| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2016/01505/И |
| Дугаар | 138/ШШ2016/01346 |
| Огноо | 2016-12-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 138/ШШ2016/01346
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан би хариуцагч *******т холбогдох саатуулах байрны төлбөр 89550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын нэхэмжлэлийг 2016 оны 11 сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* дүгээр багт байрлах, 9029**************3 регистрийн дугаартай, Дорнод аймаг дахь Цагдаагийн газраас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
*******ийн Хүрэлбаатар нь 2016 оны 11 сарын 16-ны өдөр Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 399 тоот шийтгэвэрээр Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дугаар зүйлд зааснаар 1******* хоногийн баривчлах шийтгэл ногдуулсныг тус цагдаагийн газрын саатуулах байранд эдэлж гараад төлөгдвөл зохих 85*******00 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн саатуулах байрны төлбөр *******150 төгрөг, нийт 89550 төгрөгийг төлөөгүй тул уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорнод аймгийн сумын оршин суух, регистрийн дугаартай, овогт нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие 1******* хоног баривчлах шийтгэл авсан нь үнэн. Иймд саатуулах байрны төлбөр 89550 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Дорнод аймаг дахь Цагдаагийн газар нь хариуцагч *******т холбогдуулан саатуулах байрны төлбөр 89550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7*******, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч ******* нь саатуулах байрны төлбөр 89550 төгрөг /Наян есөн мянга таван зуун тавь/-ийг нэхэмжлэгч Дорнод аймаг дахь Цагдаагийн газарт төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 7******* дүгээр зүйлийн 7*******.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 2275 төгрөг /89550 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж *******550 төгрөгийн 50 хувь/-ийг гаргуулж Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод оруулсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.*******-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Г.УРТНАСАН