Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 145/2016/00577/И |
Дугаар | 577 |
Огноо | 2016-12-15 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 577
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 2 дугаар баг Цахиурт гэх газар оршин суух, 1962 онд төрсөн, 54 настай, Ямаат овгийн Төмөрийн Долоонжингийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т.Долоонжин шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Цацрал нэгдэлд 1978 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул намайг Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Цацрал нэгдэлд 1978 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Т.Долоонжин Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Т.Долоонжин нь Өвөрхангай аймгийн Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Цацрал нэгдэлд 1978 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 603 тоот архивын лавлагаа, Зүүнбаян-Улаан сумын Цацрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдын хурлын 1984 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 12 тоот, 1987 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 37 тоот тогтоолууд гэрч Ц.Шүрхүү, Л.Нарангэрэл, С.Эрдэнэбилэг нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Т.Долоонжин өөрийн эзгүйд шүүх хуралдаан хийлгэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаарЯмаат овгийн Төмөрийн Долоонжинг Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Цацрал нэгдэлд 1978 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл саальчнаар ажиллажбайсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА