Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 566

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй Ж.Чимэгмаад холбогдох “Баривчлах байрны зардал 113.900 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:

                                                Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын дарга Г.Эрдэнэбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 8 дугаар баг, 2 дугаар хэсэг, 03 тоотод  оршин суух эрхэлсэн ажилгүй, Жимбээ овогтой Чимэгмаа нь 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 12 дугаартай шийтгэврээр  Цагдаагийн газрын саатуулах байранд 14 хоног баривчлагдан саатуулах байранд байрласны 14 хоногийн зардал 46.900 төгрөг мөн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 106 дугаар шийтгэврээр Цагдаагийн газрын саатуулах байранд 20 хоног баривчлагдан саатуулах байранд 20 хоног баривчлагдан саатуулах байранд байрласны  20 хоногийн  зардал 67.000 төгрөг нийт 113.900 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү! гэжээ.

Хариуцагч Ж.Чимэгмаа 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй Ж.Чимэгмаа  надад  холбогдуулан 113.900 төгрөг нэхэмжилснийг 2016 оны 11 дүгээр сарын 20-н гэхэд маргаангүй төлж барагдуулна. Улсын тэмдэгтийн хураамж 2275 төгрөгийг төлнө  гэжээ.

                                                                  Үндэслэх нь:

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар нь Ж.Чимэгмаад холбогдуулан баривчлах байрны зардал 113.900 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч Ж.Чимэгмаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байгаа болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хууль ёсны ашиг  сонирхлыг хөндөөгүй. Хуулинд харшлаагүй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь төсөвт байгууллага тул  улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд 2275 төгрөгийг хариуцагчаас гаргуулан Сүхбаатар сумын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй Ж.Чимэгмаад холбогдох “Баривчлах байрны зардал 113.900 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь  улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд 2275 төгрөгийг хариуцагчаас гаргуулан Сүхбаатар сумын төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг болохыг дурьдсугай.

                           

 

                                                    ШҮҮГЧ                      Д.МӨНХЦЭЦЭГ