Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 561

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Даланзадгад сум, 2 дугаар баг ******* тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар: *******/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ******* /регистрийн дугаар: *******/

 

Улсад ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1980-1983 онд Монголын ардын армид алба хаагаад 1983 оноос Барилга угсралтын конторын автогражид жолоочоор 2001 он хүртэл нийт 20 жил ажилласан. Одоо тахир дутуугийн групп тогтоолгох гэтэл 1983-1994 оныг дуустал ажиллаж байсныг хөдөлмөрийн дэвтэр дээр бичээгүйн улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд миний 1983 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Барилга угсралтын контор, барилгын пүүс, Говь гурван сайхан ХХК-д ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэмж ярих зүйл байхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь:

 

Нэхэмжлэгчийн тухайн үеийн ажиллаж байсан байдлын талаар хөдөлмөрийн дэвтэрт бичээгүйн улмаас ажилласан хугацаагаа өөр байдлаар тогтоох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч С.******* нь 1983 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн барилга угсралтын контор, Говь гурван сайхан пүүс, Говь гурван сайхан ХХК-д жолоочоор ажиллаж байсан болох нь:

 

Өмнөговь аймгийн архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн *******ын ******* нь Өмнөговь аймгийн барилга угсралтын контор, Говь гурван сайхан пүүс, Говь гурван сайхан ХХК-д 1983-1994 онуудад жолоочоор ажиллаж байхдаа дараах цалинг авч байсан байна. Үүнд: 1983 оны 10 дугаар сард 367 төгрөг, 11 дүгээр сард 523 төгрөг, 12 дугаар сард 466 төгрөг, 1984 оны 01 дүгээр сард 56 төгрөг, 02 дугаар сард 354 төгрөг, 03 дугаар сард 297 төгрөг, 04 дүгээр сард 340 төгрөг, 05 дугаар сард 355 төгрөг, 06 дугаар сард 283 төгрөг, 07 дугаар сард 504 төгрөг, 08 дугаар сард 354 төгрөг,  09 дүгээр сард 268 төгрөг, 10 дугаар сард 969 төгрөг, 12 дугаар сард 70 төгрөг, 1985 оны 01 дүгээр сард 755 төгрөг, 02 дугаар сард 243 төгрөг, 03 дугаар сард 298 төгрөг, 04 дүгээр сард цэс дутуу, 05 дугаар сард 201 төгрөг, 06 дугаар сард 1131 төгрөг, 07-08 дугаар сард цэс дутуу, 09 дүгээр сард 797 төгрөг, 10 дугаар сард 760 төгрөг, 11 дүгээр сард 110 төгрөг, 12 дугаар сард цэс дутуу, 1986 оны 01 дүгээр сард 389 төгрөг, 02 дугаар сард 329 төгрөг, 03 дугаар сард 704 төгрөг, 04 дүгээр сард 335 төгрөг, 05 дугаар сард 609 төгрөг, 06 дугаар сард 635 төгрөг, 07 дугаар сард 1457 төгрөг, 08 дугаар сард 541 төгрөг,  09 дүгээр сард цэс дутуу, 10 дугаар сард 782 төгрөг, 11 дүгээр сард 358 төгрөг, 12 дугаар сард 158 төгрөг, 1987 оны 01 дүгээр сард 260 төгрөг, 02 дугаар сард 129 төгрөг, 03 дугаар сард 660 төгрөг, 09 дүгээр сард 893 төгрөг, 10 дугаар сард 242 төгрөг, 1988 оны 03 дугаар сард 690 төгрөг, 04 дүгээр сард 748 төгрөг, 05 дугаар сард 457 төгрөг, 06 дугаар сард 660 төгрөг, 07 дугаар сард 773 төгрөг, 08 дугаар сард 531 төгрөг,  09 дүгээр сард 1359 төгрөг, 11 дүгээр сард 700 төгрөг, 12 дугаар сард 494 төгрөг, 1989 оны 01 дүгээр сард 321 төгрөг, 02 дугаар сард 269 төгрөг, 03 дугаар сард 231 төгрөг, 04 дүгээр сард 195 төгрөг, 05 дугаар сард 799 төгрөг, 06 дугаар сард 426 төгрөг, 07 дугаар сард 1308 төгрөг, 08 дугаар сард 71 төгрөг,  09 дүгээр сард 791 төгрөг, 10 дугаар сард 358 төгрөг, 11 дүгээр сард 799 төгрөг, 12 дугаар сард 832 төгрөг, 1990 оны 01 дүгээр сард 786 төгрөг, 02 дугаар сард 400 төгрөг, 03 дугаар сард 1186 төгрөг, 04 дүгээр сард 200 төгрөг, 05 дугаар сард 1567 төгрөг, 06 дугаар сард 1249 төгрөг, 07 дугаар сард 1701 төгрөг, 08 дугаар сард 12 төгрөг,  09 дүгээр сард цэс дутуу, 10 дугаар сард 570 төгрөг, 11 дүгээр сард 572 төгрөг, 12 дугаар сард цэс дутуу, 1991 оны 01 дүгээр сард 1028 төгрөг, 02 дугаар сард 443 төгрөг, 03 дугаар сард 862 төгрөг, 04 дүгээр сард 1418 төгрөг, 05 дугаар сард 877 төгрөг, 06 дугаар сард 997 төгрөг, 07 дугаар сард 1365 төгрөг, 08 дугаар сард 2909 төгрөг,  09 дүгээр сард 2400 төгрөг, 10 дугаар сард 1073 төгрөг, 11 дүгээр сард 3997 төгрөг, 12 дугаар сард 322 төгрөг, 1992 оны 04 дүгээр сард 12331 төгрөг, 05 дугаар сард цэс дутуу, 07 дугаар сард 9562 төгрөг, 08 дугаар сард 11043 төгрөг,  09 дүгээр сард 10575 төгрөг, 10 дугаар сард 16812 төгрөг, 11 дүгээр сард 12350 төгрөг, 12 дугаар сард 5193 төгрөг, 1993 оны 01 дүгээр сард 14201 төгрөг, 04 дүгээр сард 20863 төгрөг, 05 дугаар сард 11301 төгрөг, 06 дугаар сард 19463 төгрөг, 07 дугаар сард 8014 төгрөг, 08 дугаар сард 27817 төгрөг,  09 дүгээр сард 30573 төгрөг, 10 дугаар сард 30574 төгрөг, 11 дүгээр сард 30573 төгрөг, 12 дугаар сард цэс дутуу, 1994 оны 01-03 дугаар сард цэс дутуу, 05 дугаар сард 31110 төгрөг, 06 дугаар сард цэс дутуу, 07 дугаар сард 424 төгрөг, 11 дүгээр сард 25427 төгрөг, 12 дугаар сард 29188 төгрөгийн цалин авч байсан тухай 650 дугаартай лавлагаа, Өмнөговь аймгийн барилга угсралтын контор даргын 1990 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “барилга угсралт, материалын үйлдвэр авто машин механизмын бригад хэсгийн бүрэлдэхүүнийг батлах тухай” 16 тоот тушаалын хавсралт ...******* ******* эр, 28 настай, жолооч..., Барилга, барилгын материал үйлдвэрийн яамны харъяа Өмнөговь аймаг дахь барилга угсралтын конторын даргын 1983 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “ажилд томилох тухай” ...*******ын *******ыг авто кранчнаар томилсугай... 236 тоот тушаал, Барилга, барилгын материал үйлдвэрийн яамны харъяа Өмнөговь аймаг дахь барилга угсралтын конторын даргын 1983 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “ ажилд томилох тухай” ...*******ын *******ыг автогражид засварчнаар томилсугай... 284 тоот тушаал, Барилга, барилгын материал үйлдвэрийн яамны харъяа Өмнөговь аймаг дахь барилга угсралтын конторын даргын 1984 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “цалинжуулах тухай” ...*******ын ******* нарыг үндсэн цалингийн 80 хувиар цалинжуулахыг зөвшөөрсүгэй... 28 тоот тушаал, 67 тоот тушаалын хавсралт 1990 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Говь гурван сайхан” пүүсийн гишүүдийн мэргэжлийн зэрэглэл, нэмэгдэл, цалин хөлс, амралтын хоног тогтоох журам, 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн Өмнөговь аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын “Барилгын Говь гурван сайхан пүүс”-ийг хувьчлах тухай 03 тоот тогтоол, С.*******ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргээр нотлогдож байна.

 

Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, Өмнөговь аймгийн архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 650 дугаартай лавлагаа, тушаалууд зэрэг нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүх үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

 Иймд С.*******ыг 1983 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн барилга угсралтын контор, Говь гурван сайхан пүүс, Говь гурван сайхан ХХК-д жолоочоор ажиллаж байсан гэж үзэн шийдвэрлэсэн болно. Нэхэмжлэгч С.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт  *******ын *******ыг 1983 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн барилга угсралтын контор, Говь гурван сайхан пүүс, Говь гурван сайхан ХХК-д жолоочоор ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.*******ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                              Л.УГТАХБАЯР