Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
Хэргийн индекс | 147/2016/0340/и |
Дугаар | 368 |
Огноо | 2016-10-17 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 368
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу би
“ХААН банкны Сүхбаатар салбар”-ын нэхэмжлэлтэй,
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг Товчооны 1-5 тоотод оршин суух Хонин овогт Доржготовын Мөнхбат /ЛЮ74061871/, Зээрд овогт Боргилын Нарантуяа /ЛЮ75040109/ нарт холбогдох “Зээлийн үндсэн төлбөр 25 975 328,92 төгрөг, үндсэн зээлийн хүү 1 844 604,16 төгрөг, хугацаа хэтэрсэн зээлийн хүү 368 920,83 төгрөг, нийт 28 188 853,91 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 298 894 төгрөг тус тус гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ХААН банкны Сүхбаатар салбар” нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ХААН банкны тус салбараас Баруун-Урт сумын Хонин овогт Доржготовын Мөнхбат /ЛЮ74061871/, Зээрд овогт Боргилын Нарантуяа /ЛЮ75040109/ нар нь 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 100 000 000 /нэг зуун сая/ төгрөгний хөрөнгө оруулалтын зээлийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нар нь зээлийг авснаас хойш үндсэн зээлийн төлбөрөөс 74 024 671,98 төгрөг, зээлийн хүү 50 991 215,51 төгрөг, хугацаа хэтэрсэн зээлийн хүү 1 417 811,84 төгрөг, нийт 126 433 698,43 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нар нь сар бүр зээлийн гэрээг зөрчин хугацаа хэтрүүлдэг бөгөөд анх авсан хугацаанаас эхлэн сар бүрийн төлөлтийг хугацаа хэтрүүлэн төлж байсан байна. Зээлийн гэрээний эцсийн хугацаа 2016 оны 04 сарын 03-ны өдөр дууссан ба 2016 оны 02 сарын 03-ны өдрөөс хойш 232 хоног хугацаа хэтрээд байна.
Иймд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөр тасалбар болгон дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Үүнд:1.Зээлийн үндсэн төлбөр 25 975 328,98 төгрөг
Үндсэн зээлийн хүү 1 844 604,16 төгрөг
Хугацаа хэтэрсэн зээлийн хүү 368 920,83 төгрөг
Нийт 28 188 853,91 төгрөг
2. Улсын тэмдэгтийн хураамжийн 298,894 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Мөнхбат, Б.Нарантуяа нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг Тдвчооны 5-1 тоотод амьдардаг Б.Нарантуяа, Д.Мөнхбат миний бие ХААН банкны Сүхбаатар салбарын нэхэмжлэлтэй 28 188 853,91 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 05 сарын 25-ны дотор бүрэн барагдуулах болохоо хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ХААН банкны Сүхбаатар салбар” нь хариуцагч Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг Товчооны 1-5 тоотод оршин суух Хонин овогт Доржготовын Мөнхбат, Зээрд овогт Боргилын Нарантуяа нараас “Зээлийн үндсэн төлбөр 25 975 328,92 төгрөг, үндсэн зээлийн хүү 1 844 604,16 төгрөг, хугацаа хэтэрсэн зээлийн хүү 368 920,83 төгрөг, нийт 28 188 853,91 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 298 894 төгрөг тус тус гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч Б.Нарантуяа, Д.Мөнхбат нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 28 188 853,91 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч “ХААН банкны Сүхбаатар салбар”-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298 894 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 28 188 853,91 төгрөгний үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 298 894 төгрөгний 50 хувь болох 149 447 төгрөгийг гаргуулж, үлдэх 149 477 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч ХААН банкны Сүхбаатар салбарт олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгонЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ХААН банкны Сүхбаатар салбар”-ын нэхэмжилсэн “Зээлийн үндсэн төлбөр 25 975 328,92 төгрөг, үндсэн зээлийн хүү 1 844 604,16 төгрөг, хугацаа хэтэрсэн зээлийн хүү 368 920,83 төгрөг, нийт 28 188 853,91 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 298 894 төгрөгийг хариуцагч Хонин овогт Доржготовын Мөнхбат, Зээрд овогт Боргилын Нарантуяа нар нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч “ХААН банкны Сүхбаатар салбар”-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298 894 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 28 188 853,91 төгрөгний үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 298 894 төгрөгний 50 хувь болох 149 447 төгрөгийг гаргуулж, үлдэх 149 477 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч ХААН банкны Сүхбаатар салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ