Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Аюурзанын Энхтөр |
Хэргийн индекс | 143/2016/00505/И |
Дугаар | 575 |
Огноо | 2016-12-15 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 575
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 6-р баг, ******* тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 1-р баг, ******* тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* /РД:/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, 2 хүүхдийн тэтгэлэг тогтоолгох үндсэн нэхэмжлэл, 2 хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ирэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч М.*******, нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие М.*******тай 2007 оноос хамтран амьдарсан 2008 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын, Улсын бүртгэлд гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. 2008 оны 09 дугаар сарын 08-ны өдөр том охин төрсөн, 2012 оны 07 дугаар сарын 18-ны өдөр бага охин төрсөн. Одоо 8 настай , 4 настай. М.******* нь 2012 онд 1-дүгээр бүрэн дунд сургуулийн нийгмийн ажилтан Оюунцэцэг гэх эмэгтэйтээ нэр холбогдож ааш зан нь эвдэрч, улмаар Оюунцэцэг гэх эмэгтэй намайг утсаар дарамталж ил цагаандаа гарсан. Тэгээд би 2 охиноо аваад ахындаа 2 сар болоод гэртээ ирэхэд Оюунцэцэг гэрт өөрийн гэх эд зүйлсээ авчирчихсан байсан. Тийм учраас би 2 охиноо аав ээжид нь өгөөд ажил хийхээр Цогт-цэций сум руу явсан. М.******* нь 2012 оноос Оюунцэцэгтэй хамтран амьдарч, 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр охинтой болсон бөгөөд одоо охин нь 2 нас хүрэх гэж байгаа. М.******* бид хоёрт эд хөрөнгийн маргаангүй тул 2008 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 0072 дугаартай гэрлэлтийн гэрчилгээтэй бидний гэрлэлтийг цуцалж, охин , охин нарт М.*******аас тэтгэлэг тогтоолгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагч М.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний Б.*******тэй 2007 оноос хамтран амьдарч 2008 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон нь үнэн. 2008 онд том охин Тогосмаа, 2012 онд бага охин Мичидмаа нар төрсөн. Хоёулаа миний хүүхэд болох нь үнэн. 2012 оны 09 дүгээр сараас эхлэн гэр бүлийн тааламжгүй харьцаанаас болж тусдаа амьдарч эхэлсэн. Бид 2 эд хөрөнгийн маргаангүй. Гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Харин хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Ойрын хугацаанд сөрөг нэхэмжлэлийг гаргах болно.” гэжээ.
Хариуцагч М.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Б.*******тэй 2007 оноос хамтран амьдарч 2008 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон нь үнэн. 2008 онд том охин Тогосмаа, 2012 онд бага охин Мичидмаа нар төрсөн. 2012 оны 08 дугаар сард миний бие 1-р сургуульд Математикын багшаар ажилд орж зарим өдөр ажлын шалтгаанаар оройтон ирэхэд Б.******* нь хардан, хэрүүл маргаан хийж, бидний хооронд үл ойлголцох байдал үүсч 2012 оны 09 дүгээр сараас Б.******* 2 хүүхдийг маань аваад ахынхруугаа явсан цагаас хойш бид тусдаа амьдрах болсон. 2012 оны 12 дугаар сард Б.******* 2 хүүхдийг маань надад авчирч өгөөд "би харж чадахгүй, Цогт-цэций сум руу явж аилд орлоо” гээд том охин Тогосмаа 4 настай, бага охин Мичидмаа 5 сартай надад үлдээгээд явсан. Ингээд миний бие 2 хүүхдээ өөрийн ээж, аавын хамт өнөөдрийг хүртэл өсгөсөн. Энэ хугацаанд Б.******* хааяа хүүхдүүдтэйгээ уулзаж байсан мөртлөө хүүхдүүд том болсон хойно асрамжиндаа авна гэж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. ******* том охиноо өөрөө авна гээд сургуулиас нь гаргаад авч явсан боловч мөн л харж чадахгүй нь гэж буцааж авчирч өгсөн учраас би *******ийг хүүхдүүдийг минь харж хандаж чадахгүй гэж бодож байгаа учир хүүхдүүдээ өөрийн асрамжиндаа авч нандинцэцэгээс тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна.” гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие *******ын *******тай хамтран амьдарч 2008 онд гэр бүл болж улмаар гэрлэлтээ батлуулж 2008 онд охин , 2012 онд охин нарыг төрүүлсэн юм. Бид 2012 оныг хүртэл хамтран амьдрах хугацаанд гэр бүлийн болон ямар нэгэн хэрүүл амгүй амьдарч байсан ба 2012 онд тус аймгийн 1 дүгээр сугуульд багшаар ажилд орсоноос хойш зан ааш нь эвдэрч гэр орондоо ирж хонохоо больж ирвэл согтуу голдуу шөнө дунд өглөөгүүр ирдэг болсон. Би 2 нялх хүүхэдтэй гэрийн ажлыг ганцаар хийж байсан ба М.Сайнханбаяр нь ажил хийж байгаа боловч цалин мөнгө нь гэр орондоо нэг ч төгрөг зарцуулаагүй ба би 2 хүүхдийнхээ мөнгөөр амьдарч байсан. М.******* нь 1 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан Оюунцэцэгтэй гэр бүлийн болон хувийн харьцаатай болсоны улмаас дээрх байдал үүсэж байсан. Энэ байдлаас болж гэр бүлийн хэрүүл маргаан гарах хүч түрэмгийлэн зодох байдал бий болсон тул би 2 хүүхдээ авч төрсөн ах Б.Зоригтбаатарынд гурвуул гурван cap амьдарч байх хугацаанд М.******* гэр орноо нүүлгэн ээжийнхээ дүүгийн хашаанд буулгасан байсан. Би 2 охиноо аваад буцаж иртэл М.*******ын шинэ гэр бүл болох Оюунцэцэгтэй нэг гэрт орсон байсан.
М.******* 2008-2012 онд Улаанбаатар хотод Монгол улсын Боловсролын их сургуульд оюутан болж сурч байсан ба би *******ыг оюутан байх хугацаанд ажил хийж мөн том охин Тогосмааг гаргаж гэр бүлээ тэжээж байсан юм. Энэ хугацаанд зарим үед *******ын аав, ээж дээр охиноо орхидог байсан тул манай охин тэр 2 дээр өссөөн. Цаг хугацаа өнгөрөх хэрээр би өөрийн гэх эд хөрөнгөгүй мөн өмсөх хувцасгүй болсон тул 2 охиноо М.*******ын аав, ээж дээр орихоод Цогтцэций суманд ажил хийхээр очсон. Ингээд ирж очин байсан ба тээж төрүүлсэн үрээ орхиод явах сэтгэл эх надад байгаагүй юм. Манай охин Тогосмаа одоо 8 настай эцэг эхийг аль нэг дээр байх эрэхээ эдлэх байх гэж бодож байна. Тэгээч Оюунцэцэг нь миний хоёр охины ээж болж чадахгүй учраас 2 хүүхдийг минь эхийх нь асарамжинд үлдээж М.*******аас хүүхдийн тэтгэлэг тогооож өгнө үү.” гэжээ.
Хариуцагч М.******* шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: “Миний бие шүүхэд 2 хүүхдийн асрамж тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасан. Асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Нэхэмжлэлийнхээ төгсгөлд тэтгэлэг гаргуулна гэж бичсэн. Энэ бол нэхэмжлэл биш, ийм шаардлага гаргаагүйд тооцож болно. Бидний хооронд ямар нэгэн маргаан байхгүй болсон тул шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: “Миний бие шүүхэд гэрлэлт цуцлуулж хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагаасаа татгалзаж байна. М.*******ын гаргасан 2 хүүхдийн асрамж тогтоолгох тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. Бидний хооронд ямар нэгэн маргаангүй болсон тул шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 072/001074, 072/001074 тоот Б.*******ийн төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар, 2012 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин гийн төрсний гэрчилгээний хуулбар, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 74 тоот эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, хариуцагчийн хариу тайлбар, хариуцагч М.*******ын ирүүлсэн сөрөг нэхэмжлэл, нэхэмжлэгчийн хариу тайлбар, хүүхэд асуусан тухай тэмдэглэл, нэхэмжлэгч, хариуцагч нарын нэмэлт тайлбарууд зэргийг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч М.*******т холбогдуулж гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тоолгох тухай нэхэмжлэл, хариуцагч М.******* нэхэмжлэгч Б.*******т холбогдуулж 2 хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Б.******* хариуцагч М.******* нар нь 2007 онд гэр бүл болж 2008 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 2008 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр охин , 2012 оны 07 дугаар сарын 28-ний өдөр охин нар төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Гэрлэгчид нь тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болох нь Өмнөговь аймаг дахь сум дундын ирэгний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 74 тоот эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байх тул гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч М.******* нар нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бөгөөд Б.Нандаинцэцэг нь хариуцагч М.*******ын шүүхэд гаргасан 2 хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь түүний тайлбараар нотлогдож байна.
Иймд зохигчдийн дундаас 2008 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин , 2012 оны 07 дугаар сарын 28-ний өдөр төрсөн охин нарыг эцэг М.*******ын асрамжид үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******, хариуцагч М.******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Хариуцагч М.*******ын шүүхэд гаргасан 2 хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2008 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин , 2012 оны 07 дугаар сарын 28-ний өдөр төрсөн охин нарыг эцэг М.*******ын асрамжид үлдээсүгэй.
3.Нэхэмжлэгч Б.******* хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа, хариуцагч М.******* хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсан болохыг дурдсугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар Б.*******, М.******* нарын гэрлэлтийг цуцалж, 2 хүүхдийн асрамж тогтоосон шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Оргилд даалгасугай.
5.Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар охин , охин нарыг эх Б.*******тэй уулзуулж байхыг хариуцагч М.*******т даалгасугай.
6.Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
7.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч М.*******ын сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР