Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
Хэргийн индекс | 101/2016/07069/и |
Дугаар | 7069 |
Огноо | 2016-12-16 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 7069
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 15-р хороо, Архустай дэд станц гудамж-49 тоотод оршин суух /РД:ХН58041960/ Ачуут овогт Нямдоржийн Одонтунгалагын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 22-р хороо, Баруун Алтан-Өлгийн 20-р гудамж, 300 тоотод оршин суух /СФ88121523/ Боржигон овогт Цогбадрахын Уянгад холбогдох
900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ц.Уянгын ээж Дэмчигийн Майнтуяа нь 2015 оны 11 дүгээр сарын эхээр 700,000 төгрөгийг охин Х.Уянгын Хаан банкны 5021199946 тоот дансаар шилжүүлж зээл авсан. 2015 оны 12 сарын 04-ний өдөр бензин, түлш авах мөнгө өгч туслаач гэж Майнтуяа гуйснаар би түүний охин Ц.Уянгын Хаан банкны 5021199946 тоот дансанд 200,000 төгрөг шилжүүлсэн юм. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл миний мөнгийг өгөхгүй байна. Иймд хариуцагчаас нийт 900,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Уянга нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.Одонтунгалагийн нэхэмжилж буй 900,000 төгрөгийг миний ээж Майнтуяа нь миний Хаан банкны 5021199946 дансаар гүйлгээ хийж авсан нь үнэн байна. Иймд нэхэмжилж буй 900,000 төгрөгийг төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Одонтунгалаг нь хариуцагч Ц.Уянгад холбогдуулан 900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Уянга нь Н.Одонтунгалагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Хариуцагч Ц.Уянга нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдал нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, Ц.Уянгад холбогдох “900,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Ц.Уянга нь нэхэмжлэлийн шаардлага болох 900,000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Одонтунгалагт төлж барагдуулахаар зөвшөөрсөн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Ц.Уянгад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,150 төгрөгийн 13,075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 13,075 төгрөгийг, хариуцагч Ц.Уянгаас 13,075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Н.Одонтунгалагт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР