Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 513

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би Д.Сарангэрэлийн нэхэмжлэлтэй Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Сэлэнгэ аймаг дахь салбарт холбогдох “Ажилд эгүүлэн томилуулж,  тушаал хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгтэй  танилцаад:

 

                                                           Тодорхойлох нь:

                Нэхэмжлэгч Д.Сарангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Миний бие нь 2009 оноос эхлэн “Хүнс хөдөө аж ахуйн яамны харъяа Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гийн Сэлэнгэ салбарт мастерийн ажлыг хийж эхэлсэн. Үүнээс хойш тасралтгүй ажиллаж аливаа зөрчил дутагдал гаргаагүй ажилласаар  ирсэн.

2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр б/05 тушаалаар 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөрөөр тасалбар болгон мастерийн үүрэгт ажлаас өөрчилж, дамжуулагч-операторчноор түр томилон ажиллуулж байгаад 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 10 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцлан ажлаас халсан юм.

Ажлаас халах үндэслэл шаардлага нь: ... “Мастерийн ажлыг дээд боловсролтой хүн гүйцэтгэх ёстой” гэсэн шаардлага л тавьсан юм. Энэ нь надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй миний зүгээс ажил албан үүргээ хангалттай сайн биелүүлдэг санхүүгийн болон элдэв зөрчил дутагдал гаргаж байгаагүй болно.

Иймд намайг ажлаас халсан тушаал шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа Тариалан эрхлэлтийг дэмжих санд эргүүлэн ажиллуулж өгнө үү! гэжээ.

 Нэхэмжлэгч Д.Сарангэрэл  2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ:

 ...Д.Сарангэрэл миний бие Тариалан эрхэллтийг дэмжих сангийн Сэлэнгэ салбарт гаргасан ажилд эргүүлэн томилуулах, тушаал хүчингүй болгуулах нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзаж байна. Энэ талаар дахин гомдол, нэхэмжлэл гаргахгүй гэжээ.

 

                                                              Үндэслэх нь:

Д.Сарангэрэл нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Сэлэнгэ аймаг дахь салбарт холбогдуулан “Ажилд эгүүлэн томилуулж,  тушаал хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзаж байгаа болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлтээр  нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.

Нэхэмжлэгчийн татгалзал нь хуулинд харшлаагүй. Гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Сарангэрэл нь 70.200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн  болохыг дурьдах нь зүйтэй байна.