Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 539

 

Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар баг, Ягаан толгой задгай тоотод оршин суух, 1956 онд төрсөн, 60 настай, Тарзад овгийн Самдангийн Түмэнжаргалын хүсэлттэй

 “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох””-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.Түмэнжаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1972 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1974 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл, 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Тарагт сумын “Хөдөлмөр” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд намайг 1972 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Тарагт сумын “Хөдөлмөр” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч С.Түмэнжаргал “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

С.Түмэнжаргал нь Өвөрхангай аймгийн Тарагт сумын “Хөдөлмөр” нэгдэлд 1972 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1974 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл, 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 640, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 540 тоот лавлагаанууд, хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Н.Доржлхам, Ц.Одонтунгалаг нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч С.Түмэнжаргал “өөрийнхөө эзгүйд шүүх хуралдаан хийлгэх” тухай хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарТарзад овгийн Самдангийн Түмэнжаргалыг Өвөрхангай аймгийн Тарагт сумын “Хөдөлмөр” нэгдэлд 1972 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1974 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр, 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөлгардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.ҮҮРИЙНТУЯА