| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 136/2016/00486/и |
| Дугаар | 04 |
| Огноо | 2016-12-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 04
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүгч Д.Наранцэцэг би, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын тамгын газрын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймаг, ***тоотод оршин суух, * овогт Б. Б /РД: */-д холбогдох зээлийн гэрээний гүйцэтгэл 15 474 389 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын тамгын газрын Сум хөгжүүлэх сан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Б нь Сум хөгжүүлэх сангаас мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтаар Мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэртэй төслөөр 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 15 000 000 төгрөгийн зээл авсан. Дээрх зээлийг авахдаа сумын Засаг даргатай байгуулсан гэрээнд заасан хугацаанд үндсэн зээлээ төлөөгүй байна. Иймд Б.Б олгосон зээл 15 474 389 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.М шүүхэд гаргасан тайлбартаа: Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын тамгын газрын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй, Б.Б холбогдох зээлийн гэрээний гүйцэтгэл 15 474 389 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгтэй танилцаад нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хувьд дараах тайлбарыг гаргаж байна... Хариуцагч Б.Б нь 15 474 389 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Сум хөгжүүлэх сангаас нэхэмжилсэн 15 474 389 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй, мөнгөн дүнтэй маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын тамгын газрын Сум хөгжүүлэх сан нь хариуцагч Б.Б холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгэл 15 474 389 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.Б нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын тамгын газрын Сум хөгжүүлэх сангаас нэхэмжилсэн 15 474 389 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан ба байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонхирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Б.Б нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын тамгын газрын Сум хөгжүүлэх сангаас нэхэмжилсэн 15 474 389 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын тамгын газрын Сум хөгжүүлэх сан нь улсын тэмдэгтийн хураамж 235 322 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 235 322 төгрөгийн тал хувь 117 661 төгрөгийг хариуцагч Б.Б гаргуулж улсын төсөвт оруулсугай.
4.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ