Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 01317

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн 3-7-56 тоотод оршин суух, /регистрийн дугаар ЧГ75121966/, Алдар овгийн Цэрэндоржийн Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн 3-17-56 тоотод оршин суух, /регистрийн дугаар ИЮ75091316/, Завхан зүр овгийн Даваадоржийн Батзаяад холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгөнөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Бат-Эрдэнэ, хариуцагч Д.Батзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Цэрэндорж овогтой Бат-Эрдэнэ миний бие Д.Батзаяатай 2006 онд гэр бүл болж одоог хүртэл амьдарч байна. Д.Батзаяатай өөрийн дагавар охин Номинг 7 настай байхад нь сууж байсан. Суусан цагаас хойш 2007 онд хүү Хурбаяр, 2014 онд хүү Б.Од төрсөн. Одоо ам бүл 5лаа амьдарч байна. Д.Батзаяатай суусан цагаас хойш хэрүүл уруул маргаантай амьдарч ирсэн. Надад болон дагавар охинд гар хүрч зоддог. Ийм учраас 2010 онд салж гэрээсээ хүүхдээ аван зугтаан ажилаасаа хүртэл гарж хотод 1 жил тусдаа амьдарч байсан. Хүү Хурбаярыг авч үлдэн надад өгөхгүй байсан учраас эргэн ирж дахин нийлсэн. Гэвч дахин хэрүүл уруулаа хийн зодоон нүдээн дээрээ тулдаг болсон. Нөхөр ааш муутай архи уудаггүй мөртлөө эрүүлдээ гар хүрдэг, байнгын доромжилж дарамталдаг. Дагавар хүүхдийг маань суусан цагаасаа л ад үзэж амьдардаг байсан. Том охин маань багаасаа гар хүргүүлж зодуулж үзсэн болохоор томроод бид 2-н дундуур орж намайг хамгаалах гэж байгаа юм гэж өөрөө зодуулдаг болсон. Үүнээс гадна 2015 оны хавраас Б.Оюунбилэг гэгч 3 хүүхэдтэй нөхөр нь нас барсан Гок-д ажилдаг хүүхэнтэй холбоотой болсон болохыг 8 сард мэдсэн. Энэ хүүхэнтэй холбоотой болохыг нь нөхрийн фэйсбүүк дээр тэр хүүхэнтэйгээ үнсэлцээд, тэврэлдээд авахуулсан зураг болон тэр хүүхнийхээ маш олон зургийг тусгай файл нээн Хайр гээд хадгалсан байсныг олж хараад өөрт нь хэлэхэд ахиж ийм асуудал гаргахгүй гэсэн боловч холбоогоо таслахгүй байсан энэ асуудлаас болж байнга хэрүүл гардаг болсон.Би өмнө нь ерөөсөө харддагүй байсан итгэдэг байсан энэ хүүхэн гарч ирсэнээс хойш намайг хардахаар юу ч болоогүй юм шиг зүгээр байхад хий хардалаа гэж орилдог болсон. Оюунбилэгтэй би өөрөө утасаар хүртэл ярьж үзсэн боловч өөрөө нөхрөө татаж ав танай нөхөр чинь миний хойноос өөрөө гүйгээд салдаггүй, хайртай дуртай гээд байдаг гэж хэлсэн. 8 сард зодож миний эрүү нүүрлүү цохиж эрүү мултлахаа шахсан, бас охиныг багалзуурдаж хурууг нь гэмтээсэн сорви нь ч байгаа. Охин бид 2-н дундуур орж ээжийгээ зодуулахгүй гэж өөрөө зодуулсан. Мөн хэд хоногийн дараа машиндаа хэрэлдээд би хүүхэд тэвэрсэн шатаар өгсөж явсан чинь араас бөөрлүү өшиглөөд бөөр мултлахаа шахахаар нь би гэртэй орохоос айн хүүхдээ тэврээд шууд зугтаан айлд байж байгаад аав ээжийгээ хотоос дуудан гэртэй цуг орж байсан. 3 сарын 26-д шүүхийн эвлэрүүлэн зуучлахад өргөдөл өгсөн боловч шөнө нь согтуу орж ирээд агсам тавьж тэр өргөдөлөө буцааж ав гэсээр байгаад өргөдөлөө аргагүйн эрхэнд буцаан авсан. Тэгээд аав ээж ийм хүнтэй охиноо үлдээж чадахгүй гээд хотруу авч явна гээд би ажлаа орхин том охиноо сургуулиас нь шилжүүлж бага хүүтэйгээ 3-лаа явсан. Хотод очсон хойно элдэв янзаар дарамталж заримдаа гуйж гувшаад хүрээд ир гээд байсан болохоор би бага хүүгээ аван эргэн ирсэн. Эргэж ирээд гайгүй болсон байх гэж бодоод шүүхэд өгсөн өргөдөлөө буцааж авсан. Гэвч 7 хонохгүй бас хэрүүл зодоон хийж миний гарлуу сандалаар цохиж гар хөхрүүлсэн. Би үнэхээр гайхсан ийм том асуудал болсоны дараа энэ хүн засраагүй байгаад гайхаж айн маргааш нь уурхайчин багийн хэсгийн цагдаад бүртгүүлсэн. Хотоос ирсэнээс хойш бүх юм бахь байдгаараа бүр хүйтэн хөндий болсон. Ирсэн цагаасаа 2-лаа 2 өрөөнд тусдаа унтдаг болсон. Цуг нэг өрөөндөө байя гэхээр яах гээд байгаа юм наанаа байхгүй юу гээд тусдаа унтдаг болсон. Хүүхдүүдийнхээ төлөө санаа зовж байгаа юм байхгүй утаснаасаа ч салахгүй хэвээрээ надтай ч юм ярихгүй. Ярих санаатай хэдэн юм асуунгуут ямар яадаргаатай юм бэ зайлаач эндээс яв тэр новшнуудаа хотоос дуудаач гэж ам нээх болгондоо дарамталдаг. Би хотоос ирэхдээ том охиноо аав ээж дээрээ үлдээчээд ирсэн. Гэвч одоо 2 бага хүүхдүүд маань хэрүүл уруул дунд байсаар байгаад ааваасаа айдаг болсон. Бага хүү минь аав дээрээ ч очдоггүй айгаад одоог хүртэл очдоггүй. 2015 оны 11 сарын 24-ны өдөр шөнийн 2 цагт хэрүүл хийн шууд дайрч босч ирээд би хэнтэй ч харьцсан чамд хамаагүй чи муу юу гээд байгаа юм чамд ямарч хамаа байхгүй би өөрийнхөөрөө амьдарна гээд намайг буланд шахаад толгойруу цохиж хөлрүү өшиглөөд аймаар чанга дуугаар орилж хашгачисан болохоор бага хүү минь тэр дуунд нь сэрээд орилж, уйлаад би арай гэж холдсон. 2015 оны 11 сарын 25-ны орой шөнө 2 цаг болж байхад ирэхгүй болохоор нь залгасан чинь 20 минутийн дараа орж ирсэнээ гэрт орж ирэнгүүтээ гадуур хувцасаа надруу шидэээд чи муу хэн юм бэ би хэнтэй хаагуур явах чамд падлий ч байхгүй гээд алгадаж өшиглөсөнөө шууд хаалгаруу түлхээд зайл эндээс яв чамайг байхгүйд сайхан амьдарч байсийн гэж уурлахаар нь би хөл нүцгэн дээгүүрээ мактай шорттой байна би яаж гарахын гэсэн чинь түлхэж гаргаад хаалгаа хаасан. Тэгээд хаалга цохиод би оръё  даараад байна би оймс ч өмсөөгүй ш дээ гэсэн чинь тэр чигтэй зайл гээд аймаар орилсон чинь бага хүү маань тэр дуунд нь сэрээд орилсон чинь чи үхсэндээ орилоод байгаа юм гээд ой гарантаа хүүхэдрүү маань орилсон чинь айсандаа нөгөөдөх нь дуугай болсон. Тэгээд би үүдэндээ 30 гаруй минут зогсож байгаад хаалгаа онгойлгохгүй байхаар нь даараад хажуу айлын хаалгаа цохисон чинь онгойлгохгүй байхаар нь орцноосоо хөл нүцгэн гүйж гаран 3-р орцны цаана байх ажлын газрынхаа хүүхнийд орсон. Гэрт нь ороод тэр хүүхнийхээ утасаар хадам ээжрүү ярьж Заяа намайг хөөж гаргачаад оруулахгүй байна та 2 хүүхэд дээр очоодох гэж хэлчээд дараа цагдааруу дуудлага өгсөн. Тэгээд цагдаа гэрт ирчээд энэ нөхрийг чинь аваад явлаа араас очиж тайлбар бичиж өгөөрэй гэхээр нь араас очоод гэртэй цуг өглөөний 6,30-д ирсэн. Цагдаа дээр ахиж ийм асуудал гаргахгүй гэж өргөдөл бичээд дүүгээр нь батлан даалгаж гарсан. Тэгээд цагдаад амлалт өгсөн хүн одоо гайгүй байлгүй дээ гэж бодсон чинь маргааш нь унтаж байснаа бас юм авч шидээд чулуудаад бас надруу дайраад чи муу намайг цагдаад өгдөг хэн юм бэ би тэр шоронд чинь яваад өгий за юу чи харин миний юманд хүрээд үзээрэй би урт гартай шүү гээд хүүхдийн гар утас духруу шидсэн чинь дух маань шууд хавдсан, цээжийг маань майжаад өмсөж байсан подволкийг юу ч үгүй урж тасдсан.Би зургаа угаалгаж баталгаажуулсан. Бага хүүг минь тэвэрч зогсчоод надруу дайрч давшилсан.Хүү минь айсандаа дуугарч ч чадахгүй нүд нь бүлтэгнээд байсан. Байцаагч Гувира гэдэг хүн хариуцаж авсан бөгөөд би маргааш нь утасдаж намайг цагдаад өглөө гэж дарамтлаад байна би гомдолгүй гэж байгаад өргөдөлөө авий даа гэж хэлсэн харин байцаагч би Батзаяагаас ямархуу байна та 2 хэрүүл зодоон хийгээгүй биздээ дээ гэхэд ёстой хийгээгүй бид 2 учир зүйгээ олсон гэж худлаа хэлсэн байсан. Дараа нь бас хэрүүл хийхэд хажуу айлын эгч би зодуулж орилж хашгачаад унахаар нь айгаад цагдаад дуудлага өгч энэ хүн авгайгаа алах нь хурдан ирээрэй гэсэн чинь хажуу айл дуудлага өгөхөөр цагдаа очихгүй гэрэээс нь дуудлага өгвөл очно гээд ирэхгүй гэсэн гэнэ. Сүүлдээ бүр утасдахаас айдаг болсон утасдахаар чи муу яах гээд байгаа юм хүн ажил ихтэй байхад үхсэндээ залгаад байгаа юм гэж орилж хашгачснаас нь хойш бүр залгахаа ч байсан.Орон гэртэй ирэхгүй шөнө унтахаараа л орж ирж унтдаг болсон. Хэлэхээр чамд ямар хамаатай юм би дураараа амьдармаар байна гээд ууралдаг болсон. 2 өрөөнд тус тусдаа хоорондоо юм ярихгүй шахуу 5 сар болж байна. Цугтаа унтъя гэхээр наанаа ганцаараа утахгүй юу гээд ойртуулахаа ч байсан. Энэ хүнийг өөрчлөгдөх байх гэж горьдож амьдарч байгаа боловч ямарч цуг амьдрах гэсэн бодол байхгүй хүйтэн хөндий харьцаатай болсон. Орон гэрийн бараа харахаа байсан, өдөр цайны цаг нь 2 цагаар ордог боловч гэртэй ирдэггүй , орой 5 цагт тардаг боловч өдөр болгон 10, 11 гэж ирдэг болсон. Орж ирээд юу ч ярьдаггүй юм асуухаар чамд ямар хамаатай юм гэж уурлаад байдаг болсон болохоор би юм ч ярихаа байсан. Ажлаасаа ирчээд хүүхдээ ч тоохгүй байж утасаа оролдоод л байнга чаталдаг. Шөнө 1,2 цагийн үед ч зурагтаа унтраахгүй чаталж байдаг хэлэхээр уурлаад дайрах гээд байдаг болсон болохоор би хэлэхээсээ ч айгаад дуугай л байдаг болсон. 1 сарын 26-ны өдрийн орой 9,30 -д орж ирчээд хөл өвдөөд байна хөл бариадах гэхээр нь хөлийг барьж байсан чинь бага хүү маань уйлаад байсан чинь барьж аваад юундаа дандаа орилоод байдаг хүүр вэ гээд барьж аваад чанга цохихоор нь би 2 ой хүрээгүй хэлд ороогүй хүүхэд юу ойлгохын гэж өмөөрсөн чинь чи муу үхсэндээ өмөөрөөд байгаа юм гээд хөлийг нь барьж байсан чинь шууд өшиглөөд босч ирээд дайраад орилоод толгой тархируу цохиод чи муу миний урдаас юу гэж хуцдаг болоод байгаа юм бэ гээд хашгачаад дайраад байхаар нь би хаалгаа онгойлгоод гүйж гарсан чинь араас барьж авах гээд хувцаснаас зулгаагаад өмсөж байсан хувцасыг маань ураад гэрлүү чирж орох гэхээр нь хажуу айлынхаа хаалгыг орилж цохиод гэрт нь орж хэсэг байж байгаад гэртээ орсон чинь орилж хашгачиж чи муу намайг онигоо болгож байдаг хэн юм бэ гээд шкафнаас бүх хувцасыг гаргаж шидээд хувцасаа аваад эндээс зайл гээд шөнөжин зовоож хоносон. Байнга эндээс зайл, дургүй бол дуртай газарлуугаа зайлаад өг үхэж далд ороод өгөхөд яадаг байнаа гэж хөөдөг. Сүүлийн үед бүтэн нойртой ч хонож чадахгүй байнга зүрхээр хатгуулж сэрдэг болсон. Энэ янзаараа удвал зүрх хаагдаад тэр чигтэй үхчих вий дээ гэж өөрөөсөө ч айдаг боллоо. 2016 оны 1 сарын 31-ны өдөр амралтын өдөр байсан тул шүдээ авхуулахаар гараад ороод ирэхэд том хүү маань уйлцан та хурдан ирэхгүй яасын аав намайг дүүгээ уйлууллаа гээд уурлаад утасаа шидээд гэхээр нь дүү нь хаана байна гэсэн чинь жижиг өрөөнд орныхоо буланд шигдээд айсан байртай суугаагаараа унтцан байсан. 2016 оны 2 сарын 15-ны өдөр надруу дугаар нууцалсан дугаараас залгаад Батзаяагийн эхнэрүү чи наад нөхөр шиг юмаа татаж аваач миний араас хайртай дуртай гээд гүйгээд салахгүй байна гээд залгахаар нь нөхөрүүгээ хэлээд чи нөгөө Оюунбилэг гэдэг хүүхнээсээ салаагүй байгаа юмуу гэсэн чинь чи муу одоо юу гээд хуцаад байгаа юм бэ новшоо яаж дарамтлах гээд байгаа юм бэ хүрээд ир гэхээр нь би гэрт байна гэхээр ажлын дундуур очсон чинь дайрч давшлаад сандал авч шидээд сандалаар цохиод орилоод бөөн хэрүүл болсон. Ямарч холбоогүй хүнтэй хардлаа гээд. Паарлуу хутга шидээд нөгөөдөх нь ойгоод надруу цохихоо шахсан. Тэр хутга нь хугарцан би зургийг нь дарж хадгалсан. Нэг өдөр миний утсыг аваад минийхээр фэйсбүүкээр орсон байсан дараа нь би орсон чинь ямарч кодгүй орсон тул би тэр 2-н юу бичиж байдгыг нь олж мэдсэн. Тэр хүүхэн нь чи миний оролцоогүйгээр наад эхнэрээсээ сал бүх бурууг өөрт нь тохоод чамаас болж амьдрал сүйрч байна гэдгийг нь ойлгуул Надруу битгий утасдуулж дарамтлуул өөрөөс нь болж салах байдалд хүрсэн гэдгийг нь ойлгуул гэсэн мэссэж бичсэн байсныг нь олж хараад би үнэндээ нүдэндээ итгээгээгүй 10 жил амьдарсан 2 хүүхдийнхээ эхийг ингэж хуурна чинээ бодоогүй. Тэгсэн нөхөр би асуудлаа шийднээ бүх бурууг өөрт нь тохож байгаа. Хоёулаа л сайхан байвал бусад нь болно би ганцаардаж байна чи надад дэм өгөөрэй гэсэн утгатай юм бичсэн байсан.Тэр хүүхнийгээ хайраа миний хайраа гэж дууддаг юм байна лээ намайг хэзээ ч тэгж дуудаж байгаагүй. Намайг бол хүүрээ новшоо гичий шээсээ гэдэг. Тэр хүүхэн нь нэг удаа чам шиг 2 гэрийн дунд явж 2 хүүхэнтэй унтаж 2 нүүр гаргадаг хүн байхгүй байхдаа гэж бичсэн байсан.Мөн нэг шөнө хонуудаар яваад маргааш өдөр нь орж ирсэн. Тэгсэн чинь маргааш нь нөгөө хүүхэнтэйгээ 2-лаа их сайхан байсан шүү ахиж чамтайгаа хурдан учирмаар унтмаар байна чи миний цээжийг аймаар шимсэн байна лээ шүү гэж бичсэн байсан. 2016 оны 2 сарын 17-ны орой нөхөр орж ирчээд фэйсбүүкээ асаах гэсэн чинь нөгөөдөх нь асахгүй байсан чинь 9 настай том бандийгаа дуудаад чи муу энийг эвдэлсэнүү унагаасан уу хэлээдэх чи муу новшоо үнэнээ хэлээдэх чи муу гэж дайраад тэгсэн нөгөөдөх нь аав би унаагаагүй гэсэн чинь унагаасан би мэдэж байна хэлээдэх гээд орилж хашгачаад дахин дахин орилоод алий шүү би чамайг гээд орилоод байсан чинь хүү маань аав би унагаасан гэж зөвшөөрсөн чинь тээр би мэдээд байсан юм унагаажил таараа гээд хүчээр хүлээн зөвшөөрүүлчээд өөрөө тайвшраад дуугай болсон. Гэрт байнгын хэрүүл уруултай энэ хүүхнээсээ ч салж өгөхгүй байхаар нь би 2016 оны 3 сард шүүхэд салах өргөдөлөө өгсөн. Шүүхэд өргөдөл өгсөнөөс хойш намайг өргөдөлөө буцааж ав ахиж би ингэхгүй гэж ааш зан нь их сайхан болж, орон гэртэй хийдэггүй юмаа хүртэл хийж өдөр цайндаа ирдэггүй байснаа ирдэг болж, орой оройтож ирдэг байснаа эрт ирдэг болсон. Шүүх дээр ахиж ийм асуудал гаргахгүй хүүхэнтэй холбогдохгүй, гар хүрч зодохгүй гэсэн тул би эвлэрэхээр шийдэж эвлэрэх хугацаа ч авалгүй шүүхийн шийдвэр гаргуулсан. 2016 он 4 сарын 1-ны өдрийн дугаар 142/шш2016/00477 тоот шүүхийн захирамж гарсан. Гэвч шүүх хурлаас гарч ирээл гэрлүү явах замдаа яасан харамсаж байна уу чи гэж хэлээл тэрнээс хойш, бүх юм хэвэндээ орж , хүйтэн хөндий хэвээрэй болж , оройтдог нь эхэлж , бүр архи ууж , хонуудаар явж, үүрээр гэртэй орж ирдэг болсон. Би шүүх хурлын дараа ийм байдалтай болно гэж үнэхээр нүдэндээ ч итгээгээгүй байсан болохоор хэсэг хугацаанд харзанахаар шийдсэн. Гэвч хэрүүл уруул хэвээрээ үргэлжилж юм л бол тэр шүүх цагдаадаа өг гэж дарамталдаг болсон. Цагдаад мөн өргөдөл өгсөн байсныг би гомдолгүй гэж энэ хүн ахиж ийм асуудал гаргахгүй гэж хэлээд хэргийг хаалгасан байсны дараа ийм асуудал ахиад эхэлсэн. Би ямар буруу зүйл хийснээ үнэхээр мэдэхгүй байна.Гэвч Заяа надтай юм ч ярихаа байсан. Иймэрхүү байдалтай 2 сар болсоны дараа сонгуулийн үеэр би амраад хот яваад ирсэний дараа мөн утсыг нь гэнэт үзсэн чинь Бадамаа гэж охинтой баахан мессеж бичиж хайраа майраа чамдаа хайртай шүү гэсэн байхаар нь ямар учиртай юм гэсэн чинь утас шалгалаа гэж бас надруу дайрч давшилж нүдрүү цохиж хөхрүүлсэн. Нүдний хөх нь арилаагүй байхдаа би хотруу явсан тул үүнийг аав ээж маань гэрчилнэ. Бадамаа гэдгээ зугээр сонгуулийн үеэр сонгуулийн хороонд ажиллаж байсан зүгээр ямарч асуудалгүй гээд аргалаад өнгөрөөсөн. Тэгээд өдөр болгон л ажлаа тарж ирээд л гэрт орж ирээл хоолоо идчихээд орон дээр хэвтээл утасаа оролдоод юмуу зурагтруу гөлрөөл сууж байгаал унтдаг надтай юу ч ярихаа байсан. Утасныхаа кодыг сольсон. Би ийм байдалтай байгаад байхаар нь учраа ч олохгүй дуугаа байвал хэрүүл хийхгүй л байвал яахав гээл тэсээл явдаг байсан. Гэвч нэг өдөр мөн утас нь нээлттэй байхаар нь үзсэн чинь нөгөө Бадамаа гэдэг охиноо утсыг нь капитал банкны оператор гээд хадгалцан байсан/ капитал банкинд давхар ажил хийдэг /, Тэгсэн бас л хайртай дуртай,өглөө болгон хайраа босоорой ажилдаа яваарай гэсэн баахан мессэжийг нь уншаад сууж байсан чинь гэнэт харчаад чи муу миний утсыг ухдаг хэн бэ гээд дайрч давшилсан. Багалзуурдаад арай гэж салсан. Маргааш нь би тэр охинлуу нь яриад /99400944/ чи ямар учиртай манай нөхөрлүү өдөр шөнөгүй залгаж мессэж бичээд байдгын гэсэн чинь тэгээд яадгын тэгээд одоо яах билээ өөрөө нөхрөө татаад явж чадахгүй бол хохчино ш дээ та 2 угаасаа салах гэж байгаа гээ биз дээ гэж даапаалж байгаад утасаа тавьсан. Охин гээд байдгын учир нь Энэ Бадмаа гэгч нь 1994 оны охин Заяагаас 19 дүү охин учраас охин гэж хэлж байгаа юм. Миний том охиноос 5 хан насаар эгч охинтой хайр дурлал яриад байгаа 41 настай эр хүнтэй би юу ярихуу үнэхээр хэлэх муу үг ч амнаас гарахгүй хий дэмий уйлж л суудаг боллоо. Хоорондоо бичсэн мессежийг хадгалсан байсныг утас аваад бүгдийг нь устгасан. Намайг сүүлдээ бүр чи л эндээс зайлаад өг чи л явчуул би жаргана гэж хөөдөг болсон. Би шүүхэд хандаж байсан болохоор ахиж хандахаас ч ичээд өргөдөл өгж чадахгүй болсон. Гэрт орж ирээл юм ярихгүй байж амнаас нь чи тэгчихгүй яасын ингэчихгүй яасын гэсэн үг л гардаг болсон. Хараал зүхэлийн л үг гардаг болсон. Ийм байдалтай 5 сар болж байна. Хэрүүл хийгээгүй байхад л албаар яаж ийж байгаад хэрүүл хийх гэж өддөг болсон. 2016 оны 8 сарын эхээр ажил дээрээ байсан чинь хажуу айлын хүн яриад чи гэрлүүгээ ярьдаа гэхээр нь яасын гэсэн чинь танай банди орилоод хашгараад аав нь аймаар зодоод байна гэхдээ намайг хэлсэн гэж битгий хэлээрэй гэж хажуу айлын хүн хэлсэн тул би гэрлүүгээ юу ч мэдээгүй юм шиг орсон чинь бандийг минь энд тэнд нь хөхрүүлээд зодсон байсан. Би хэлээ хазаал мэдээгүй өнгөрсөн. Маргааш нь аав нь байхгүйд асуусан чинь гэрээ цэвэрлэсэнгүй гэж аав намайг тархи толгойруу цохиж өшиглөсөн, жижигхэн хутгыг надруу шидсэн чинь бариулаараа миний хөлийш цохиж унасан гэж хэлсэн. Би үнэхээр ийм хүний хажууд амьдрах ямарч батлгаа алга дагавар хүүхдээ зоддог байсан бол одоо төрсөн хүүхдээ алж ч мэдэхээр байна. Өмнөх шүүх хурдаас өмнө хүүхдээ аж зодож байгааг би нууцаар утсан дээрээ бичиж авсныгаа сс1 дээр буулгаж шүүхийн материалд бүрдүүлж өгч байсан. Хажуу айл сонсогдтол орилж хашгарч уйлсан гэхээр яаж зодсон байхуу төсөөлөхөд ч бэрх. Надад энд ганц ч ах дүү нар орох айл ганц байдаггүй тул би аргаа бараад хотруу ажил сургалсан чинь олдоно гэхээр нь би хотруу ажилд орлоо би сална гэсэн чинь чи хотруу явдагаараа яв гэхдээ хүн амьтанд мэдэгдэхгүй зүгээр ажлын шугмаар явсан юм шиг 2- лаа зүгээр 2 талд байгаа юм шиг л байя шүүх хурлаар орохгүй зүгээр ингээд салы хүмүүст буруу ойлголттөрүүлэхгүй мэдэгдэхгүй салаагүй юм шиг л яваарай гэсэн.Яг ингэж бичсэн мессэж нь шүүхийн материалд хавсаргасан байгаа. Тэгэхээр энэ хүн салахыг зөвшөөрч байгаа гэж ойлгож байгаа гол болзол нь шүүхээр орохгүй салбал зөвшөөрч байна гэсэн. Шүүхээр орохоор эд хөрөнгө хуваагдаана гэж айгаад байгаа бололтой. Байрыг маань авч л байвал энэ хүнд миний хэрэг байхгүй юм байна гэдгийг үнэхээр яс махандаа шингэтэл ойлгосон. Энэ хүнтэй суухдаа би 2 өрөө байртай сууж байсан. Хэрвээ надтай амьдарна гэр бүлээ бодно гэсэн сэтгэл зүтгэл байсан бол өмнөх шүүх хурлаас хойш шал өөр хүн болж амьдарах ёстой байтал эсрэгээрээ шүүх хурлаас гарж ирэнгүүтэй л надтай эвгүй харьцаж, юу ч ярихгүй муухай ааштай болж байнгын хараал ерөөлийн үг урсгаж , эндээс зайлаад өг чи л эндээс явчуул би жаргана гэж хөөж туудаг болсон. Явалдаж байгаа хүүхднүүддээ манай эхнэр хайр халамж байхгүй, хүйтэн хөндий гэж хэлж ойртдог юм байна лээ. Энэ нь өмнөх хүхэнтэй би ярьж үзэхэд ч хэлж байсан сүүлийн хүүхэнтэй ярихад ч чи хайр халамжгүй гээ биз дээ тэгээд нөхөр чинь надтай явалдаж байхгүй юу гэж доромжилж байсан. Би өөрийг хайр халамжгүй гэж хэзээ ч хэлж чадахгүй. Яагаад гэхээр би хоол,цай хийж өгчөөд амруу нь хийхээс бусдыг хйидэг. Аяга цай хийж өгсөн ч заавал гарт нь бариулдаг, тэгэхгүй бол ууралдаг, тавагтай идээнийхээ тагийг нь авч өгөхгүй бол ууралдаг, өглөө ажлын хувцасыг нь шкафнаас гаргаж бэлдэж авч өгөхгүй л бол ууралдаг, орой ажлаас ирэхэд нь зурагт үзэх юмуу хэвтэж байх юм бол эр нөхрөө хүндэлсэнгүй гэж хэрүүл болдог. Хэрүүл уруул хийгээд дандаа юм авч шидэж хагалчаад тэрийг нь би цэвэрлэхгүй бол ууралдаг би ийм орчинд л амьдардаг.Уурлуулж байхаар өөрөө л хийж байя гэсээр байгаад би бүх юмыг өөрөө л хийдэг болсон. Сүүлдээ хоорондоо юм ч ярихгүй болохоороо хүүхдээрээ дамжуулж хэлэх гэсэн юмаа хэлдэг болсон. Ээждээ тэгж хэл ингэж хэл, тэр хаана байна энэ хаана байна гэж асуу гэж хэлгүй дүлий хүн байгаа юм шиг, намайг гэртэй байхад л надтай юм яричуул очоод наалдаад салахгүй байх гээд байгаа юм шиг надтай харьцахаа байсан. Ийм байдалтай амьдраад хагас жил болж байна. Би ямар алдаа дутагдал гаргасанаа үнэхээр ойлгохгүй байгаа болохоор юу ч хийж чадахгүй байна. Энэ хүн л муухай ааш гаргаж, хэрүүл уруул хийж , хөөж тууж, хүнтэй явалдаж тэр бүхнээ засах нь битгий хэл бүр дордоод байхад надад үнэхээр Би 3 хүүхдээ өөр дээрээ үлдээнэ. 2016 оны 8 сарын 29-д намайг шүүхийн эвлэрүүлэн зуучлахад өгсөнийг мэдээд орой нь орж ирээд хэрүүл хийн надруу ууж байсан авгатай шилэн аягаа шидэхээр нь хазайж бултсан чинь нэг шилний хэсэг нь толгой дээр ирэн зүсээд цус гараад тэгээд тэр зургаа авж угаалгаж материалд хавсаргасан. Өмнөх шүүх хурлын материалд надад гар хүрж байсан зургуудыг угаалгаж хавсаргасан байсан. Надад би чиний эд хөрөнгөнд болж суусын чамд өгөхгүй хараарай чи би бүгдийг нь шатаана гэж орилж хашгараад байсан. Заримдаа амиа хорлоод үхчихмээр санагддаг ч үр хүүхэддээ хорогдоод үхэж чадахгүй байна. Хүүхдээ ийм харгис догшин баталгаагаагүй хүн дээр би үнэхээр үлдээж чадахгүй. Өмнөх шүүх хурал болохоос өмнө дунд бандийг шүүх хурал дээр аавтайгаа үлдэнэ гэж хэлээрэй тэгвэл аав нь тийм ч гоё юм авч өгнө, ийм ч юм авч өгнө гэж хүүхдийг ятгасан байсан. Шүүхийн шийдвэрээр 3 хүүхэд маань над дээр үлдэх шийдвэр гарна байх гэж найдаж байгаа. Гарахгүй байсан ч би эцсийн хүртэл явж өөр дээрээ л авч би амар тайван амьдрах болно. Миний хүсэлтийг хуулийн дагуу хурдан шуурхай, шударгаар шийдэж өгнө гэдэгт итгэлтэй байна. Иймд гэрлэлтийг цуцалж өгнө үү.

Дундын өмчид Уурхайчин багийн 3-н 7-р байрны 56 тоот 2 өрөө орон сууц, Их залуу багт хашаа байшин газрын хамт,приус  маркийн ОРО-34-70 автомашин байдаг /машины гэрчилгээ над дээр байдаг боловч Батзаяа машины түлхүүр авчаад өгөхгүй гэрчилгээг авах боломжгүй байгаа / 2 өрөө байр маань Голомт банкинд барьцаанд байдаг. 16,500,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа. Төрийн банкины 130400406237 тоот дансанд 2,900,000 төгрөг байгаа үүний ногдох хувийг тус тус гаргуулах авах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Бат-Эрдэнэ бид 2 хамт амьдраад 10 гаран жил болж байна. Энэ хугацаанд 2 сайхан хүүтэй болсон бөгөөд өдий болтол сайхан амьдарсаар явж байна. Хүний амьдралд сайндах муудах хэрэлдэх уралдах алдаж онох зүйл зөндөө л гарч байх юм. Миний гэр бүлийн хүний өгсөн нэхэмжлэлийн зарим зүйл нь үнэний ортойг хүлээн зөвшөөрнө. Зарим зүйл нь үнэнд нийцэхгүй байна. Жишээ нь намайг хэд хэдэн хүүхэнтэй холбоотой л гэнэ. Амьдрал дээр тийм зүйл хэзээ ч байхгүйг харуулна. Би үнэхээрийн хэд хэдэн хүнтэй явалдаад эхнэр, хүүхдүүддээ баригдаад амьдралаа алдаад үр хүүхдээ өнчрүүлээд явсан бол би тэнэг хүн биш үнэнээ хэлээд л энэ амьдралаас яваад л өгнө. Манай хүний хардалд арай дэндүү байна. Өөрөө ч хэлдэг миний энэ хардалд өвчин байхаа гэж. Бүхнийг хүн болгонтой хардсанаараа энэ амьдралаа алдаж байна гэж боддог.  Түүнээс энэ амьдралд болохгүй зүйл алга. Юу дутсан гэж ингэх вэ дээ. Харамсаж явдаг. Аймаар л зоддог нүддэг л гэх юм амьдрал дээр аль сайндаж муудахыг тэр гэхэв алгадаж авах түлхээд унагаах тохиолдол байсан би хүлээн зөвшөөрнө. Миний амьдрал яагаад ийм хүнд байдалд орсныг өөрөөсөө асууж өөртөө л бүх бурууг өгч байна даа. Гэхдээ энэ амьдралаа хэзээ ч бусниулж үгүй хийхийг хүсдэггүй юм даа. Манай хүн сайндаж муудах болгондоо хотруу явдаг аав ээжийгээ аваад ирдэг. Одоо ч хүртэл аав нь ирсэн гэрт байж байна. Хүүхдүүд хүртэл дургүйцээд л байдаг. Хүүхдүүддээ хүртэл өвөөтэйгээ эвтэй бай гэж тайлбарлах юм даа. Миний бие энэ амьдралаа дуусгаж үр хүүхдээ хэзээ ч өнчрүүлэхгүй ээ. Манай хүний энэ бүх үйлдэл нь зүгээр л шалтаг гэж боддог. Яагаад энэ амьдралаа сайхан болгож, яагаад үр хүүхдүүдээ өнчрүүлэхгүй байя гэж арга хэмжээ авахгүй  байгаан бол зөвхөн өөрийгөө бодсон үйлдэл. Өөрөө ч хэлдэг би энэ бүгдийг дуусгаад хамаг юмыг чинь зараад чамайг юу ч үгүй болгоод яваад өгнө чи муу хоосон гуяа ганзагалаад үр хүүхэд ч байхгүй өлбөрч үхээрэй хулгайч минь гэж доромжилдог юм даа. Бид 2 энэ амьдралд зовж шаналж босгосон амьдралаа ийм амархан дуусгана гэж юу байхав. Тэгэхэд энэ хүн яагаад эр нөхрөө үр хүүхдээ гэж бодож явсан ч тэр бүгдийг яагаад тэр хүмүүстээ санаанд нь хүртэл хийсэнгүй вэ. Би ч зөндөө хэлдэг гуйдаг байсан. Чи нэг энэ амьдралд эмэгтэй хүн эх хүн шиг байгаад өгөөч. Тэгэхэд битгий солиор чамд ямар хамаатай юм л гэдэг. Одоо бүр сүүлдээ юу ч хэлэхээ байсан. Миний ээж хүртэл Бат-Эрдэнийг өмөөрч намайг байнга загнадаг. Би ч энэ хүний тухай сайн муу гээд л яриул ярьж болно шүү дээ. Би харин ч хэзээ ч ярьдаггүй гэрт болсон хэрүүл уруулаа хүртэл хаана ч нууж явдаг. Юм болгоныг цагдаа шүүх гэж явдаг арай дэндэж байна. Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэж. Би тийм яахаа алдсан араатан биш ээ. Намайг ямар хүн бэ гэдгийг мэдэх хүмүүс нь мэднээ. Би энэ бүгдийг зогсоо эвлэрье гэж маш олон удаа гуйсан маш их мессэж ч бичсэн. Дандаа бүхнийг өөрийнхөөрөө шийднэ гэж юу байхав дээ. Би алдаж онож явснаа хүлээн зөвшөөрнө гэхдээ би энэ амьдралаа алдталаа алдаж яваагүй юм шүү. Хэлье, яръя гэвэл зөндөө л зүйл байдаг би харин тэгж явахгүй ээ. Надад энэ амьдралд эрх, үүрэг хариуцлага гэж нэг юм байдаг юм. Би үүргээ биелүүлэх ёстой. Би дахин хэлье би энэ амьдралаа хэзээ ч дуусгахгүй. Энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй үр хүүхдүүдээ өнчрүүлэхгүй ээ гэжээ.

                                                         ҮНДЭСЛЭХ нь :

            Нэхэмжлэгч Ц.Бат-Эрдэнэ нь шүүхэд гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөнөөс оногдох хэсгээ гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Ц.Бат-Эрдэнэ, хариуцагч Д.Батзаяа нар нь 2006 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэр бүл болж, 2007 оны 06 дугаар сарын 07-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 481 дүгээрт бүртгүүлж гэрчилгээ авсан байх бөгөөд хамтран амьдрах хугацаанд 2007 оны 06 дугаар сарын 11-нд хүү Б.Хурбаяр, 2014 оны 04 дүгээр сарын 16-нд  хүү Б.Од нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийг эрүүл бойжиж байгаа тухай “Мэндцэцэн” өрхийн эмнэлгийн тодорхойлолт зэрэг баримтуудаар батлагдаж байна.

Нэхэмжлэгч Ц.Бат-Эрдэнэ нь гэрлэлт цуцлуулах шаардлагын үндэслэлээ нөхөр Д.Батзаяа нь өөрийг нь болон дагавар охин, хүү рүү дайрч биед нь гэмтэл учруулсан, гэр бүлийн хүчирхийлэлд байнга өртдөг гэснийг хариуцагч үгүйсгээгүй, үүнийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх байдлаас дүгнэхэд хариуцагч нь  Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан гэрлэгчид бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, бие биеэ халамжлах, хүндэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүргээ биелүүлээгүй байна. Мөн Гэрлэгчид  гэр бүл болж амьдрах хугацаанд  хайр сэтгэлийн халуун дулаан уур амьсгал байхгүй, бие биендээ хөндий ханддаг, байнга хэрэлдэж  маргалддаг хариуцагч нь эхнэр  болон дагавар охин, хүүдээ гар хүрч зоддог байсан болох нь тогтоогдож байна.  

            Үүний улмаас нэхэмжлэгч нь 2010 онд ажлаасаа гарч Улаанбаатар хотод  1 жил тусдаа амьдарч байжээ. Хүү Б.Хурбаяр нь эцэг Д.Батзаяа дээр үлдсэн тул нэхэмжлэгч  эргэн ирж дахин нийлж амьдарсан боловч гэрлэгчид урьдын адил хэрүүл маргаан хийж Д.Батзаяа нь нэхэмжлэгчийг зоддог байдал өөрчлөгдөөгүй байна.

            Хариуцагч Д.Батзаяа нь архи уудаггүй мөртлөө ааш муутай эрүүлдээ гар хүрдэг, байнгын доромжилж дарамталдаг,өөрийн дагавар хүүхдийг суусан цагаасаа эхлэн ад үздэг байсан байна.

Түүнчлэн хариуцагч нь бусадтай эр,эмийн холбоотой болсны улмаас байнга хэрүүл маргаан гарч, гэрлэгчид  цаашид хамт амьдрах боломжгүй болсон байх ба гэрлэлтээ цуцлуулахыг аль алин нь хүлээн зөвшөөрч байх тул гэрлэлтийг цуцлах, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх талаар тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан.

Хүү Б.Хурбаяр 9 настай, хүү Б.Од 2 настай ба хүүхдүүд ээжтэйгээ хамт амьдарч байгаа, нэхэмжлэгчийн бага насны хүүхдүүддээ анхаарал хандуулж, өсгөн хүмүүжүүлж байгаа байдал, түүнчлэн Ц.Бат-Эрдэнэ нь хөдөлмөр эрхэлдэг өөрийн гэсэн орлоготой, эцэг Д.Батзаяа нь эдийн засгийн хувьд боломжтой хэдий боловч ёс суртахуун, хүчирхийлэл үйлдсэн байдал зэргийг харгалзан хүү Б.Хурбаяр, хүү Б.Од нарыг эх Ц.Бат-Эрдэнийнх нь асрамжид үлдээж, хуульд заасан хэмжээ, хугацаагаар эцэг Д.Батзаяагаас тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг үүрэг эцэг, эхийн хувьд хэвээр үлдэхийг дурдаж байна.

Гэрлэгчид эд хөрөнгийн талаар хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Орхон аймаг,Баян-Өндөр сум,Уурхайчин баг,3-07-56 тоот улсын бүртгэлийн Ү-2101005608 дугаартай 2 өрөө орон сууцны үнийг 70,000,000 төгрөгөөр Голомт  банкны зээлээр төлөхөөр гэрээ байгуулан Ц.Бат-Эрдэнэ, Д.Батзаяа нар нь  өмчлөлдөө шилжүүлэн авсан болох нь 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Голомт банкны орон сууцны зээлийн гэрээгээр нотлогдож байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүдийг оролцуулан нийт гишүүдэд адил байна гэсэн заалтыг үндэслэн зохигчдын эвлэрлийн гэрээг баримтлан гэр бүлийн гишүүдэд адил хуваарилан, хүүхдийг орон байраар хангах үүргийг эцэг, эхийн хэн аль нь хүлээдэг учир Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасны дагуу Орхон аймаг,Баян-Өндөр сум,Уурхайчин баг,3-07-56 тоот улсын бүртгэлийн Ү-2101005608 дугаартай 2 өрөө орон сууцыг Ц.Бат-Эрдэнэ, хүү Б.Хурбаяр, Б.Од нарын өмчлөлд, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Их залуу багийн 28-09 тоотод байршилтай 000063304 тоот гэрчилгээний дугаартай, Г-2101005551 тоот улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 000090383 тоот гэрчилгээний дугаартай Ү-2101012725 тоот улсын бүртгэлийн дугаартай хувийн орон сууц, 34-70 оро улсын дугаартай, NHW207755275 аралын дугаартай приус маркийн суудлын автомашин зэргийг Д.Батзаяагийн өмчлөлд тус тус үлдээхээр шийдвэрлэв.

Харин гэрлэгчид нь 2014-02-27-ны өдөр Голомт банктай орон сууцны зээлийн гэрээ байгуулан 70.000.000 төрөгийг 96 сарын хугацаатай хамтран зээлж авсан байх бөгөөд Голомт банкны тодорхойлолтоор талууд 2016-10-11-ний өдрийн байдлаар 16.131.022 төгрөгийн төлбөртэй болох нь тогтоогдож байх тул энэхүү зээлийн төлбөрийг гэрлэгчдэд тэнцүү хуваарилан гаргуулах үндэстэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу зохигчдоос гаргуулах нь зүйтэй байна.

              Монгол Улсын  ИХШХШ тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115,2.2,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

              1.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1,14.4-д заасныг баримтлан Ц.Бат-Эрдэнэ,Д.Батзаяа нарын  гэрлэлтийг цуцалсугай.

2.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан  2007-06-11-нд төрсөн хүү Б.Хурбаяр, 2014-04-16-нд  төрсөн хүү Б.Од нарыг эх Ц.Бат-Эрдэнийх нь асрамжинд үлдээсүгэй.

3. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.2-д заасныг баримтлан хүү Б.Хурбаяр, Б.Од нарт бүс нутагт тогтоосон амьжирганы баталгаажих доод түвшингийн 50 хувиар 11 нас, амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр /11-16 нас / суралцаж байгаа бол /18-н нас / хүртэл нь тэтгэлэг тогтоон эцэг Д.Батзаяагаар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй. 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид нь гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчидод даалгасугай.

5.Монгол Улсын Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4,129 дүгээр зүйлийн 129.2-д заасныг баримтлан Орхон аймаг,Баян-Өндөр сум,Уурхайчин баг,3-07-56 байршилтай, 000235919 тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2101005608 дугаартай 2 өрөө орон сууцыг Ц.Бат-Эрдэнэ, хүү Б.Хурбаяр, хүү Б.Од нарын өмчлөлд, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Их залуу багийн 28-09 тоотод байршилтай 000063304 тоот гэрчилгээний дугаартай, Г-2101005551 тоот улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 000090383 тоот гэрчилгээний дугаартай Ү-2101012725 тоот улсын бүртгэлийн дугаартай хувийн орон сууц, 34-70 ОРО улсын дугаартай, NHW207755275 аралын дугаартай приус маркийн суудлын автомашин, Төрийн банкны 130400406237 тоот хугацаат хадгаламж болох 2,945,000 төгрөгийг Д.Батзаяагийн өмчлөлд үлдээж, Ц.Бат-Эрдэнээс 8.065.511 төгрөг, Д.Батзаяагаас 8.065.511 төгрөг,нийт 16.131.022 төгрөг гаргуулан Голомт банкны Орхон аймаг дахь тооцооны төвд олгож, нэхэмжлэлийн 2,900,000 төгрөгийг шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Дуламсүрэнд даалгасугай.

7.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 478.150 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 416.800 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

                                                     

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.БЯМБАСҮРЭН