Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 00007

 

 

   

 

 

 

Зохигчдийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Д.Ариунцэцэг би

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-18-65 тоотод оршин суух Бэсүд овгийн Мөнхчулууны Алтанхуягийн /ФА-89101014 / нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Бүсийн Оношлогоо Эмчилгээний төвд хариуцагдах ажилгүй байсан үеийн цалин 3,852,940 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: М.Алтанхуяг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  “Эмчилгээний Төвийн Хүүхдийн шүдний эмч хийж байгаад 2016-4-1- ээс ажилаас үндэслэлгүй халагдаж шүүхэд хандасны дагуу 2016-6-16 өдрийн 142/ШШ2016/00842 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэр, 2016-8-19 өдрийн 132 дугаартай давж заалдах шатны шүүхийн магадлалаар ажлаас үндэслэлгүй халагдсан болох нь тогтоогдож 2016-10-21-ний өдрөөс эхэлж ажилдаа орж байгаа болно. Ажпаас халагдсанаас хойш ажилдаа эргэж орох хүртэл нийт ажпын 146 өдрийн цалин болох 3852940 төгрөгөөр хохирсон. Намайг ажлаас халагдах үеийн цалин маань 580584 төгрөг байсан. Дунджаар ажлийн 22 хоногтой гэж үзэхэд өдрийн 26390 төгрөгийн цалинтай. Ингээд нийт 3852940 төгрөг болж байгаа бөгөөд энэ мөнгийг Орхон Аймаг дахь Бүсийн оношлогоо эмчилгээний төвөөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид эвлэрлийн гэрээндээ:  “ М.Алтанхуягийн нэхэмжлэлтэй БОЭТ-д хариуцагдах буруу халсан үеийн олговорт 3,852,940  төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч М.Алтанхуяг, харуицагчийн төлөөлөгч М.Мэндбаяр бид харилцан тохиролцож дараах нөхцөлтэйгээр эвлэрлийн гэрээг байгуулав.Үүнд: 1.Нэхэмжлэгч М.Алтанхуяг нь нэхэмжлэлийн шаардлага 3,852,940 төгрөгөөс 1,852,940 төгрөг бууруулж, 2,000,000 төгрөг болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр үүнийг хүлээн зөвшөөрч, хариуцагч БОЭТ нь М.Алтанхуягт 2,000,000 төгрөгийг 2017 оны 01 сард багтаан олгох нөхцөлтэйгөөр эвлэрч байна.2.Бид энэхүү гэрээг байгуулсантай холбоотойгоор уг асуудлаар дахин шүүхэд хандан маргах шаардлагагүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Алтанхуяг хариуцагч Орхон аймгийн Бүсийн Оношлогоо Эмчилгээний төвд хариуцагдах ажилгүй байсан үеийн цалин 3,852,940 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

             Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид 2,000,000 төгрөгний үнийн дүнд эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.

         Зохигчдын эвлэрэл гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байна.

       Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаад  зохигчдын эвлэрсэн үнийн дүнгийн улсын тэмдэгтийн хураамжний /46,950/ 50 хувь болох 23,475 төгрөгийг хариуцагчаас гаргуулан төрийн санд олгохоор заалаа.       

         

               Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1,74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь

1.Нэхэмжлэгч М.Алтанхуягийн 3,852,940 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад зохигчид 2,000,000 төгрөгөний үнийн дүнд эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Алтанхуяг нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 23,475 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

 

3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч хүсэлт гаргах эрхтэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

   

 

 

 

 

 

ШҮҮГЧ                        Д.АРИУНЦЭЦЭГ