Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 455

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

 

2016 оны 12 дугаар

сарын 12-ны  өдөр                                 Дугаар   455                                      Баруун-Урт

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        шүүгч Ц.Эрдэнэзуу би

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг, “Жавхлантсүх-Баатар” ХХКомпаний нэхэмжлэлтэй,      

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг, “Чулуут”-ын 14-20 тоотод оршин суух, Баруун-Урт сумын 9 дүгээр цэцэрлэгт багш ажилтай, /РД:ЛЮ91080202, утасны дугаар 95937878/, Мөөгдий овогт Нэргүйн Мөнхчимэгт холбогдох

 

“Барааны үнэ 520 900 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн  авч танилцаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Жавхлантсүх-Баатар” ХХКомпани нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэргүйн Мөнхчимэг нь “Жавхлантсүх-Баатар” ХХКомпаниас 2015 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 780 900 төгрөгний цахилгаан барааг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр эргэн төлөхөөр авсан. Үүнээс 2016 оны 1 дүгээр сарын 25-нд          260 000 төгрөг төлж одоогийн үлдэгдэл 520 900 төгрөг байна. Төлөхийг удаа дараа шаардсан боловч одоогоор төлж барагдуулаагүй болно. 

Хариуцагч Нэргүй овогтой Мөнхчимэгээс 520 900 /таван зуун хорин мянга есөн зуу/ төгрөгийг улсын улсын тэмдэгтийн хураамжийн мөнгөн дүнгийн хамт нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Нэргүй овогтой Мөнхчимэг нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие “Жавхлантсүх-Баатар” ХХКомпаниас авсан зурагтны үнэ болох 520 900 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сар болон 2017 оны 02 дугаар саруудад хувааж төлөх хүсэлтэй байна. “Жавхлантсүх-Баатар” ХХКомпаний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Тайлбар бичсэн Н.Мөнхчимэг гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  “Жавхлантсүх-Баатар” ХХКомпани нь хариуцагч Н.Мөнхчимэгээс 520 900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч Н.Мөнхчимэг нь нэхэмжлэлийн шаардлага болох барааны үнэ 520 900 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Жавхлантсүх-Баатар” ХХКомпаний  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16 280 төгрөгний тал хувь болох 8 140 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 8 140 төгрөгийг хариуцагч Н.Мөнхчимэгээс тус тус гаргуулж нэхэмжлэгч  “Жавхлантсүх-Баатар” ХХКомпанид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Жавхлантсүх-Баатар” ХХКомпаний нэхэмжилсэн 520 900 /таван зуун хорин  мянга есөн зуу/ төгрөгийг хариуцагч Мөөгдий овогт Нэргүйн Мөнхчимэг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Жавхлантсүх-Баатар” ХХКомпаний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16 280 төгрөгний тал хувь болох 8 140 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 8 140 төгрөгийг хариуцагч Н.Мөнхчимэгээс тус тус гаргуулж нэхэмжлэгч “Жавхлантсүх-Баатар” ХХКомпанид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                           Ц.ЭРДЭНЭЗУУ