Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
Хэргийн индекс | 148/2016/00483/И |
Дугаар | 525 |
Огноо | 2016-09-26 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 525
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би Б.Бүрэнчимэгийн нэхэмжлэлтэй Д.Ганзоригт холбогдох “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Б.Бүрэнчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Миний бие нь 2007 онд Д.Ганзоригтой танилцаж 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэр бүлээ батлуулсан. Улмаар бидний дундаас 2009 оны 06 дугаар сарын 08-нд охин Г.Соёлмаа төрсөн. Бидний амьдарч байх хугацаанд Д.Ганзориг нь байнга архи дарс ууж хэрэглэн гэр орондоо агсам согтуу тавьж, амгалан тайван байдал алдагдуулсаар өдийг хүрлээ.
Нөхөр Д.Ганзориг нь архи уучихаараа охин, бид хоёрт гар хүрч улмаар 2013 оны 02 дугаар сарын 26-нд миний хамар руу мөргөж хугалсан. Одоо хүртэл хамар ямар ч эмчилгээ хийлгээгүйгээс зовиуртай байдаг. Охин хүртэл согтуу ирэхээр нь шөнө унтаж чадахгүй уйлж хонодог.
Энэ нэхэмжлэлийг бичиж байх хугацаанд хүртэл Д.Ганзориг нь манай аавыг зодож 2016 оны 09 дүгээр сарын 06-наас 14 хоног баривчлагдсан байгаа. Иймээс миний бие нь нөхөр болох Д.Ганзоригтой цаашид хамт амьдарч чадахгүй учраас шүүхэд гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэл гаргасан болно. Бид ямар нэгэн гэр бүлийн өмч, ажил байхгүй ба манай аавынд амьдарч байгаа. Иймд шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Нэхэмжлэгч Б.Бүрэнчимэг, хариуцагч Д.Ганзориг нар 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ:
... Б.Бүрэнчимэг миний бие нь Д.Ганзоригт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Д.Ганзоригтой эвлэрч байгаа тул асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү! гэжээ.
Эвлэрсэн:
Нэхэмжлэгч Б.Бүрэнчимэг, Хариуцагч Д.Ганзориг гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Б.Бүрэнчимэг нь хариуцагч Д.Ганзоригт холбогдуулан “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд зохигчид нь эвлэрсэн болох нь тэдний шүүхэд гаргасан хүсэлтээр нотлогдож байгаа нь хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.
Зохигчдын эвлэрэл нь хуулинд харшлаагүй. Гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгний 50 хувь болох 35.100 төгрөгийг хариуцагч Д.Ганзоригоос, үлдэх 50 хувь болох 35.100 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.