| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2016/00565/И |
| Дугаар | 645 |
| Огноо | 2016-11-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 645
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 1 дүгээр баг Дааган, ишгэнт гудамж 7-17 тоотод оршин суух, 51 настай, эмэгтэй, одоо Хушаат сумын “Хаан банк”-ны тооцооны төвд үйлчлэгч ажилтай Их урианхай овогт Зэвгээгийн Уламбаярын /МС-65112003/ нэхэмжлэлтэй:
“Ажилласан байдал тогтоолгох тухай“ иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч З.Уламбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Уламбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нь 1979 онд Баян-Өлгий аймгаас Сэлэнгэ аймгийн Цагаантолгой сангийн аж ахуйн “Энхтал” тасагт аав, ээжийн хамт шилжин ирж 1982 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тус тасгийн 28 дугаар яслид үйлчлэгч, галчаар 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан. Хөдөлмөрийн дэвтэр нээлгэсэн боловч алга болоод олдохоо байсан. Иймд намайг Сэлэнгэ аймгийн Цагаантолгой сангийн аж ахуйн “Энхтал” тасгийн 28 дугаар яслид үйлчлэгч, галчаар 1982 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан жилийг тогтоож өгнө үү гэх.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь “...намайг Сэлэнгэ аймгийн Цагаантолгойн сангийн аж ахуйн “Энхтал” тасгийн 28 дугаар яслид үйлчлэгч, галчаар 1982 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан жилийг тогтоож өгнө үү” гэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:
З.Уламбаяр нь Сэлэнгэ аймгийн Цагаантолгойн сангийн аж ахуйн “Энхтал” тасгийн 28 дугаар яслид үйлчлэгч, галчаар 1982 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан болох нь тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлсөн болохыг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Зэвгээгийн Уламбаярыг Сэлэнгэ аймгийн Цагаантолгой сангийн аж ахуйн “Энхтал” тасгийн 28 дугаар яслид 1982 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан болох нь тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА