Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 321

 

 

 

 

  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар  зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нэхэмжлэгч Мэргэн овгийн Адилын Мөнхжаргал /ЗЮ67020830/ нь нэхэмжлэлийн шаардлагаас 1282280 /нэг сая хоёр зуун наян хоёр мянга хоёр зуун наян/ төгрөгийг татгалзаж, хариуцагч Баяуд овгийн Тэрбишийн Цэцэгтуяа /ЗЮ61121005/ нь үлдэх 200000 /хоёр зуун мянган/ төгрөгийг 2017 оны 02 сарын 10-ны дотор төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38630 /гучин найман мянга зургаан зуун гучин/ төгрөгөөс 35325 /гучин таван мянга гурван зуун хорин таван/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж,  төсвийн орлогоос 1652 /нэг мянга зургаан зуун тавин хоёр/ төгрөгийг, хариуцагчаас 1652 /нэг мянга зургаан зуун тавин хоёр/ төгрөгийг тус тус гаргуулан  нэхэмжлэгч А.Мөнхжаргалд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч нь энэхүү асуудлаар  захирамжид давж  заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол  гаргах,  тухайн  асуудлаар  анхан  шатны  шүүхэд  дахин  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг заасугай. 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.УРАНЧИМЭГ