Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
Хэргийн индекс | 142/2016/01483/и |
Дугаар | 01439 |
Огноо | 2016-11-24 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 01439
2016 оны 11 сарын 24 өдөр | Дугаар 142/ШШ2016/01439 | Орхон аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан, шүүгч Б.Бямбасүрэн, Б.Хишигдаваа нарын бүрэлдэхүүнтэй
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-8-40 тоотод оршин суух Оготор овогт Баянмөнхийн Цээлээ
Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Б.Цээлээ шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Цээлээ 1960 онд төрсөн. 4 хүүхэдтэй хүү Ган-Очир нь 2011 онд ахуйн аваараар 2 нүд харахгүй мөн тархи толгой мэдрэлийн гэмтэлтэй, тэнцвэргүй ба одоо эмчийн хяналтанд эмчлүүлж байгаа, хүүгийн хараа улам бүр муудаж группт орох гарын үсэгээ өөрөө зурах чадваргүй учраас ээж Б.Цээлээ намайг асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Б.Цээлээ нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:Миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Цээлээ нь асран хамгаалагч харгалзан дэмжигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн.
Хүсэлт гаргагч Б.Цээлээ нь нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа талаар хүсэлтээ шүүхэд ирүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1,123.2-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хүсэлт гаргагч Б.Цээлээ нь асран хамгаалагч харгалзан дэмжигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ