Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 188

 

 Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай


  Хэргийн индекс 135/2016/00551/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би, 
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, *** дугаар баг, “*******”-ийн ***-*** тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар , утас *******/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг, ******* сум, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих *** дугаар байранд байх, ******* овогт *******ийн /регистрийн дугаар МО 78101111/-д холбогдох,

“Эцэг байх эрх хасуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч Л., хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ: 
“...******* овогтой ******* би овогтой ын эцэг байх эрхийг хасуулах нэхэмжлэлээсээ өөрийн хүсэлтээр татгалзаж байна.” гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* нь Л.ад холбогдуулан “Эцэг байх эрхийг хасуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ өөрийн хүсэлтээр татгалзаж байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:


1.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Ц.******* нэхэмжлэлтэй, Л.ад холбогдуулан “Эцэг байх эрхийг хасуулах тухай” иргэний хэрэгт нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******гийн 2016 оны 03 дугаар сарын 31-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 


ШҮҮГЧ                              З.ТУНГАЛАГМАА