| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2016/00440/И |
| Дугаар | 440 |
| Огноо | 2016-11-29 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 440
Зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг
батлах тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би, Б.******* нэхэмжлэлтэй, Завхан аймаг дахь ******* холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2013 оноос эхлэн *******д барилгын засал чимэглэлийн мэргэжлийн багшаар ажиллаж байхад МСҮТ нэрээ өөрчилж, өргөжин болон өөрчлөгдөж, мөн багшаар 2016 оны 09-р сарын 29-н хүртэл ажилласан. Завхан аймаг дахь ийн захирлын Б/39 тоот тушаал гарч миний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Уг тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна. Миний хувьд ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Иймд намайг Завхан аймаг дахь *******ийн мэргэжлийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан үеийн цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус сургуулийн засал чимэглэлийн багш Б.******* Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.ын 2016 оны 09- сарын 27-ны өдрийн Б/39 тоот тушаал болон Б. нэхэмжлэлийг судлан үзэж дараах тайлбарыг өгч байна.
а. Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4 дэх заалт:
Багш Б.******* нь хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг удаа дараа гаргасан бол хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно. Гэвч багш Б.******* удаа дараа сахилгын зөрчил гаргасан бол түүнд сургуулийн захиргаанаас ажлаас халах хүртэл шат дараалсан арга хэмжээ авсан байх учиртай. Б.*******д 2016 оны 05-р сарын 16-ны өдөр ёс зүйн зөрчилтэй хэмээн сануулах шийтгэл ногдуулж, тушаалаар арга хэмжээ авсан байна. Үүнээс өөр ямар нэгэн хурлын тэмдэглэл, тушаал, шийдвэр, баримт сэлт сургуулийн архиваас олдсонгүй.
б. Хамт олны хөдөлмөрийн дотоод журмын 6.2.3-ын б заалт:
Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сард 2 өдрийн хугацаагаар ажил тасалсан, эсвэл хуанлийн 1 сарын хугацаанд тасалсан цагийн нийлбэр ажлын 2 өдөртэй тэнцвэл хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоно. Багш Б.******* даасан ангийн нэг хэсэг нь ******* суманд дадлагад гарч, үлдсэн хэсэг нь ******* суманд ажилласан байна. Багш ангийнхаа суралцагчидтай ******* суманд байрлаж, ******* суман дахь дадлагын явцыг эргэх ажлаар ******* сумаас *******д 4 удаа ирж очсоныг ажил тасалсан гэж ажлаас халах үндэслэл болохгүй юм.
в. Хамт олны хөдөлмөрийн дотоод журмын 6.2.3-ын в заалт:
Ажлын цагаар ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн, ажлын байранд согтуугаар ирсэн, бусдыг хэл амаар доромжилж нэр хүндийг гутаах, айлган сүрдүүлэх зэргээр танхайран нийгмийн хэв журмыг зөрчиж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хөдөлмөрийн гэрээг дусгавар болгоно. Энэ заалтын хүрээнд нийгмийн хэв журам ноцтой зөрчин сургалтын байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан нотлох баримт одоогоор олдохгүй байгаа тул хуулийн байгууллага тусгайлан тодруулалт хийх шаардлагатай гэж үзлээ.
Багш Б.г халсан дээрх тушаалын үндэслэл бодит байдалтай тодорхой хэмжээнд зөрчилдөж байгаа тул түүний нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: А тал буюу нэхэмжлэгч Б.*******, Б тал буюу хариуцагч байгууллагын төлөөлөгч Завхан аймаг дахь С.******* нар дараах байдлаар эвлэрчээ.
1. Хариуцагч учруулсан хохирлыг хэрхэн арилгах талаар тохиролцоо, төлбөрийн дүн, төлөх журам, барагдуулах хугацааг тодорхой заана.
а. Б.г хуулийн хугацаанд ажилд эгүүлэн тогтоох,
б. Ажилгүй байсан үе 2016 оны 10, 11-р саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн олгож, дэвтэрт бичилт хийлгэх,
в. Ажилгүй байсан хугацааны цалинг олгохгүй,
г. Их итгэл найдвар хүлээлгэж сүүлийн боломж олгож байгаа талаар хөндлөнгийн гэрчүүдийг байлцуулан харилцан тохиролцов.
2. Энэ гэрээ талуудын хүсэл зоригоор, харилцан тэгш эрх, сайн дурын үндсэн дээр хийгдсэн бөгөөд хөндлөнгийн хүчин зүйл, дарамт шахалт нөлөөлөөгүй болно.
3. Энэ гэрээний 1-т заасан үүргээ Б тал бүрэн биелүүлснээр, төлбөр хохирлыг арилгасанд тооцож, талууд эвлэрснийг гэрчилнэ.
4. Гэрээний үүрэг бүрэн биелэж, хохирол арилсан үед үндсэн гэрээний адил хэлбэрээр нотариатаар гэрчлүүлснээр дуусгавар болж, талууд эвлэрснийг гэрчилнэ.
5. Талууд эвлэрлийн гэрээг байгуулснаар эвлэрлийг баталгаажуулж, энэ гэрээнд заасан асуудлаар дахин шүүхэд маргаан гаргах эрхгүй бөгөөд нэхэмжлэгч тал үл маргах журмаар нэхэмжлэлийн шаардлагыг гүйцэтгүүлэх эрхтэй гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Б.******* нь Завхан аймаг дахь ******* холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч хариуцагч байгууллагын төлөөлөгч С.******* нь Б.г ажилд нь буцаан авч, ажилгүй байсан үе 2016 оны 10, 11-р саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн олгож, дэвтэрт бичилт хийлгэж, харин хариуцагчид ажилгүй байсан хугацааны цалинг олгохгүйгээр тохиролцсон болох нь талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч байгууллагаас гаргуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаархарилцан тохиролцож, хариуцагч байгууллагын төлөөлөгч С.******* нь Б.г ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан үе 2016 оны 10, 11 дүгээр саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн олгож, дэвтэрт бичилт хийж, нэхэмжлэгч Б.******* ажилгүй байсан хугацааны цалингаа авахгүйгээр эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллага ******* улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ