Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 585

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Энхмаа би Өвөрхангай аймгийнАрвайхээр сумын 7 дугаар баг 14-143 тоотод оршин суух Боржигон овогт Цэдэнпүлжингийн Алтанхуягийн Нас тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Алтанхуяг шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие нь 1956 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн. 1986 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр БНМАУ-ын цэнхэр өнгийн хөдөлмөрийн дэвтэр нээлгэхэд миний төрсөн оныг 1956 он гэж бичсэн. Гэтэл бусад бичиг баримтыг тухайн үеийн албан тушаалтануудын хариуцлагагүй байдлаас болж 1957 оны 09 дүгээр сарын өдөр төрсөн гэж буруу бичсэн. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл миний төрсөн он 1957 онд төрсөн гэж бичигдсэнээс болж өндөр насны тэтгэвэрт орж чадахгүй хохироход хүрч байна. Иймд намайг 1956 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Ц.Алтанхуяг шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Нас тогтоолгох тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан. Насаа тогтоолгох шаардлагагүй болсон тул хүсэлтээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Алтанхуяг нь хариуцагч Нас тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагч Ц.Алтанхуяг нь хүсэлтээсээ татгалзсан тайлбараа ирүүлсэн тул хүсэлт гаргагч хүсэлтээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Хүсэлт гаргагч хүсэлтийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 75 дугаар зүйлийн 75.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хүсэлт гаргагч Ц.Алтанхуяг нь Нас тогтоолгох тухай хүсэлтээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 35100 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос /Хаан банкны 5540607728тоот данснаас/ гаргуулан хүсэлт гаргагч Ц.Алтанхуягт олгосугай.

3.   Шүүгчийн захирамжинд зохигчид энэ асуудлаар гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ЭНХМАА