Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 138/ШШ2016/01343

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                         хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан би хариуцагч *******од холбогдох хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэг 245000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.*******гийн нэхэмжлэлийг 2016 оны 10 сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* дүгээр баг ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

 

******* нь 2015 оны 6 сард шүүхээр хэргээ эцэслэн шийдвэрлүүлж, олон удаа шүүх хурлаар хэлэлцүүлсэн тул 245000 төгрөгийг өмгөөллийн хөлсөнд нэмж төлөх ёстой учир гэрээ байгуулсан. Гэтэл түүнээс хойш сураггүй байна. Иймд 245000 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжилж байгаа тул яаралтай шийдүүлж өгнө үү гэжээ.

      Хариуцагч Дорнод аймаг Хэрлэн сумын 10 дугаар баг, 4*******а байрны 04 тоотод оршин суух, ЖЭ85061578 регистрийн дугаартай, Суваргачин овогт Чадраабалын Ганболд нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Би ******* өмгөөлөгчийн нэхэмжилсэн 245000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Мөнгөө 12 сарын 4-5-ны өдрийн хооронд төлнө гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:  

 

Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч *******од холбогдуулан 245000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 245000 төгрөгийг нэхэмжлэгч М.*******д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8000 төгрөгөөс 4000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 4000 төгрөг, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 4000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгосугай.     

    

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                       Г.УРТНАСАН