Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 610

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн, шүүгч Л.Соёлмаа би “Вишнфанд” ББСБ-ын нэхэмжлэлтэй П.Мөнхцэцэгт холбогдох “Зээл, зээлийн хүү 510.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад

ТОДОРХОЙЛОХ нь:               

Нэхэмжлэгч “Вишнфанд” ББСБ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Пүрэвсүрэн овогтой Мөнхцэцэг нь 2014 оны 10-р сарын 28-ны өдөр “Вишнфанд” ББСБ-ын Сэлэнгэ салбараас 10703039 тоот зээлийн гэрээ байгуулан 1.000.000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 12 сарын хугацаатай сарын 2.6 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлдэгч П.Мөнхцэцэг нь үндсэн зээл 374.400 төгрөг, хүү 138.800 төгрөг, торгуулийн хүү 15.000, нотариатын хөлс 8800  төгрөг, нийт 510.000 төгрөгний төлбөртэй байна. Иймд манай зээлийг төлүүлж, хохиролгүй болгож өгнө үү.

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 1-р баг 1-р хэсэг 169 тоотод оршин суух Тайж овогт Пүрэвсүрэнгийн Мөнхцэцэг /МЬ-80121406/  нь шүүхэд гаргасан тайлбартаа:

“Вишнфанд” ББСБ-ын нэхэмжилсэн 510.000 төгрөгийг 2016 оны 12-р сарын 30-ны өдрөөс өмнө төлж барагдуулах болно. Төлж барагдуулахад татгалзах зүйлгүй болно. Нэхэмжлэлийн шааодлагыг хүлээн зөвшөөрч байна. Улсын тэмдэгтийн хураамжинд 7975 төгрөг төлөхийг ойлголоо гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Вишнцанд” ББСБ нь хариуцагч П.Мөнхцэцэгт холбогдуулан “Зээл, зээлийн хүү 510.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан “...“Вишнфанд” ББСБ-ын нэхэмжилсэн 510.000 төгрөгийг 2016 оны 12-р сарын 30-ны өдрөөс өмнө төлж барагдуулах болно....” гэх тайлбараар нотлогдож байна.

Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 15.950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 7975 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 7975 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. 

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Вишнфанд” ББСБ-ын нэхэмжлэлтэй хариуцагч П.Мөнхцэцэгт холбогдох “Зээл, зээлийн хүү 510.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 15.950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 7975 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 7975 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурьдсугай.

 

ШҮҮГЧ                                       Л.СОЁЛМАА