Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 335

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс 13*******/2016/00384/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* дүгээр хороолол, ******* дугаар байр, ******* тоотод оршин суух, Чонос овогт Халтарын Батцэцэг /регистрийн дугаар ТД730*******708, утас 99378776/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* дүгээр хороолол, ******* дугаар байр, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар МБ720*******292, утас *******, , 41*******2/-т холбогдох,

 “Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , хариуцагч Ч.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Миний бие нь нөхөр Ч.*******тай 1992 онд танилцаж гэр бүл болон 1993 онд том хүү , 2000 онд хүү , 2009 онд Г.Бэхбат, 2010 онд хүү Г.Батцоож нар төрсөн. Хамтын амьдралын туршид бусдын адил амьдарч нөхрийн хамт ажиллаж, хөдөлмөрлөж ирсэн. Гэр бүлд хэрүүл маргаан гардаг л байсан. Юманд хүлээцтэй хандаж тэвчиж уучилж өнгөрөөх явдал их байсан. Сүүлийн жилүүдэд эр нөхрийн тэвчихгүй зан ааш, уучлашгүй доромжлолыг би болон миний хөвгүүд мэдэж мэдэрч хүртэх болсноор удаа дараа гэрлэлтээ цуцлуулах өргөдөл бичиж өгч байсан боловч нөхрийн хүсэлтээр буцааж авсан. Хамгийн сүүлд энэ шийдвэр зөв гэж үзэх болсноор сэтгэл шулуудан шүүхэд хандан 201******* оны 08 дугаар сарын 12-нд эвлэрлийн гэрээг баталж эвлэрүүлэн зуучлагчаар орсон боловч заалт биелэлгүй харин ч улам гэр бүлийн хүчирхийлэл газар авч согтуу байдлаас эрүүл байдалд шилжих доройтол газар авч ганцараа биш үр хүүхдүүдийн хамт удаа дараа орон гэрээсээ хөөгдөх, туугдах болсон.
Миний энэ тэвчээр охин цагаасаа эхлэн 4 хүүгийн эх болсон надад хангалттай их хугацаа өнгөрч байхад зориулсан тэвчээр барагдсан. Цаашид би энэ араатантай хөвгүүдээ хамт айлган сүрдүүлж өсгөн ирээдүйн айл гэрийн ноён нуруу болох хөвгүүдээ эр зориггүй аймхай эсвэл хэрцгий догшин өөрийн гэсэн бодолгүй нэгэн болгон өсгөж хүмүүжүүлмээргүй байна. 
Манай нөхөр надаас салах шийдвэр гаргаж байгаад нээх их гайхахгүй. Учир нь өөрөө хүлээн зөвшөөрч тэр ч байтугай өөрөө өгнө гэж ярьдаг болсон. Гэхдээ орон байраа хувааж эзэмшихгүй хүүхдийн тэтгэмж тогтоолгохгүй өгөхгүй гэж ярьдаг. Би нөхрөөсөө үл хөдлөх хөрөнгө болон хүүхдийн тэтгэмж нэхэн шаардахгүй. Би ажил хийж байгаа болохоор хөвгүүдээ өлсгөхгүй аваад явж амьдарч чадах болохоор биднийг дахин хугацаа өгч алгуурлалгүй албан ёсоор гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Манай нөхрийн талаар салах хангалттай их баримт нотолгоо байгаа. Өөрөө ч мэднэ гэв. 

Хариуцагч Ч.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Миний бие тэй гэр бүл болон амьдарч улмаар 4 хүүхдийн эцэг, эх болон амьдарч байгаа юм. Эхнэр ийн хэлсэн бичсэн зүйл нь олон жилийн туршид болсон явдлыг өөрийн зүйгээс ямар нэгэн үйлдэл хийгээгүй мэт бичсэн байна. Хамгийн гол нь гэр орондоо харилцан хэрүүл хийж миний тэвчээрийг бардаг. Хэрүүл маргаан гарч болох ч дараа нь учираа ольё, эвлэрье гэж хэлэхэд манай энхэр нь зөвшөөрдөггүй. Энэ байдал нь хэдэн долоо хоног үргэлжилж мөн энэ байдлаа ашиглан хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болдог. Энэ талаар нь асуухаар чамд хамаагүй гэж хэлдэг бас чамаас сална гэж олон жилийн урьдаас хэлдэг байсан. Харин  сүүлийн үед зайл гэж хэлдэг болсон нь үнэн. Гэх мэт олон зүйлийг нурших хэрэггүй байх. Одоо бидний хувьд эвлэрэхгүй бараг нэг жил болж байна. Эвлэрлийн гэрээ байгуулахад гэрээний заалтанд заасан, заалт шаардлага болох зөөлөн дулаан харилцах гэсэн байдлыг биелүүлээгүй. Мөн гэр бүлийн тухай хуулиар олгосон эрх, үүргээ мэддэггүй. Миний цалинг авна гэдэг. Мөн одоо банкны зээлтэй байгаа. *******,000,000 төгрөгийн цалингийн зээлд орсон байгаа бөгөөд гэр бүл сална гэхэд миний үр хүүхдийн ахуйн шаарлагад цалин орлого нь хүрэлцэхгүй тул би өөрийн эхнэр тэй гэр бүлээ салгах хүсэлгүй байна.”  гэв

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                            
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч Ч.******* холбогдуулан гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох  тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 
Нэхэмжлэгч , хариуцагч Ч.******* нар нь 1992 оны 09 дүгээр сарын 01-нд гэр бүл болсныг 1992 оны 02 дугаар сарын 06-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд 1993 оны 02 дугаар сарын 04-нд хүү , 2000 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүү , 2009 оны 03 дугаар сарын 02-нд хүү Г.Бэхбат, 2010 оны 12 дугаар сарын 04-ны өдөр хүү Г.Батцоож  нарыг төрүүлсэн болох нь төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, зохигчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэргээр нотлогдож байна.

    Гэрлэгчид өмнө гэр бүл цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд гэрлэгчид шүүх хуралдааны явцад гэрлэгчийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг эвлэрүүлэн зуучлагчаар оруулсан болох нь 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2228 дугаартай захирамжаар тогтоогдож байна..   
    Гэрлэгчид нь эвлэрлийн хугацаанд гэр бүлийн хэрүүл маргаантай байгаа, хоорондын зан харьцааны байдал таарамжгүй байдлыг харгалзан шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д заасан эвлэрүүлэх арга хэмжээг урьдчилан авах шаардлагагүй гэж үзэж гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

    Зохигч талууд хүүхдийн асрамжийн талаар маргаангүй бөгөөд хүүхдийн амьдарч, өсөж хүмүүжих орчин, нөхцөл, насны байдал, зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 1993 оны 02 дугаар сарын 04-нд хүү , 2000 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүү , 2009 оны 03 дугаар сарын 02-нд хүү Г.Бэхбат, 2010 оны 12 дугаар сарын 04-ны өдөр хүү Г.Батцоож нарыг эх ийн асрамжинд үлдээж, эцэг Ч.*******а хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг Ч.*******, эх нар нь хүүхэд болох , , Г.Бэхбат, Г.Батцоож нар нь хэний асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

    Гэрлэгчид 201******* оны 08 дугаар сарын оноос хойш тусдаа амьдарч байгаа, хоорондын зан харьцааны байдал таарамжгүй болсон, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан ажиллагааг шүүхээс өмнөх шатанд явуулсан боловч амжилттай болоогүй дуусгавар болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д заасан эвлэрүүлэх арга хэмжээг урьдчилан авах шаардлагагүй гэж үзсэн гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

    Зохигч талууд хүүхдийн асрамжийн талаар маргаантай бөгөөд хүүхдийн амьдарч, өсөж хүмүүжих орчин, нөхцөл, насны байдал, зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин Ө.Мишээл, 2012 оны 07 дугаар сарын *******-ний өдөр төрсөн Ө.Төгөлдөр нарыг эх Ж.Мөнхзулын асрамжинд үлдээж, эцэг Ч.Өлзийсайханаас хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

    Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг Ч.Өлзийсайхан, эх Ж.Мөнхзул нар нь хүүхэд болох Ө.Мишээл, Ө.Төгөлдөр нар нь хэний асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурьдах нь зүйтэй юм.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.1, 11*******.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар Чонос овогт Халтарын Батцэцэг, ******* овогт *******ын ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2000 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүү , 2009 оны 03 дугаар сарын 02-нд хүү Г.Бэхбат, 2010 оны 12 дугаар сарын 04-ны өдөр хүү Г.Батцоож нарыг эх ийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2000 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүү , 2009 оны 03 дугаар сарын 02-нд хүү Г.Бэхбат, 2010 оны 12 дугаар сарын 04-ны өдөр хүү Г.Батцоож нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн *******0 хувиар, 11-16 нас  /сурч байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, төрсөн эцэг Ч.*******ас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******ас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч т олгож, нэг жилийн хугацаанд тогтмол төлөгдөх тэтгэлэгийн үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамж *******8,064 төгрөгийг хариуцагчаас гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

*******. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учрыг дурьдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох учиртайг мэдэгдсүгэй.

7. Гэр бүлийн тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэнээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол өргөдөл гарган гэрлэлтээ сэргээж болохыг мэдэгдсүгэй.

8. Зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн маргааны талаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлж болохыг дурдсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         З.ТУНГАЛАГМАА