Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
Хэргийн индекс | 142/2016/01395/и |
Дугаар | 01342 |
Огноо | 2016-11-08 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 01342
2016 оны 11 сарын 08 өдөр | Дугаар 142/ШШ2016/01342 | Орхон аймаг |
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төрийн бакны Орхон салбар
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг 47-10 тоотод оршин суух, Онгод тайж нар овогт Жигмэддоржийн Отгонтуяа /Регистрийн дугаар ГН:77022502/
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг 47-10 тоотод оршин суух, Эрхий мэргэн овогт Симирновын Хишигбаатар /Регистрийн дугаар ГН:75073113/
4 665 074.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Солонго, Б.Бат-Орших, хариуцагч Ж.Отгонтуяа, С.Хишигбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ж.Отгонтуяа, С.Хишигбаатар нар нь 2014 оны 05 дугаар сарын 16-нд төрийн банкны Орхон салбарын Бүрэнбүст тооцооны төвөөс №3405/181 тоот зээлийн гэрээ байгуулан 10 000 000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар авсан. Зээлийн барьцаанд өөрийн эзэмшлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Шанд баг 47 дугаар гудамж 9б тоотод байрлах 42 м.кв хувийн сууц, 45.5 м.кв үйлчилгээний зориулалттай байшин, 609 м.кв газрын хамт хүнсний дэлгүүрийн бараа материал, гэрийн дотрохи хөдлөх хөрөнгө зэргийг барьцаалсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний 3.2.3 болон 3.2.5 дахь заалтыг зөрчиж зээлээ хуваарийн дагуу төлөхгүй удаа дараа шаардуулсаар байна. Банкны зүгээс 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр, 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр зээлээ төлөх, гэрээний үүргээ биелүүлэх мэдэгдэл, 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ цуцалсан тухай мэдэгдлийг тус тус хүлээлгэн өгсөн. Зээлийн гэрээний дагуу 2016 оны 09 дүгээр сарын 5-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 4 419 781.43 төгрөг, зээлийн хүү 232 274.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8 018.97 төгрөг, нотариатны төлбөр 5 000 төгрөг, нийт 4 665 074.62 төгрөгийг гаргуулж өгнө үү. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №3405/181 тоот зээлийн болон барьцааны гэрээнд заагдсан барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ. Нэхэмжлэлийн шаардлага гаргасны дараа зээлдэгч нар 3 удаагийн төлөлтөөр нийт 379 700 төгрөгийг төлсөн байх тул үндсэн зээлийн төлбөр 4 040 081.43 төгрөг, хүүний төлбөр 400 443.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 19 528.88 төгрөг нотариатын төлбөр 5 000 төгрөг нийт 4 465 054.10 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Барьцаа хөрөнгөөр хангаж, зээлийг хугацааны өмнө цуцалж өгнө үү гэв.
Хариуцагч Ж.Отгонтуяа, С.Хишигбаатар нар шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Бид хувийн бизнесийн үйл ажиллагаа явуулдаг. 2016 оны 05 дугаар сараас төрийн банкинд төлөх зээлийн хугацаа тасалдаж ирсэн нь үнэн. Иймд Дархан хотоос төрсөн ах, эгч, дүү нар сар бүрийн 15-нд 200 000 төгрөгийг төрийн банкинд хийж туслахаар боллоо. Үлдэгдэл 186,000 төгрөгийг түрээсийнхээ мөнгөөр 5 хоногийн өмнө авч хуваарийн дагуу зээлээ төлөх болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ. Бидний аргагүй байдлыг харгалзан үзэж үлдэгдэл төлбөрийг төлөх хугацааг сунгах эсвэл нийт зээлийн хугацаанд төлөхөөр болгож өөрчлөлт оруулах, төлсөн мөнгийг зээлээс хассан эсэхэд тайлбар хийж өгнө үү гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны Орхон салбар нь хариуцагч Ж.Отгонтуяа, С.Хишигбаатар нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 4 665 074.62 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлдэгч нар зээлийн төлбөрөө хэсэгчилэн төлсөн тул 4 465 054.10 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж байна.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг хүлээн зөвшөөрч байгаа боловч эргэн төлөлт хийх хугацааг сунгах, үлдэгдэл хугацаанд хувааж төлөх хүсэлтэй гэж мэтгэлцэж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан №3405/181 дугаартай барьцаат зээлийн гэрээнд үндэслэн тайлбарлаж байна.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд маргаагүй, хүлээн зөвшөөрч байх боловч зээл төлөх нийт хугацаанд үлдэгдэл төлбөрөө хариуцан төлөх эсвэл хугацаа сунгах шаардлагатай гэж тайлбарладаг.
Хариуцагч Ж.Отгонтуяа, С.Хишигбаатар нар нь эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Төрийн банкны Орхон салбартай №3405/181 дугаартай зээлийн гэрээ байгуулан 10 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 22.8 хувийн хүүтэй зээл авсан бөгөөд мөн өдөр барьцааны гэрээ байгуулан Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг 47-10 тоотод байрлах Г-2101001370 дугаарын улсын бүртгэлийн гэрчилгээтэй 609 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газар, Ү-2101011359 улсын бүртгэлийн дугаартай 42 м.кв хувийн сууц, Ү-2101012846 улсын бүртгэлийн дугаартай 45.5 м.кв үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө, хүнсний дэлгүүрийн бараа материал, гэрийн доторх эд хөрөнгө зэрэг хөдлөх хөрөнгө тус тус барьцаалсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээгээр нотлогдон тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Төрийн банкны Орхон салбар нь хариуцагч Ж.Отгонтуяа, С.Хишигбаатар нарыг зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчин зээлийн төлөх хугацааг удаа дараа хэтрүүлсэн тул зээлийг хугацаанаас нь өмнө цуцалж, нийт 4 465 054.10 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Ж.Отгонтуяа, С.Хишигбаатар нар зөвшөөрч байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан байх тул зээлийн гэрээг цуцалж, хариуцагч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3 удаагийн төлөлтөөр 379 700 төгрөг төлсөн бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч байх тул уг мөнгийг үндсэн зээлээс хасч хариуцагч нараас үндсэн зээлийн төлбөрт 4 040 081.43 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 232 274.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 8 018.97 төгрөг, холбогдон гарсан зардал буюу нотариатийн үйлчилгээний төлбөрт 5 000 төгрөг нийт 4 285 374.62 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Төрийн банкны Орхон салбарт олгож нэхэмжлэлийн шаардлагаас 179 679.48 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Талуудын хооронд хийгдсэн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3-т зааснаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах талаар арга хэмжээ аваагүй бол банк гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачлагаар цуцалж болно гэж талууд тохирсон байна.
Хариуцагч нар дээрх зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь Төрийн банкнаас зээлдэгчид хүргүүлж байсан 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн мэдэгдэл, 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн мэдэгдэл, 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн мэдэгдэл болон зохигчийн тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч байгууллагын хүсэлтээр тэдний хооронд хийгдсэн барьцаат зээлийн гэрээг цуцлах үндэстэй байна.
Нэхэмжлэгч Төрийн банкны Орхон салбар нь №3405/181 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцааны гэрээ байгуулсан ба Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг 47-10 тоотод байрлах Г-2101001370 дугаарын улсын бүртгэлийн гэрчилгээтэй 609 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газар, Ү-2101011359 улсын бүртгэлийн дугаартай 42 м.кв хувийн сууц, Ү-2101012846 улсын бүртгэлийн дугаартай 45.5 м.кв үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө, хүнсний дэлгүүрийн бараа материал, гэрийн доторх эд хөрөнгө зэрэг хөдлөх хөрөнгийг барьцаалан Иргэний хуулийн 166 дугаар зүйлд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана, 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан байх тул зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 89 591.19 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 83 516 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Төрийн банкны Орхон салбар, хариуцагч С.Хишигбаатар, Ж.Отгонтуяа нарын хооронд байгуулсан 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 3405/181 дугаартай зээлийн гэрээг цуцалж, хариуцагч С.Хишигбаатар, Ж.Отгонтуяа нараас үндсэн зээлийн төлбөрт 4 040 081.43 төгрөг, хүүний төлбөрт 232 274.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 8 018.97 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөрт 5 000 төгрөг нийт 4 285 374.62 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Орхон салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 179 679.48 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг 47-10 тоотод байрлах Г-2101001370 дугаарын улсын бүртгэлийн гэрчилгээтэй 609 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газар, Ү-2101011359 улсын бүртгэлийн дугаартай 42 м.кв хувийн сууц, Ү-2101012846 улсын бүртгэлийн дугаартай 45.5 м.кв үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө, хүнсний дэлгүүрийн бараа материал, гэрийн доторх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 89 591.19 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Хишигбаатар, Ж.Отгонтуяа нараас 83 516 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банкны Орхон салбарт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ