Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Дашцэрэнийн Ренченхорол |
Хэргийн индекс | 149/2016/00313/И |
Дугаар | 00316 |
Огноо | 2016-12-01 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 00316
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймаг Мандал суманд 1962 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, “Илт Гоулд” ХХК-д дэд захирал ажилтай, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг, 7-р хороо 11-р хороолол Бээжин гудамж 40/2 байр 5 тоотод оршин суух
Боржигон овогт Цийлаагийн Цогтсайхан /РД:МЗ62080310/-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг 2016 оны 10 дугаар сарын 14-ны єдєр хїлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 20-ны єдєр иргэний хэрэг їїсгэснээр хянан хэлэлцэв.
Шїїх хуралдаанд:Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цогзолмаа шїїх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа нар оролцов.
Тодорхойлох нь:
Хүсэлт гаргагч Ц.Цогтсайхан шүүхэд гаргасан хүсэлтдээ:. Цийлаа овогтой Цогтсайхан миний бие анх 1979 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс Зүүнхараагийн Вагон депод Ачааны вагон засварын цехэд Урсгал засварын дагалдан мужаанаар ажилд орж аваарын бригадад 1 дүгээр зэргийн мужаанаар ажиллаж байгаад 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ажлаас чөлөөлөгдөн хугацаат цэргийн албанд татагдан явж Ардын армийн 016 дугаар ангид 3 жилийн хугацаатай цэргийн алба хааж 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдөр цэргийн албанаас халагдаж ирээд өмнө ажиллаж байсан Зүүнхараагийн Вагон депогийн засварын цехэд 1983 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс засварчинаар ажиллаж байгаад 1987 оны 08 дугаар сарын 31-ний өдөр вагон засварчны ажлаас чөлөөлөгдөн Зүүнхараа дахь Ой гагнуурын аж ахуйд сайн дурын байгаль хамгаалагчаар ажиллаж байгаад 1987 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс Зүүнхараа дахь Авто тээврийн 42-р баазад автомашины засварчинаар ажилд орж 1988 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл засварчинаар ажилласан болно. Миний бие хүнд хортой нөхцөлд олон жил ажилласан болно. Дээрхи нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл миний хөдөлмөрийн дэвтэр олдохгүй,үрэгдэж үгүй болсон тул миний улсад ажилласан хугацаа болох Зүүнхараагийн Вагон Депод ачааны вагон засварчинаар ажилласан болон хугацаат цэргийн алба хаасан 08 жил 06 сар, Авто тээврийн 42 дугаар баазад авто машины засварчинаар ажилласан 06 сар улсад ажилласан 09 жилийг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Ц.Цогтсайханы итгэмжлэгдсэн төлөөлөгч Сэлэнгэ аймаг Мандал сумын 2 дугаар баг, Тост өргөө хотхоны 4-6 тоотод оршин суух, 1958 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 58 настай, эмэгтэй,Мандал сумын Өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч ажилтай, Боржигон овогт Цийлаагийн Цогзолмаагаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Цийлаа овогтой Цогтсайхан нь анх 1979 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс Зүүнхараагийн Вагон депод Ачааны вагон засварын цехэд Урсгал засварын дагалдан мужаанаар ажилд орж аваарын бригадад 1 дүгээр зэргийн мужаанаар ажиллаж байгаад 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ажлаас чөлөөлөгдөн хугацаат цэргийн албанд татагдан явж Ардын армийн 016 дугаар ангид 3 жилийн хугацаатай цэргийн алба хааж 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдөр цэргийн албанаас халагдаж ирээд өмнө ажиллаж байсан Зүүнхараагийн Вагон депогийн засварын цехэд 1983 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс засварчинаар ажиллаж байгаад 1987 оны 08 дугаар сарын 31-ний өдөр вагон засварчны ажлаас чөлөөлөгдөн Зүүнхараа дахь Ой гагнуурын аж ахуйд сайн дурын байгаль хамгаалагчаар ажиллаж байгаад 1987 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс Зүүнхараа дахь Авто тээврийн 42-р баазад автомашины засварчинаар ажилд орж 1988 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл засварчинаар ажилласан болно. Ц.Цогтсайхан нь хүнд хортой нөхцөлд олон жил ажилласан болно. Дээрхи нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр нь олдохгүй,үрэгдэж үгүй болсон тул Ц.Цогтсайханы улсад ажилласан хугацаа болох Зүүнхараагийн Вагон Депод ачааны вагон засварчинаар ажилласан , Авто тээврийн 42 дугаар баазад авто машины засварчинаар ажилласан жилийг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Үндэслэх нь:
Хүсэлт гаргагч Боржигон овогт Цийлаагийн Цогтсайханыг Зүүнхараагийн Вагон депод ачааны вагон засварын цехэд 1979 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл урсгал засварын дагалдан мужаанаар, Зүүнхараагийн Вагон Депогийн цехэд, 1983 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүртэл засварчинаар, Зүүнхараа дахь Авто тээврийн 42-р баазад 1987 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүртэл засварчинаар тус тус ажиллаж ажил олгогчтой хөдөлмөрийн харилцаа үүсгэж байсан нь Тээврийн яамны харьяа Зүүнхараа хот дахь авто тээврийн яамны харьяа Зүүнхараа хот дахь авто тээврийн 42 дугаар баазын даргын тушаал №157, №48, Улаанбаатар төмөр замын Зүүнхараа вагон Депогийн даргын тушаал №28, №77, Улаанбаатар төмөр замын Зүүнхараа дахь Вагон депогийн даргын тушаал №167, №208, Улаанбаатар төмөр замын Зүүнхараа дахь Вагон Депогийн даргын тушаал №Б-227 мөн хамт ажиллаж байсан Ж.Норовханд, Ц.Даваа, Т.Эрдэнэтуяа нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, тэднийг гэрчээр асууж мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Ц.Цогтсайханаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Сэлэнгэ аймаг Мандал сумын төрийн сангийн 130400941 тоот дансанд хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дах хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Цийлаагийн Цогтсайхныг 1979 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 20-ныг хүртэл Зүүнхараагийн вагон депод ачааны вагон засварын цехэд урсгал засварын дагалдан мужаанаар, 1983 оны 07 дугаар сарын 18-наас 1987 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүртэл Зүүнхараагийн вагон депогийн засварын цехэд засварчинаар, 1987 оны 12 дугаар сарын 14-ноос 1988 оны 05 дугаар сарын 12 хүртэл авто тээврийн 42 дугаар баазад авто машин засварчнаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Ц.Цогтсайханы улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ.