Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
Хэргийн индекс | 135/2016/01206/И |
Дугаар | 1528 |
Огноо | 2016-11-28 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 1528
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/01206/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ****** аймаг, ******сум, ****** баг, ******* *** тоотод оршин суух, О*** овогт Ж**** Т***/регистрийн дугаар ***/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ****** баг, ******* *** тоотод оршин байрлах “***” ХХК,
Хариуцагч: ****** аймаг, ****** сум ****** баг, *** тоотод оршин суух, Т*** уул овогт Ж*** Ж.М*** /регистрийн дугаар ****/ нарт холбогдох,
“97,902,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Т***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Ж.Ж.М***, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, гэрч Д.Т***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Т***нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Миний бие Ж.Ж.М***ийн *** ХХК-ийн барьсан ****** сум ****** баг ******* *******ы дээд сургуулийн хажууд баригдаж байсан. Орон сууцны зориулалттай 5 давхар байранд хар панер, арматур, хөөс, катанги, керамзит зэрэг барилгын материалыг нийлүүлэхээр 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 74,378,000 төгрөгийн барилгын материалыг нийлүүлсэн. Миний бие барилгын материал зээлээр худалдах, худалдан авах гэрээний хавсралтад заасан тоо ёсоор барааг хүлээлгэн өгсөн. Анх гэрээ байгуулах үед 9,080,000 төгрөгийг би Ж.Ж.М***оос авсан үлдэгдэл болох 65,268,000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар гэрээнд заасан хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцож гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлсэн. Гэвч *** ХХК-ийн захирал Ж.Ж.М*** нь 65,268,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй бөгөөд мөнгөө төлөхийг шаардахад хэл, амаар доромжилж байгаа тул ийнхүү арга буюу шүүхэд хандаж байна. Иймд барилгын материал зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 65,268,000 төгрөг, алданги 32,634,000 төгрөг нийт 97,902,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ
Хариуцагч Ж.Ж.М*** шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Миний бие Ж.Т***ын нэхэмжлэлтэй хэргийг уншаад үнэхээр гайхлаа. Би Ж.Т***гэдэг хүнтэй хөөс, арматур өгөлцөж авалцсан зүйл байхгүй учир нь тухайн Т***гэдэг хүн нь *** ХХК-ийн дэд захирал гэх албан тушаалтай байсан боловч эдийн засаг болоод санхүүгийн ямар нэгэн шийдэл гаргах эрх мэдэлтэй байгаагүй. Ямар ч амаар болон бичгээр ярилцаж тохиролцсон зүйл байхгүй. Тухай хэрэгт буюу *** ХХК нь Улаанбаатар хотод нэг барилга авах гээд банкны зээл хөөцөлдөж байгаа бөгөөд банкнаас шаардсан бичиг баримт бүрдүүлж явна. Надад туслаад нэг тийм гэрээ хийж өгөөч гэж Ж.Т***ын гуйснаар Олон улсын худалдааны төвд байрлах нотариатаар орж хийсэн гэх боловч гэрээ нь мөнгө болох 50,000 төгрөг төлж чадаагүйн улмаас уг гэрээ тэр нотариат дээр сар болсон хуурамч хүчингүй гэрээ юм. Би Д.Т***гэдэг хүнээс гуйж барилгын гадна хөөс, арматурыг Хос уран цамхаг констракшн ХХК-ийн захирал Батжаргал гэдэг хүнд зуучилж өгсөн. Батжаргал захирал *** ХХК-д өөрөө кран ачих тэрэг хөлсөлж очиж арматурыг авч явсан. *** ХХК нь 2 нярав, 2 нягтлан, харуул хамгаалалтын албатай тэдгээр хүмүүс нь батлах байлтай. Барилгын хөөсийг Хос уран цамхаг Констракшн ХХК-ийн захирал өөрөө авч хэрэглэснээ хүлээн зөвшөөрч баримт баталгаа гаргасан зүйл байдаг. Миний хувьд керамзит болон тулаас модыг Д.Т***захиралтай утсаар ярьж батилонд байх хадмынхаас нь өөрийн биеэрээ авсан болохоос Ж.Т***гэдэг хүнээс эд зүйл авсан зүйл байхгүй. Ер нь тухайн *** ХХК нь өөрийн бараа материал гаргасан оруулсан санхүүгийн баримт бичиг байх ёстой. Ийм бичиг баримт гарын үсэг зуралцсан баримт нэхэмжлэгч гэх Ж.Т***нь нотлох баримт гаргах үүнийг нь хариуцагч гэх миний зүгээс шаардах эрхтэй гэж бодож байна.” гэжээ
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Т***нь хариуцагч Ж.Ж.М***ид холбогдуулан гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 97,902,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Зохигч талууд 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Бараа материал зээлээр худалдах худалдан авах гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээгээр “...энэхүү гэрээний зорилго нь худалдагч тал өөрийн өмчлөлийн барилыгн материал /хавсралтад заасан жагсаалтын дагуу/-ыг худалдан авагчийн өмчлөл, эзэмшилд шилжүүлж, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөхтэй холбоотой талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг зохицуулахад оршино.
...Худалдагч тал худалдан авагч талд хүлээлгэн өгсөн бараа материалын нийт үнэ нь 74,378,000 төгрөг болно. Төлбөр төлөх нөхцөл: Барааны үнэ болох 9,080,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 65,268,000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулахаар тохиролцов.
...Худалдан авагч нь барааны үнийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хоног тутам 0,5 хувийн алданги тооцно...” гэж тохиролцож, гэрээнд худалдагчаар Ж.Т***, худалдан авагчаар Ж.Ж.М*** нар тус тус гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх-4/
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Т***нь “... гэрээний хавсралт 1-д заасан нийт 74,378,000 төгрөгийн үнэ бүхий Хар панер, Арматур d16, Арматур d12, Хөөс /23-25/, Катанги, Керамзит зэрэг 6 нэр төрлийн барилгын материалыг хариуцагч Ж.Ж.М*** нь авч, өөрийн *** ХХК-ний барьж байгаа барилгад хэрэглэсэн...” гэсэн тайлбарыг, хариуцагч Ж.Ж.М*** “...би дээрх барилгын материалыг Ж.Т***аас аваагүй, энэ талаар *** ХХК-ний захирал Д.Т***тай анх ярилцаж, түүнээс авсан. Сүүлд Д.Т***т барилгын материал өгсөн талаар баримт надад хэрэгтэй гэсэн. Тэгээд Д.Т***нь манай компаний ажилтан Ж.Т***тай гэрээ хийчхээрэй гэхээр нь би гэрээ хийсэн. Энэ барилгын материалын мөнгийг би Д.Т***т өгнө...” гэсэн тайлбарыг тус тус гаргасан болно.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д “Зээлээр худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ”, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “ Эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно” гэж заажээ.
Шүүх хуралдаанд гэрч Д.Т***нь “...Ж.Ж.М*** нь гэрээнд заасан барилгын материалыг авахаар надтай ярилцаж, би өгсөн. Энэ барилгын материал нь *** ХХК-ний өмч хөрөнгө, *** ХХК нь нэг гишүүнтэй бөгөөд миний байгуулсан компани. Ж.Т***нь манай компаний гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Ж.Т***нь компани данс тооцоог хариуцдаг байсан. Ж.Ж.М***ид өгсөн материалын талаар гэрээ хийх хэрэгтэй гээд Ж.Т***, Ж.Ж.М***, бид 3 нотариат дээр гэрээ хийхээр цуг очсон бөгөөд надад иргэний үнэмлэх байхгүй байсан болохоор би Ж.Т***тай гэрээ хийчих гээд гэрээ хийлгэсэн...” гэсэн мэдүүлэг өгсөн бөгөөд гэрчийн дээрх мэдүүлгийг нэхэмжлэгч Ж.Т***үгүйсгээгүй ба нэхэмжлэгч “...хөөснөөс бусад материал нь *** ХХК-ний компани хөрөнгө гэдгийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн тайлбарыг гаргасан болно.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй”, 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж заажээ.
Гэрч Д.Т***ын “...манай компани Эко хөөс ХХК-иас авлагатай байсан юм. Ж.Ж.М*** хөөс хэрэгтэй байна гэхээр нь би Эко хөөс ХХК-иас авлагадаа авах хөөсийг Ж.Ж.М***ид өгсөн. Хөөсний мөнгийг компани авах ёстой...”гэсэн мэдүүлэг болон хариуцагч Ж.Ж.М***ийн “...би хөөс хэрэгтэй байна гэж Д.Т***тай ярьж, түүнээс авсан. Ж.Т***аас аваагүй...” гэсэн тайлбарыг гаргасан бөгөөд нэхэмжлэгч Ж.Т***нь дээрх гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн тайлбарыг үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Дээрх зохигчдын тайлбар болон гэрч Д.Т***ын мэдүүлгээр нэхэмжлэгч Ж.Т***нь 2015 оны 09 дүгээр 30-ны өдрийн “бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний хавсралтад барилгын материалыг хариуцагч Ж.Ж.М***ийн өмчлөлд шилжүүлээгүй болох нь тогтоогдож байх тул зохигч талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгч Ж.Т***ын хариуцагч *** ХХК, Ж.Ж.М*** нарт холбогдуулан гаргасан Барилгын материал зээлээр худалдах худалдан авах гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 65,268,000 төгрөг, түүний алданги 32,634,000 төгрөг, нийт 97,902,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Т***ын хариуцагч “***” ХХК, Ж.Ж.М*** нарт холбогдуулан гаргасан Барилгын материал зээлээр худалдах худалдан авах гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 65,268,000 төгрөг, түүний алданги 32,634,000 төгрөг, нийт 97,902,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Т***аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 647,460 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА