Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 589

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Энхмаа би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг 229 дүгээр байрны 1-4 тоотод оршин суух Боржигон овогт Дэнсмаагийн Өлзийсайханы нэхэмжлэлтэйӨвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр 40-20 тоотод оршин суух Аюурын Өнөрзулаас 95000 төгрөг гаргуулах-ыг хүссэннэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Д.Өлзийсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 03 дугаар сард иргэн А.Өнөрзул нь 5.5 хэмжээтэй мөнгөн аяга зээлж авсан. Мөнгөө авах гэж удаа дараа утсаар ярьж, уулзсан боловч өгөхгүй өдий хүргэлээ. Иймд миний бие шүүхэд хандахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Иймд А.Өнөрзулаас 95000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Өлзийсайхан шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие А.Өнөрзулаас 95000 төгрөг гаргуулах тухайнэхэмжлэл гаргасан. А.Өнөрзул нь нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Өлзийсайхан нь хариуцагч А.Өнөрзулаас 95000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Өлзийсайхан нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тайлбараа ирүүлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 75 дугаар зүйлийн 75.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Өлзийсайхан нь А.Өнөрзулаас 95000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4550төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 2275 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос /Хаан банкны 5540607728 тоот данснаас/ гаргуулан нэхэмжлэгч Д.Өлзийсайханд олгосугай.

3.   Шүүгчийн захирамжинд зохигчид энэ асуудлаар гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ЭНХМАА