Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
Хэргийн индекс | 149/2016/00351/И |
Дугаар | 00007 |
Огноо | 2017-01-03 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 00007
Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Сэлэнгэ Зүүнхараа Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6-р баг, Дунд-Өлөнтийн 14 тоотод оршин суух хаягтай, /РД:ЙИ:85060109, утас:85050601, 96540440/ Хар толгой овогт Очирхуягийн Нарангаравт холбогдох 4,121,332.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Сэлэнгэ Зүүнхараа Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн тооцоот үйлдвэрийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … Мишээл шоп 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны халаалтын өр 1,269,197.32 төгрөг, 2016 оны халаалтын өр 1,402,004.73 төгрөг, цэвэр усны 76353 төгрөг нийт 2,747,555.05 төгрөг, алданги 1,373,777.5 нийт 4,121,332.55 төгрөгийг хариуцагч Мишээл шопын эзэн О.Нарангараваас гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч О.Нарангарав шүүхэд гаргасан тайлбартаа: ... Миний бие нь Сэлэнгэ Зүүнхараа Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн тооцоот үйлдвэрийн газартай гэрээ хийн халаалтаа авч байсан нь үнэн бөгөөд төлөх ёстой 2,712,347 төгрөгийг 2017 оны 1,2,3,4,5 дугаар саруудад хуваан тус 5 сарын хугацаанд сар бүрийн 20-ны дотор 542500 төгрөгийг тушааж, 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гэхэд төлж барагдуулна. Мөн хувийн шалтгаантай, өвчтэй эмчилгээнд 2 жил явж байгаа тул дэлгүүрийнхээ үйл ажиллагааг явуулж чадахгүй байгаа учир та бүхний ажилд хүндрэл учруулсандаа хүлцэл өчье гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гансүх шүүхэд гаргасан тайлбартаа: ... Хариуцагч О.Нарангаравын хариу тайлбартай танилцлаа. Хариу тайлбарт бичигдсэн хугацааг хүлээн зөвшөөрч байна. Анх шүүхэд О.Нарангараваас 4,121,332.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч шүүхийн шатанд бид 2,712,347 төгрөгийг гаргуулж хохиролыг барагдуулахаар эвлэрлээ. Иймд үндсэн нэхэмжлэлийн 1,408,985 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Иймд шүүгчийн захирамжаар асуудлыг шийдэж өгнө үү гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Сэлэнгэ Зүүнхараа Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн тооцоот үйлдвэрийн газар, хариуцагч О.Нарангарав нар нэхэмжлэлийн шаардлага болох 4,121,332.55 төгрөгнөөс 2,712,347 төгрөгийн хэмжээнд эвлэрч, нэхэмжлэгч 1,408,985 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг уридлага болгон
Захирамжлах нь:
1. Нэхэмжлэгч Сэлэнгэ Зүүнхараа Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн тооцоот үйлдвэрийн газар, хариуцагч О.Нарангаравт холбогдуулан 4,121,332.55 төгрөг гаруулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 1,408,985 төгрөгнөөс татгалзаж үлдэх 2,712,347 төгрөгийг өгч авахаар тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ Зүүнхараа Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн тооцоот үйлдвэрийн газар Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.