Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
Хэргийн индекс | 147/2016/0451/и |
Дугаар | 454 |
Огноо | 2016-12-09 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 454
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН
ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ
2016 оны 12 дугаар
сарын 12-ны өдөр Дугаар 454 Баруун-Урт
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу би
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6 дугаар баг, “Ширээт” 48 айлын 9 тоотод оршин суух, /РД:ЛБ70100536, утасны дугаар 96338868/, Цэвээн овогт Мажигсүрэнгийн Ганбаатарт холбогдох
“Сум хөгжүүлэх сангийн зээл 10 275 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Засаг дарга Л.Аваадорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Ганбаатар нь Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолын дагуу сум хөгжүүлэх сангийн санхүүжилтээс “Талх, нарийн боов” төслөөр 10 000 000 /арван сая/ төгрөгийг 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдөр сумын Засаг даргатай гэрээ байгуулж авсан. Зээлдэгч зээл авснаас хойш зээлийн гэрээний 3.1, 3.2, 3.3, 3.4 дэх заалтуудыг зөрчиж сум хөгжүүлэх сангийн санхүүжилтийг зориулалт бусаар зарцуулсан, зээлийн хүү төлөөгүй зэрэг зөрчил гаргасан. Мөн холбогдох байгууллагын шалгалтаар илрүүлсэн зөрчлийг арилгаагүй, сумын Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн зээлийг эргэн төлүүлэх тухай мэдэгдэлд ямар нэгэн хариу өгөөгүй, сан хариуцсан мэргэжилтний шаардлагыг биелүүлээгүй болно. Иймд үндсэн зээл болох 10 000 000 төгрөг, үндсэн зээлийн хүүгийн үлдэгдэл болох 275 000 төгрөг, нийт 10 275 000 төгрөгийг төлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Цэвээн овогт Мажигсүрэнгийн Ганбаатар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Баяндэлгэр сумын Засаг даргын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. 10 000 000 төгрөгийн зээл авсан нь үнэн болно. Уг 10 000 000 /арван сая/ төгрөгийг хүү 275 000 хоёр зуун далан таван мянга/ хамт төлнө. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Тайлбар гаргасан М.Ганбаатар гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Засаг дарга нь хариуцагч М.Ганбаатараас “Үндсэн зээл 10 000 000 төгрөг, үндсэн зээлийн хүүгийн үлдэгдэл 275 000 төгрөг, нийт 10 275 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч М.Ганбаатар нь нэхэмжлэлийн шаардлага болох 10 275 0 000 /арван сая хоёр зуун далан таван мянга/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба хариуцагчийн зөвшөөрсөн байдал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Засаг дарга нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 10 275 000 төгрөгний үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 179 350 төгрөгний тал хувь 89 675 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын нэхэмжилсэн 10 275 000 /арван сая хоёр зуун далан таван мянга/ төгрөгийг хариуцагч Цэвээн овогт Мажигсүрэнгийн Ганбаатар нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Ганбаатараас 10 275 000 төгрөгний үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 179 350 төгрөгний тал хувь 89 675 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ