Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 01430

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би 

Нэхэмжлэгч: Орхон аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант багийн 33-25 тоотод оршин суух,  /Регистрийн дугаар: ФБ91110634/, Хотгойд овгийн Баярцогтын Даваанямд холбогдох

90,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Орхон аймаг дахь Цагдаагийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ:Тус Цагдаагийн газрын баривчлах байранд 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 20 хоног баривчлагдсан байр хоолны зардал 90,000 төгрөг төлөөгүй тул төлбөрийг барагдулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Давааням шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Баярцогт овогтой Давааням нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 20 хоног баривчлагдсан нь үнэн зөв болно. Иймд миний Орхон аймаг дахь Цагдаагийн газрын гаргасан энэхүү нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төлж барагдуулахаа амлаж байна. Миний энэн байдлыг Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх харгалзан үзэхийг хүсье. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 90,000 төгрөгийг төлөх болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

             Нэхэмжлэгч Орхон аймаг дахь Цагдаагийн газар нь хариуцагч Б.Даваанямд холбогдуулан “90,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Орхон аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжилсэн 90,000 төгрөгийг хариуцагч Б.Давааням нь төлнө гэж хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан бичгийн баримтаа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

              1. Орхон аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлийн шаардлага 90,000 төгрөгийг хариуцагч Б.Давааням нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

              2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч Орхон аймаг дахь Цагдаагийн газрыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж хариуцагч Б.Даваанямаас 2,275 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

            3. Хариуцагч Б.Давааням нь 90,000 төгрөгийг сайн дураараа эс төлбөл, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

             4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                              Б.БЯМБАСҮРЭН