Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 138/ШШ2016/01368

 

                    

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уртнасан даргалан, Ерөнхий шүүгч С.Ганчимэг, шүүгч Б.Түмэнцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “Б” танхимд явуулж,

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овгийн *******ын *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг, *******ийн тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овгийн ын т холбогдох,

 Бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 5.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат

Иргэдийн төлөөлөгч П.Ариунбат

Нэхэмжлэгч Ө.*******

Хариуцагч Н. нар оролцов

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ө.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 4 сарын 10-ны өдөр ******* сумын 4 дүгээр багт Н.т зодуулан гэмтэл авч цагдаагийн байгууллагад хандан шалгуулсан. Би 4 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй бөгөөд надад учруулсан хохиролдоо 5 сая төгрөг өгөе гэж Н.ын гуйсны дагуу гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж хэлж хэргийг нь хэрэгсэхгүй болгуулж өгсөн. Н. нь надад 2015 оны 12 сарын 15-ны өдөр 5 сая төгрөг өгөхөө илэрхийлж энэ тухайгаа бичин гэрээ байгуулж гарын үсэг зурж өгсөн. Одоо миний бие тааруу, толгойн тус газраа цохиулснаас болж байнга толгой, нуруу нугасаар өвдөж, нүүр ам таллаж таталдах болсон бөгөөд энэ гэмтлээс болж тархинд уйланхай үүссэн. Эмч томографикт харуулж эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж зөвлөсөн учраас эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Н. нь надад амалсан мөнгөө өгөөгүй бөгөөд нэхэхээр мөнгө байхгүй, юугаа авдаг юм гээд өгөхгүй байна. Иймд Н.аас 5.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч Н.аас 5.000.000 төгрөгийг нэхэмжилсэн. Гэвч Н.ын саналын дагуу түүнээс 2.000.000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, 3.000.000 төгрөгийг оны эцэст төлнө гэснийг хүлээн зөвшөөрч түүнтэй эвлэрч байна гэв.

 

Хариуцагч Н. шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2015.04.10-ны өдөр Ө.*******т гэмтэл учруулсан нь үнэн. 5 сая төгрөг өгнө гэж гарын үсэг зурсан нь үнэн бөгөөд миний бие энэ хугацаанд ажилгүй байсан тул төлж чадаагүй. Одоо би 3.000.000 төгрөгийг оны эцэст төлж барагдуулая гэсэн бодолтой байна. Энэ саналыг ******* зөвшөөрч байх тул бидний эвлэрлийн дагуу шийдэж өгнө үү гэв.

 

Шүүх зохигч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ө.******* нь хариуцагч Н.т холбогдуулан өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрэн хэлэлцэж байгаа талаарх тайлбарыг харилцан гаргасан байх бөгөөд уг эвлэрэлдээ нэхэмжлэгч Ө.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 2.000.000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч Н. нь 3.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Ө.*******т төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа талаараа тусгажээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь шүүхийн шийдвэр гарах хүртэл эвлэрэн хэлэлцэх боломжтой бөгөөд шүүх хуралдааны үед эвлэрсэн зохигч талуудын эвлэрэл нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцэж байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох  хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:   

 

 1. Нэхэмжлэгч Ө.*******, хариуцагч Н. нарын харилцан тохиролцсон “нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 2.000.000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч Н. нь гэм хорын хохиролд 3.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Ө.*******т төлөх тухай” эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч Н.аас улсын тэмдэгтийн хураамжид 62.950 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Ө.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь энэ захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                       Г.УРТНАСАН

    ШҮҮГЧИД                                       С.ГАНЧИМЭГ

                                                                                      Б.ТҮМЭНЦЭЦЭГ