Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
Хэргийн индекс | 142/2016/01700/И |
Дугаар | 01548 |
Огноо | 2016-12-13 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 01548
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Даваат баг зураагийн 4 дүгээр гудамж, 02 тоотод оршин суух, Боржигон овгийн Сосорбарамын Алтанцэцгийн нэхэмжлэлтэй
“Ажилласан байдал сэргээн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016-11-29-ний өдөр хүлээн авч, 2016-11-30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Алтанцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Миний бие нь 1987 оноос 1994 онуудын хооронд Булган аймгийн Барилга угсралтын конторт болон Өргөө компаниудад шавар будагчнаар тасралтгүй ажиллаж ирсэн, өмч хувьчлал явагдаж тэр үеийн зарим лавлагаа олдохгүй байгаагаас шалтгаалан ажилласан жилээ сэргээн тогтоолгох шаардлагатай болсон.
Иймд 1987 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Булган аймгийн барилга угсралтын конторт шавар будагчнаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Булган аймгийн Өргөө пүүсэд шавар будагчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Булган аймгийн Өргөө ББХК-д шавар будагчнаар тасралтгүй ажилласныг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний үнэмлэхний хуулбар, 1988-02-04-ний өдрийн Дурсамж, 1989-01-17-ны өдрийн дурсамж, гэрч Ш.Оюунчимэг, Ч.Болдбаатар нарын мэдүүлэг зэргийг нотлох баримтаар шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Боржигон овгийн Сосорбарамын Алтанцэцэг нь 1987 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Булган аймгийн барилга угсралтын конторт шавар будагчнаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Булган аймгийн Өргөө пүүсэд шавар будагчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Булган аймгийн Өргөө ББХК-д шавар будагчнаар тус тус ажиллаж байсан болох нь Иргэний үнэмлэхний хуулбар, 1988-02-04-ний өдрийн Дурсамж, 1989-01-17-ны өдрийн дурсамж, гэрч Ш.Оюунчимэг, Ч.Болдбаатар нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овгийн Сосорбарамын Алтанцэцэг нь 1987 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Булган аймгийн барилга угсралтын конторт шавар будагчнаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Булган аймгийн Өргөө пүүсэд шавар будагчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Булган аймгийн Өргөө ББХК-д шавар будагчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Энэ шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН