Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
Хэргийн индекс | 142/2016/01239/и |
Дугаар | 142/ШШ2016/01119 |
Огноо | 2016-09-15 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 142/ШШ2016/01119
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг баг 17-33 тоотод оршин суух, Их монгол овгийн Лувсанцэрэнгийн Лхагважав /ФМ72072111/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг ДГТ 3-3-24 тоотод оршин суух, Оорцог овгийн Равдангийн Шуумаржав /ФМ59041714/-д хариуцагдах
“624 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Лхагважав нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Р.Шуумаржавт холбогдох эрүүгийн хэргийн хохирогч Лхагважав би ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан. Тэгээд сая 2016 оны 07 дугаар сарын 23-ны өдөр эмч нарын зөвлөгөөнөөр ороод хөл эдгээгүй гээд хөдөлмөрийн чадвар алдалт 60 хувиар тогтоогдсон. Би халамжийн байгууллагаас сард 140 000 төгрөгийн тэтгэмж авдаг. 08 дугаар сард хагалгаанд ороод баруун зүүг хөлнийхөө долоовор хурууг тайруулсан. Одоо шарх нь эдгээгүй байна. Би осолд орохоосоо өмнө аймгийн мах нядалгааны газарт мал нядалж түүнийхээ орлогоор амьдарч байсан. Гэтэл ослоос болоод мал нядлах нь битгий хэл босож суух ч хэцүү боллоо. Миний хоёр хөлний шилбэний яс хугарч бороололтоосоо болоод хөл богинсоод далийгаад хөлний тулгуур алдагдсан гэсэн дүгнэлтийг эмч нар гаргасан. Цаашид ер нь суумгай ч болж болзошгүй болсон. Тиймээс би Р.Шуумаржавт үнэхээр их гомдолтой байна. Одоо би Шуумаржаваас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, тэтгэмж хоёрын зөрүүг нэхэмжилж байна. Энэ нь 192 000-140 000=52 000 төгрөг бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл сар бүр 52 000 төгрөг буюу нийт 624 000 төгрөгийг Р.Шуумаржаваас надад олгохоор шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Р.Шуумаржав шүүхэд гаргасан тайлбартаа: “Р.Шуумаржав би Л.Лхагважавын нэхэмжилж гаргасан өргөдөлтэй танилцлаа 2013 оны 06 дугаар сард аваар осолын улмаас Баасандоржийн жолоодож явсан машины кабинд сууж явсан Лхагважавд хүнд гэмтэл учирсан. Би Лхагважавыг хэргээр санаатайгаар гэмтэл учруулаагүйг ойглох хэрэгтэй. Намайг санаатайгаар биед нь гэмтэл учруулсан байдлаар ойлгоод байх юм. би буруугаа хүлээж 2013 оноос одоо хүртэл Лхагважавын нэхэмжилсэн мөнгийг төлж байсан. одоо надаас нэхэмжилж байгаа 624 000 төгрөг болох ХУНЭН группийн зөрүү нэхэмжилсэн байна. Би тэтгэвэрт байдаг хүн хүү Ш.Сугарахуйн осоос болж нурууны хүнд гэмтэлтэй элэг нь маш их өөрчлөлттэй гарсан. Нурууны хагалгаанд орохыг 3-р эмнэлгийн эмч нар зөвлөсөн боловч эдийн засгийн болоцоогүй учир хүү Сугар 40%-ийн группд орж жилээр хойшлоод байна. Лхагважавын нэхэмжилсэн мөнгийг сар сард төлөхөөр шийдвэр гаргаж өгөхийг шүүхээс хүсэж байна.2016 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 2016 оны 08 дугаар сарын 23-ыг хүртэл 52 000 төгрөгийг дансанд хийсэн. Би сар сард нь 52 000 төгрөгийг төлөхөөр шийдэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Л.Лхагважав нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Лхагважав би Шуумаржавын хариу тайлбарыг зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Лхагважав нь хариуцагч Р.Шуумаржаваас “624 000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Л.Лхагважавын нэхэмжлэлийн шаардлага болох 624 000 төгрөгийг хариуцагч Р.Шуумаржав би Л.Лхагважавын нэхэмжилж гаргасан өргөдөлтэй танилцлаа 2013 оны 06 дугаар сард аваар осолын улмаас Баасандоржийн жолоодож явсан машины кабинд сууж явсан Лхагважавд хүнд гэмтэл учирсан. Би Лхагважавыг хэргээр санаатайгаар гэмтэл учруулаагүйг ойглох хэрэгтэй. Намайг санаатайгаар биед нь гэмтэл учруулсан байдлаар ойлгоод байх юм. би буруугаа хүлээж 2013 оноос одоо хүртэл Лхагважавын нэхэмжилсэн мөнгийг төлж байсан. одоо надаас нэхэмжилж байгаа 624 000 төгрөг болох ХУНЭН группийн зөрүү нэхэмжилсэн байна. Би тэтгэвэрт байдаг хүн хүү Ш.Сугарахуйн осоос болж нурууны хүнд гэмтэлтэй элэг нь маш их өөрчлөлттэй гарсан. Нурууны хагалгаанд орохыг 3-р эмнэлгийн эмч нар зөвлөсөн боловч эдийн засгийн болоцоогүй учир хүү Сугар 40%-ийн группд орж жилээр хойшлоод байна. Лхагважавын нэхэмжилсэн мөнгийг сар сард төлөхөөр шийдвэр гаргаж өгөхийг шүүхээс хүсэж байна.2016 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 2016 оны 08 дугаар сарын 23-ыг хүртэл 52 000 төгрөгийг дансанд хийсэн. Би сар сард нь 52 000 төгрөгийг төлөхөөр шийдэж өгнө үү гэж гарын үсгээ зурж баталгаажуулсан бичгийн баримтаа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бапйна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар гаргуулав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Л.Лхагважавын нэхэмжлэлийн шаардлага 624 000 төгрөгийг хариуцагч Р.Шуумаржав нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч Р.Шуумаржав нь нэхэмжлэгч Л.Лхагважавын 624 000 төгрөгийг сайн дураар эс төлбөл шийдвэрийн нэгэн адил албадан биелэгдэхийг дурьдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаад, хариуцагчаас 19 370 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА.