсны эзэмшигч мөн болохыг, мөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг 3 дугаар хэсэг 016 тоотод байрлалтай улсын бүртгэлийн дугаартай 24м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч *******, нар болохыг тогтоолгох, *******ыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг 3 дугаар хэсэг 016 тоотод байрлалтай дугаар бүхий өөрийн эзэмшлийн газар /хашаа/- аас нүүлгэн гаргаж, газрыг чөлөөлүүлэх” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг  2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч *******  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Миний бие нь 1998 оны 05 дугаар сард дүү , ээж, 2 хүүхдийнхээ хамт Хушаат сумаас энд шилжин ирээд гэдэг айлын хашаанд амьдарч байсан. Ирээд удаагүй байтал ээж маань нас барсан. Манай дүү эхнэрийнх нь өвөө Ш. гэдэг өвгөн энэ газрыг авч өөрөө жижиг байшин барьж амьдарч байгаад удалгүй энэ газрын ихэнх талыг нь манайд өгч өөрийнхөө газар хашаа, байшингаа хүнд зараад явсан. Манай дүү , Г нарын хамтаар 1998 оны 08 дугаар сараас 10 дугаар сар хүртэл одоо том эгч *******ийн амьдарч байгаа байшинг барьсан. Уг газрын хашааг нь ах барьж өгсөн. Тухайн үед газрын гэрчилгээ авах гэтэл нийтээр нь кадастрын зураг гаргаж байгаад гэрчилгээ олгогдоно гэж байсан учраас гэрчилгээгээ авч чадаагүй хот руу ажил хийхээр явсан юм. Ингээд би ажлын шаардлагаар 2000 онд хүүхдүүдээ аваад Улаанбаатар хотод амьдарч байгаад 2011 онд хүнд өвчин тусч хүндэрсний улмаас буцаж энд ирсэн.

2003 онд манай эгч ******* Дарханд амьдарч байгаад энд шилжин ирээд орон байргүй, орох оронгүй гэхээр нь манай дүү манай хашаа байшинд түр амьдарч бай гээд хүүтэй нь хамт оруулсан байсан. Би хотоос 2011 онд Сэлэнгэд ирэхэд манай хашаа байшинд ******* амьдарч байхаар нь би яаж одоо гар гэж хэлэх вэ гэж бодоод байртай болтол нь гээд ээжийнхээ гэрийг бариад хашаандаа цуг амьдарч байсан. 2012 онд миний өвчин хүндэрч хөхний хорт хавдар туссан гэдгээ мэдэж хагалгаанд орсон. 2014 онд манай айлын хүн надад чи хашаа байшингаа зараа юу, танай байшинг худалдана гэсэн зар яваад байх юм гэсэн. Энэ талаар асуухад манай эгч Энэ бол манай байшин гэсэн. Тэгээд үүнээс болж бидний хооронд маргаан үүсэж муудалцсан. Гэтэл нэг өдөр манайд орж ирээд Энэ миний хашаа, байшин зайлаарай гээд байсан. Тэгээд манай эгч, нөхөр хүүхдүүд нь нийлж намайг байнга хашаанаас гар гэж хөөгөөд байхаар нь охиноо явуулж Үл хөдлөх эд хөрөнгийн газар-аас очиж асуулгахад манай хашаа байшинг хүү болон өөрийнхөө нэр дээр авч 2014 онд гэрчилгээ авсан болохыг мэдсэн. Намайг хотоос ирэхэд гэрчилгээ авсан талаараа юу ч яриагүй учраас би мэдээгүй юм. Арай ч эгчийгээ хэлэхгүйгээр миний хашаа байшинг өөрийнхөө нэр дээр шилжүүлнэ гэж бодоогүй.

Би бол ядарсан эмэгтэй. Намайг удаа дараа доромжилж, дээрэлхэж, өнөөдрийг хүртэл амгалан тайван байж чадаагүй, долоон хүүхдээ дагуулаад өнөөдрийг хүртэл хөөгдөж туугдан барин амьдарч байна. Энэ явдлыг гэрчлэх хүмүүс түрүүчийн шүүх хуралд ирээд гэрчлээд явсан. Тэр үед цонх хаалга хийсэн хүмүүс ирээд байшин барьж байхад ******* байгаагүй гэдгийг гэрчлээд явсан. *******ийг байшингийн гэрчилгээг өөрийн нэр дээр болгосон гэдгийг 2012 онд мэдсэн. Тухайн үед бие муу байсан болохоор хөөцөлдөж чадахгүй байж байгаад биеэ гайгүй болсны дараа албан ёсоор шүүхэд хандсан. Хоёр ч удаагийн хурлаар миний байшин мөн гэж тогтоосон.

Иймд Сүхбаатар сумын * дугаар ы * дугаар хэсэг **** тоот  байшингийн өмчлөгчөөр намайг мөн болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.

Хариуцагч ******* анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

“...Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч чадахгүй. Яагаад гэвэл би 1998 онд Сэлэнгэ аймагт ирчихсэн байсан. Би гэдэг хүний газрыг булаагаад авчихсан юм биш. Би Эрдэнэтэд хоёр өрөө байртай байж байгаад байраа зараад ирсэн. Энэ бүх маргааны цаана  байгаа. 2011 онд Австри улс руу яваад ирсэн. Миний байшин бариулсан гэрчүүдийг утсаар дарамтлаад та нар төрсөн эгч дүүсийн хооронд хэрүүл үүсгэх байх юм ална шүү гэх мэтээр дарамталсныг би утсан дээрээ бичлэг байдлаар хадгалж авсан ч утсаа сольсон болохоор бичлэгээ хадгалж чадаагүй. Би өөрийнхөө хүч хөдөлмөр, эд хөрөнгөөр энэ байшингаа бариулсан. Намайг хуурамч баримт бичиг бүрдүүлсэн гэж яриад байх юм. Надад огт тийм зүйл байхгүй тэглээ ч шалгаж үзээд гэдэг хүний нэр гарч ирэх л юм бол би эндээс өөрөө явна гэдгээ хэлсэн. Би дүүгээ гэж бодоод хашаандаа байлгаж байсан. 2010 онд манай нөхөр *******ыг хашаанд буулгахгүй гээд хөөж байхад нь би нөхөртэйгөө хэрэлдэн байж хашаандаа буулгасан. Бүтэн хоёр жил шүүхээр яваад бүх юмаараа хохирч явна. Би Дээд шүүхийг үнэн зөв шийдвэр гаргасан гэж бодож байгаа. Аль болох энэ асуудлыг хурдан шийдээд амьдралаа тайван болгомоор байна. Би өдөр болгон хөөж туугаад дарамталдаггүй байсан. Харин ******* байнгын хэрүүл хийдэг байсан. Миний зүгээс цуглуулсан нотлох баримтууд хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Миний шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг 3 дугаар хэсэг 016 тоотод байрлалтай дугаар бүхий гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй ******* дугаар бүхий 544 м2 газрын хууль ёсны эзэмшигч мөн болохыг, мөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг 3 дугаар хэсэг 016 тоотод байрлалтай улсын бүртгэлийн дугаартай 24м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч *******, нар болохыг тус тус тогтоолгох, *******ыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг 3 дугаар хэсэг 016 тоотод байрлалтай дугаар бүхий өөрийн эзэмшлийн газар /хашаа/-наас нүүлгэн гаргаж, газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. Миний зүгээс цуглуулсан нотлох баримтууд хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж байгаа. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд өгсөн тайлбартаа:

“...Би энэ байшинг барьсан учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй...” гэжээ.

Гуравдагч этгээд анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

“...Миний бие *******ы нэхэмжлэлтэй уншиж танилцаад уг нэхэмжлэлд дурьдагдсан зүйлийг үгүйсгэж байна. Бидний амьдарч байгаа албан ёсны байшинг анх 1997 онд аймгийн сум 4-р микр 16-р байрны 137 тоотод оршин суудаг байсан 2 өрөө орон сууцаа зарж байж босгосон бидний гэр бүлийн минь хөрөнгө юмаа. Уг бидний хууль ёсны хөрөнгө рүү минь иргэн ******* нь халдах болсон шалтгаан нь бидний амьдарч байгаа газар дээр ах нь хувийн эмнэлэг барих гэсэн санаагаа хэрэгжүүлэх гэж улайртал дайрч байгаа юм. 2014 оны зун ах ээжтэй утсаар ярихдаа наад газраа битгий зараарай. Дүү нь яваандаа эмнэлэг барих санаатай байна гэж хэлж байсан. Тухайн үед бид нар хашаа байшингаа зарж орон сууцны урьдчилгаагаа өгөх санаатай байна гэдгээ ойлгуулсан юм. Гэтэл ах бид нарыг түр түрээсийн байранд амьдарч байх юм уу гэж хэлснээс хойш энэ маргаан эхэлсэн. Одоо энэ маргааны гар хөл болж байгаа хүн нь ******* эгч юм аа. ******* эгч анх Захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргасныхаа дараа ээж эхнэр бид 3-ын дэргэд би уг нь: энэ газрыг газар юм байх гэж бодсон гэж хэлж байсан. Түүгээр ч үл бараад манай гэр бүлийг бүгдийг чинь дээлийг нь нөмөргөж шоронд явуулна, гудамжинд гаргана, харж байгаарай Төгсөө хүнтэй ярьсан гэсэн гэж дайрч доромжлон хэлэх болсон. ******* эгч бидэнтэй маргах болсон шалтгаан нь 2014 оны 10-сард амбаарт нь байсан эд хогшлыг биднийг эзэнгүй хойгуур гаргаж хаяснаас болж намайг хэдэн үг хэлсний төлөө аав, ээж, эгч, жирэмсэн эхнэртэй минь хамт бүгдийг цагдаад өгч олон сараар зовоож эд мөнгө сэтгэл санаагаар минь хохироосон. Энэ явдлаас хойш ******* эгч нь ээжийн бүх дүү нар руу худал хэлж хооронд нь эвдрэлцүүлэх болсон. Одоо энэ хоёр хүний өс хонзон дээд цэгтээ хүрч хөгшин болсон ээж аав хоёрын минь гал голомт руу халдах боллоо. Би Дамдинсүрэн, *******, гэдэг хоёр хүний гал голомтыг сахиж үлдэх ганц хүү нь юм аа. Ийм учраас ээж минь хууль ёсны өмчдөө намайг бүртгүүлсэн юм аа. Миний ээж аав хоёр хүнээс юм луйвардаж бидэнд өгөх хүмүүс бишээ...” гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 461 дугаартай шийдвэрээр:

- Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар *******ы Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын * дугаар баг * дугаар хэсэг **** тоотод байрлалтай улсын бүртгэлийн дугаартай 24м2 талбайтай байшингийн өмчлөгчөөр тогтоолгох, *******ийн хууль бус эзэмшлээс /байшин/ чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэгч *******ийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг 3 дугаар хэсэг 016 тоотод байрлалтай дугаар бүхий гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай 544м2 газрын эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангаж, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг 3 дугаар хэсэг 016 тоотод байрлалтай улсын бүртгэлийн дугаартай 24м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийн шудрага эзэмшигч нь *******, нар мөн болохыг тус тус тогтоож,

- Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар *******ийн Сэлэн аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг 3 дугаар хэсэг 016 тоотод байрлалтай дугаар бүхий гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай 554м2 газрын тодорхой хэсэг буюу хууль бусаар эзэмшиж байгаа газрыг *******ы хууль бус эзэмшлээс чөлөөлж, газраас албадан нүүлгэж,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, *******оос 70.200 төгрөг гаргуулан *******т олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гарсан гэж үзэж байна.  Энэ хэрэг урьд хоёр ч удаа шийдвэрлээд намайг байшингийн өмчлөгч гэж үзсэн. Гэтэл энэ шийдвэрээр нэхэмжлэлийг маань хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******  өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа:  

“...Улсын дээд шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолыг буруу ойлгож шийдвэрлэсэн. Учир нь тус тогтоолд анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэж байшингийн өмчлөгчөөр тогтоохдоо “Хашаа” гэдэг нэхэмжлэлийн шаардлагад байхгүй зүйлийг оруулж шийдвэрлэсэн нь буруу, хэрвээ нэгэнт 2 шүүх хашааны асуудлыг шийдвэрлэсэн бол газрын асуудлыг мөн шийдвэрлэх байсан гэсэн утга бүхий агуулгыг ташаа ойлгож, газрын асуудлыг мөн хэлэлцэж шийдвэрлэсэн нь буруу юм.

Төрийн эрх бүхий албан тушаалтнаас гаргасан шийдвэр дээр дахин давхцаж шийдвэр гаргасан. Хариуцагч ******* нь шүүхэд ...газрын хууль ёсны эзэмшигч болохыг тогтоохоор сөрөг нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгч талаас газрын талаар ямар нэгэн маргаан гаргаагүй байхад шийдвэрлэсэн, мөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 02-ны 214 дугаартай захирамжаар газар эзэмшүүлэх зөвшөөрлийн хариуцагч *******т олгосон ба 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр баталгаажуулж гэрчилгээ олгосон байхад дахин эзэмшигчээр тогтоосон нь тухайн маргаагүй газар нь аль албан тушаалтны шийдвэрээр эзэмших эрхтэй нь ойлгомжгүй.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэлээ нотлоогүй гэсэн байна. Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа үгүйсгэх, татгалзах шаардлагагүй.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт ...нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах талаар нэхэмжлэл гаргаагүй гэсэн байна. Нэхэмжлэгч анх энэ маргааныг үүсгэхдээ Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар хандсан, Захиргааны хэргийн шүүх нөхцөл байдлуудыг шалгасны дараа хэргээ түдгэлзүүлж, Иргэний шүүхээр өмчийн маргааны асуудлыг эхэлж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзсэний улмаас тус шүүхэд хандсан болно....” гэжээ.

Хариуцагч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.  Энэ байшин хэний өмч болох нь эрх бүхий байгууллагын бүртгэлээр тодорхой байгаа. ******* нь энэ байшинг барьсан гэж олон гэрч асуулгасан энэ бүгд үндэслэлгүй мэдүүлэг өгсөн гэж үзэж байгаа гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна.  Майн үйлчлүүлэгчийн хувьд сөрөг нэхэмжлэл гаргасан нь өаөрийн хөрөнгийг баталгаажуулах гэсэн  санаа байсан гэж ойлгож болно.  Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зөрчөөгүй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Үндэслэх нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож  анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийн материалыг судлан үзэхэд нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагыг “байшингийн өмчлөгчөөр тогтоолгож, хууль бус эзэмшилээс чөлөөлүүлэх” гэж тодорхойлжээ.  Гэтэл анхан шатны шүүх  *******ы нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэхдээ “хашаа, байшингийн өмчлөгч тогтоолгох” гэж түүний нэхэмжлэлийн шаардлагын нэг шаардлагыг орхигдуулж, шаардаагүй “хашаа”  зүйлд иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд энэ талаар Улсын дээд шүүхийн 2016 оны 03 сарын 10-ны өдрийн 225 дугаар тогтоолд дурьдсаар атал  энэхүү алдаагаа засахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч  нэхэмжлэлийн шаардлагаа байшингийн өмчлөгч тогтоолгох гэж тодорхойлсоор атал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т “энэ хуулийн 123.1-д заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно” гэж заасны дагуу шүүгч нь Иргэний хэрэг үүсгэсэн захирамжаа өөрчлөх боломтой байхад энэхүү алдаагаа засахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

  Мөн газрын эзэмшлийн талаар талууд маргаагүй бөгөөд хариуцагч ******* нь газар эзэмших эрх бүхий этгээд болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон  байхад шүүх Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх заалтыг үндэслэн газрын эзэмшигчээр Г.Эрдэнцэцэгийг тогтоосон нь ойлгомжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг  дахь сум дундын шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 461 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Нэхэмжлэгч ******* нь   давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас  Сэлэнгэ аймаг  дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2016 оны 09 сарын 19-ны өдрийн 1842 дугаартай захирамаар чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.                

                                      ДАРГАЛАГЧ                           Б.БАТЗОРИГ

                                      ШҮҮГЧИД                               Л.АМАРСАНАА

                                                                                     Г.ДАВААРЕНЧИН