Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
Хэргийн индекс | 145/2016/00532/И |
Дугаар | 532 |
Огноо | 2016-12-08 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 532
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Энхмаа би Хаан банкны Өвөрхангай салбарын төв тооцооны төвийн эдийн засагч С.Оюундолгорын нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг 21-03 тоотод оршин суух Жанжаа овогт Батжаргалын Түмэнчулуун, Хөндий овогт Дэгддоогийн Саранцэцэг, Авдай овогт Дуламын Баасанхүү нараас 2884609.51 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Хаан банкны Өвөрхангай салбарын төв тооцооны төвийн эдийн засагч С.Оюундолгор шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Түмэнчулуун, Д.Баасанхүү, Д.Саранцэцэг нар нь тус банкны Өвөрхангай салбарын төв тооцооны төвөөс 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ЗГ/201542350223 тоот зээлийн гэрээ байгуулан 3000000 /гурван сая/ төгрөгийн малчны зээлийг жилийн 30 хувийн хүүтэй 10 сарын хугацаатайгаар авсан. Зээлдэгч зээлээ төлөлгүй 119 хоногийн хугацаа хэтэрсэн. Зээлийн гэрээний 7.1.1 дэхь заалтанд заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ба банк зээлдэгчээс зээлээ төлөхийг олон удаа шаардсан боловч зээлээ төлөхгүй байна. Иймд Б.Түмэнчулуун, Д.Баасанхүү, Д.Саранцэцэг нараас зээлийн үндсэн үлдэгдэл 2612329.62 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 222773.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 44546.65 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 5000 төгрөг, нийт 2884609.51 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Хаан банкны Өвөрхангай салбарын төв тооцооны төвийн эдийн засагч С.Оюундолгор шүүхэд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б.Түмэнчулуун, Д.Баасанхүү, Д.Саранцэцэг нараас 2884609.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Зээлдэгч нар нь зээлээ төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Өвөрхангай салбарын төв тооцооны төвийн эдийн засагч С.Оюундолгор нь Б.Түмэнчулуун, Д.Баасанхүү, Д.Саранцэцэг нарт холбогдуулан 2884609.51 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Хаан банкны Өвөрхангай салбарын төв тооцооны төвийн эдийн засагч С.Оюундолгор нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тайлбараа ирүүлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 75 дугаар зүйлийн 75.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Өвөрхангай салбарын төв тооцооны төвийн эдийн засагч С.Оюундолгор нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг 21-03 тоотод оршин суух Жанжаа овогт Батжаргалын Түмэнчулуун, Хөндий овогт Дэгддоогийн Саранцэцэг, Авдай овогт Дуламын Баасанхүү нараас 2884609.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 61104 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын /Хаан банкны 5540607728 тоот данснаас/ 30552 / гучин мянга таван зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Өвөрхангай салбарт олгосугай.
3. Шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ЭНХМАА