Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 142/ШШ2016/01130

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-77-49 тоотод оршин суух, Түдэв овгийн Ганболдын Энхбаяр /ОО81071207/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-11-09 тоотод оршин суух, Сарбас овгийн Асылханы Нургул /ТЯ871012103/-д холбогдох

“9 810 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Энхбаяр, хариуцагч А.Нургул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Энхбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Асылхан овогтой Нургул нь 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 8 600 000 төгрөгийг 8% хүүтэйгээр 1 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний хугацаанд 500 000 төгрөгийг 2 удаа нийт 1 000 000 төгрөгийг үндсэн зээлээс төлөн, үлдэгдэл 7 600 000 төгрөгийг зээлийн хүүгийн хамт төлөхгүй өдийг хүрлээ. Гэрийн хаягаар нь очиж удаа дараа утсаар залган уулзахад өгнө гэдэг боловч нэг ч төгрөг өгөхгүй байгаа тул үндсэн зээлийг, зээл авсан хугацаанаас хойшхи хүүгийн хамт нийт 9 810 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч А.Нургул шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие А.Нургул нь 2014 оны 9 сард иргэн Г.Энхбаяраас

 

8 000 000 төгрөг 10%-ийн хүүтэй зээлж авсан байсан. Уг авсан мөнгөний хүүг сар бүр 800 000 төгрөг тогтсон цаг хугацаандаа төлж байсан. 9 сарын турш төлсөн. Дараа нь тус мөнгөнийхөө хүүг бууруулаад өгөөч гэж гуйхад 8%-ийн хүүтэй болгож өгсөн. Тус мөнгөнийхөө хүү 640 000 сар бүр төлөөд 4 сар төлсөн. Улмаар 8 сая төгрөгнөөсөө 2 сая үндсэн мөнгөө хасуулсан. 6 000 000 төгрөг үлдсэн. Үүний хүү 530 000 төгрөг удаа дараа төлсөн. Авсан мөнгөний хүү төлөөгүй сар байгаагүй. Би хүүгээ өгөхдөө бэлнээр болон дансаар өгч байсан мөн ажил дээр нь очиж өгч байсан. Ингээд 2016 оны 03 сард надад 2 сая төгрөгний шаардлага гарч Хишгээ эгчээс асуутал манай охинд байгаа байх утасдаад асуу гэхээр нь асуусан чинь охин Энхбаяр нь надад мөнгө байгаа харин ээж Хишгээгээс авсан мөнгөний хамт 6 600 000 төгрөгний үлдэгдэл дээр надаас авах 2 000 000 нэмээд нотариатаар 8 600 000 төгрөг авсан гэж орсон билээ. Би сарын дотор 1 сая төгрөг төлсөн. Үлдэгдэл 7 600 000 үүний 6 600 000 төгрөгийг Хишгээ эгчээс авсан. 1 000 000 төгрөг охин Энхбаяраас авсан мөнгө билээ. Миний бие Нургул нь Хишгээ эгчээс авсан мөнгөнд нийт хүүний мөнгө 800 000х9=7 200 000 төгрөг, 640 000х4=2 560 000 төгрөг, 530 000х6=3 180 000 төгрөг охин Энхбаяраас авсан 2 000 000 хүү 130 000 5 сар төлсөн үндсэн мөнгөнөөс 1 000 000 хасуулсан. Иймд иргэн А.Нургуль нь хүүтнй мөнгөний хүүг хэд дахин өсгөж төлж байсан тул тус ауудлыг шийдэж өгч тусална уу гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “Миний бие Ганболд овогтой Энхбаяр нь хариуцагч А.Нургулээс нэхэмжилсэн 9 810 000 төгрөгийг бууруулан 6 600 000 төгрөг болгосныг хариуцагч А.Нургул нь хүлээн зөвшөөрч 2016 оны 09 дүгээр 19-ний өдрөөс эхлэн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний дотор цувуулан төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээг байгуулж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Энхбаяр нь хариуцагч А.Нургулд холбогдуулан “9 810 000 төгрөг гаргуулах-”аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанд дээр Ганболд овогтой Энхбаяр нь хариуцагч А.Нургулээс нэхэмжилсэн 9 810 000 төгрөгийн шаардлагаа бууруулан 6 600 000 төгрөг болгосныг хариуцагч А.Нургул нь хүлээн зөвшөөрч 2016 оны 09 дүгээр 19-ний өдрөөс эхлэн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний дотор цувуулан төлж барагдуулахаар эвлэрсэн байна.  

Зохигчид эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар гаргуулахаар заалаа. 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1. Нэхэмжлэгч Г.Энхбаяр нь хариуцагч А.Нургулиас нэхэмжилсэн 9 810 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа бууруулан 6 600 000 төгрөг болгосныг хариуцагч  А.Нургул нь хүлээн зөвшөөрч 2016 оны 09 дүгээр 19-ний өдрөөс эхлэн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний дотор цувуулан төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрэлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 158 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 60 275 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Энхбаярт олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ХИШИГДАВАА