Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 139/2016/00246/И |
Дугаар | 259 |
Огноо | 2016-09-22 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 259
|
|
|
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлээс 1982 оны 6 дугаар сарын 15-нд Самбуугийн Наранчимэгт олгосон хөдөлмөрийн дэвтэр, 1987 оны 9 дүгээр сарын 28-нд ЗМ66032908 регистртэй Самбуугийн Наранчимэгт олгосон №209707 дугаартай хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь ЗМ66032708 регистрийн дугаартай Харчин овогт Самбуугийн Нарантуяа мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Харчин овогт Самбуугийн Нарантуяа /ЗМ66032708/-ийн Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд 1982 оны 7 сарын 1-нээс 1987 оны 4 сарын 1-н хүртэл малчин, ‘’Талын цэцэг’’ нэгдлийн туслах үйлдвэрт 1987 оны 4 сарын 1-нээс 1987 оны 9 сарын 28-н хүртэл туслах ажилчнаар, Дундговь аймгийн Хулд сумын 8-н жилийн сургуульд 1987 оны 9 сарын 28-наас 1987 оны 11 сарын 1-н хүртэл туслах тогоочоор, Талын цэцэг нэгдэлд 1987 оны 11 сарын 9-нөөс 1988 оны 7 сарын 1-н хүртэл туслах үйлдвэрийн ажилчнаар, Хулд сумын клубт 1988 оны 7 сарын 1-нээс 1989 оны 3 сарын 1-н хүртэл цэвэрлэгчээр, Талын цэцэг нэгдэлд 1989 оны 3 сарын 1-нээс 1993 оны 5 сарын 31-нийг дуустал туслах үйлдвэрийн ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Нарантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ Б.Д