Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
Хэргийн индекс | 142/2016/01242/и |
Дугаар | 142/ШШ2016/01227 |
Огноо | 2016-10-05 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 142/ШШ2016/01227
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-18-10 тоотод оршин суух, Олхонууд овгийн Дэндэвийн Цэцэгмаа /ФМ61012860/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-16-68 тоотод оршин суух, Адууч овгийн Сандагдоржийн Хонгорзул /ФА820130695/-д холбогдох
“600 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Цэцэгмаа, С.Хонгорзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Цэцэгмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Цэцэгмаа би С.Хонгорзултай хамтран Хаан банкны Наран салбараас 1-18-10 тоот байрыг барьцаалж, 30 сая төгрөг зээлж авсан. Зээлийг 09, 10 сард нь графикийн дагуу төлж байтал банк зээлээ татаж авна эсхүл байрыг чинь зарна гэж айлгаад 8 сая төгрөг өгсөн тохиолдолд байрны ордерыг чинь чөлөөлж өгнө гэж Бямбаахүү эрхлэгч хэлсэн. Тэгээд би 7 900 000 төгрөгийг өндөр хүүтэй авч Хонгорзулын дансанд хийсэн. Нийт 8 980 000 төгрөгийг Хаан банкны Хонгорзулын дансанд хийсэн. Ийнхүү төлөлт хийсэн 600 000 төгрөгийг иргэн С.Хонгорзулаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Хонгорзул шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие С.Хонгорзул нь Хаан банкны Наран тооцооны төвөөс бизнесийн зээл 30,0 сая төгрөгийн зээл авсан. Энэ зээлийг авахад миний барьцаа Дэнж багийн 1-1-3 тоот хашаа байшин, Д.Цэцэгмаагийн 1-18-10 тоот байрны итгэмжлэлээр барьцаалж дээрх зээлийг авсан. Энэ зээлийг авахаас өмнө Д.Цэцэгмаа нь “Нет капитал” ББСанхүүгийн газар зээлтэй байж тэр зээлээ хугацаа хэтрүүлэн төлж чадахгүй надад зээл цуг авъя миний байрыг барьцаалья гэж санал тавьсан. Хаан банкнаас 2014.08.08-ны өдөр зээлийг аваад анхны төлөлт нь 2014.09.08-ны өдөр байсан. Энэ өдөр Д.Цэцэгмаа нь мөнгөө хийхгүй чирэгдэл болж 1 хоногийн хугацаа хэтэрсэн. Дараагийн төлөлт 2014.10.08-ны өдөр мөн Д.Цэцэгмаа нь мөнгөө хийхгүй 2 хоногийн хугацаа хэтрүүлсэн. Ингээд дараагийн төлөлт 2014.11.08-ны өдөр бас л хугацаа хэтэрч, би Д.Цэцэгмааг та мөнгөө хийгээчээ гэхэд Д.Цэцэгмаа нь Хаан банкны эрхлэгч Бямбаахүү авсан мөнгөө бүтнээр нь хийвэл байрыг чинь чөлөөлж өгнө гэсэн гээд 2014.11.08-ны өдөр хийх байсан төлөлтийг бас л хугацаа хэтрүүлэн хийгээгүй. Хаан банкны эдийн засагч зээл авчаад анхныхаа төлөлтөн дээр ийм муу байж болохгүй ээ зээлээ төл гэж шахсан, үгүй бол барьцааг хураана гэж шахаж шаардсан. Энэ үед би бие давхар байсан сэтгэл санааны дарамтанд байнга орж байсан. Ингээд би өөрийн барьцаа болон Д.Цэцэгмаагийн барьцааг хураалгахгүйн тулд өөрийн бүх боломжийг шавхан төлөлтийг хийж Д.Цэцэгмаагийн байрыг чөлөөлж өгсөн. 2014.12.01-ны өдөр 8 000 000 төгрөгний 7 900 000 төгрөгийг хийсэн. Ингэхдээ 52 хоногийн хугацаа хэтрүүлсэн. Д.Цэцэгмаагийн 8 000 000 төгрөгний сарын хүү 179 375 төгрөг дээр нь хугацаа хэтэрсэн хоногийн хүү нэмэгдээд бодоход 260 000 илүү төлөлттэй байна гэжээ.
Зохигчид шүүх хуралдаанд эвлэрэхдээ: Нэхэмжлэгч 600 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж 300 000 төгрөг болгосныг хариуцагч төлөхөөр харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Цэцэгмаа нь хариуцагч С.Хонгорзулд холбогдуулан “600 000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие С.Хонгорзул нь Хаан банкны Наран тооцооны төвөөс бизнесийн зээл 30,0 сая төгрөгийн зээл авсан. Энэ зээлийг авахад миний барьцаа Дэнж багийн 1-1-3 тоот хашаа байшин, Д.Цэцэгмаагийн 1-18-10 тоот байрны итгэмжлэлээр барьцаалж дээрх зээлийг авсан.... Ингээд би өөрийн барьцаа болон Д.Цэцэгмаагийн барьцааг хураалгахгүйн тулд өөрийн бүх боломжийг шавхан төлөлтийг хийж Д.Цэцэгмаагийн байрыг чөлөөлж өгсөн. 2014.12.01-ны өдөр 8 000 000 төгрөгний 7 900 000 төгрөгийг хийсэн. Ингэхдээ 52 хоногийн хугацаа хэтрүүлсэн, Д.Цэцэгмаагийн 8 000 000 төгрөгний сарын хүү 179 375 төгрөг дээр нь хугацаа хэтэрсэн хоногийн хүү нэмэгдээд бодоход 260 000 илүү төлөлттэй байна гэжээ.
Зохигчид шүүх хуралдаан дээр эвлэрэхдээ: нэхэмжлэгч 600 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж 300 000 төгрөг болгосныг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрсэн байна.
Зохигчид эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар гаргуулахаар заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Цэцэгмаа нь 600 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж 300 000 төгрөг болгосныг хариуцагч С.Хонгорзул төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрсэн зохигчдын эвлэрэлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18 650 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 9325 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА