Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 535

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Энхмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг 13-02 тоотод оршин суух Тайж овогт Гончигсүрэнгийн Чадраабалын Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн, хүсэлт гаргагч Г.Чадраабал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Г.Чадраабал шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Цацрал нэгдэлд 1973 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл малчнаар, 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймаг дахь Радио релейний цехэд цахилгаан зай тэжээлийн монтёроор, 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймаг дахь Усны аж ахуйн ТМС-д үйлдвэрлэл сургалтын мастер багшаар, 1989 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймаг дахь Усны аж ахуйн ТМС-д тоног төхөөрөмжийн механикаар, 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймаг дахь Усны аж ахуйн ТМС-д мастер багшаар, 1994 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн холбооны газарт дизелийн техникчээр тус тус ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэний улмаас улсад ажиллаж байсан хугацаа маань тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Г.Чадраабал нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Цацрал нэгдэлд 1973 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл малчнаар, 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймаг дахь Радио релейний цехэд цахилгаан зай тэжээлийн монтёроор, 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймаг дахь Усны аж ахуйн ТМС-д үйлдвэрлэл сургалтын мастер багшаар, 1989 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймаг дахь Усны аж ахуйн ТМС-д тоног төхөөрөмжийн механикаар, 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймаг дахь Усны аж ахуйн ТМС-д мастер багшаар, 1994 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн холбооны газарт дизелийн техникчээр тус тус ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 08 дугаарсарын 09-ний өдрийн 450 дугаартай архивын лавлагаа, Радио релейн шугамын ашиглалтын Өвөрхангайн цехийн зөвлөлөөс 1983 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүсэлт гаргагчид олгосон баярын бичиг, Радио релей, радио телевизийн станцын техник ашиглалтын газраас хүсэлт гаргагчид 1983 оны 05 дугаар сарын 28-ны өдөр олгосон диплом, Ардын боловсролын яамны харъяа Өвөрхангай аймаг дахь усны аж ахуйн техник мэргэжлийн дунд сургуулийн захирлын 1988 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 124, 1989 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 111 дугаартай,1991 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 41, 1991 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 48, Өвөрхангай аймгийн холбооны газрын даргын 1994 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 96 дугаартай тушаалуудын хуулбар, Өвөрхангай аймгийн холбооны газрын олгосон хүсэлт гаргагчийн 1994 оны цалингийн түүвэр, Өвөрхангай аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын хүсэлт гаргагчийн цалингийн талаар гаргаж өгсөн тодорхойлолт, Монгол улсын Шинжлэх ухаан боловсролын яамны харъяа Өвөрхангай аймаг дахь мэргэжлийн сургалт үлйдвэрлэлийн төвийн захирлын 1994 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 48 дугаартай тушаал, гэрч Б.Тогтох, Ц.Гүрсэд, Л.Гомбо, С.Сүхээ, Э.Дорж, П.Даваадорж, Б.Раднаа, Ц.Батаа нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 133-р зүйлийн 133.1.1-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6-д зааснаар Тайж овогт Гончигсүрэнгийн Чадраабалыг Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Цацрал нэгдэлд 1973 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл малчнаар, 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймаг дахь Радио релейний цехэд цахилгаан зай тэжээлийн монтёроор, 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймаг дахь Усны аж ахуйн ТМС-д үйлдвэрлэл сургалтын мастер багшаар, 1989 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймаг дахь Усны аж ахуйн ТМС-д тоног төхөөрөмжийн механикаар, 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймаг дахь Усны аж ахуйн ТМС-д мастер багшаар, 1994 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн холбооны газарт дизелийн техникчээр тус тус ажиллаж байсан болохыг сэргээн тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ЭНХМАА