Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 1618

 

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс 135/2016/01415/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: ****** аймгийн ****** сумын ****** баг тоотод оршин суух Т овогт Гн Б/регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****** аймгийн ****** сумын ******* баг ****** хороолол тоотод оршин суух А овогт Д Ө /регистрийн дугаар /, 

Хариуцагч: ****** аймгийн ****** сумын ****** баг тоотод оршин суух Д овогт Т Э /регистрийн дугаар /,

Хариуцагч: ****** аймгийн ****** сумын ****** баг ****** хороолол тоотод оршин суух Б овогт Х Э /утас / нарт холбогдох 

Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагч Д.Ө, хариуцагч Д.Өийн өмгөөлөгч П.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
                  

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...Миний бие нь бизнес болон худалдааны чиглэлээр ажил үйлчилгээ 2012 оноос эхлэн эрхэлж эхэлсэн бөгөөд ажил хэрэг явуулахад санхүүгийн эх үүсвэр шаардлагатай байсан тул өөрийн гэр бүлийн хамт амьдардаг өмчлөлийн хөдлөх эд хөрөнгөө барьцаанд тавьж мөнгө зээлэх асуудал гарч байсан билээ. Би өөрөө зээлтэй байсан тул барьцааны эд хөрөнгийг бусдад шилжүүлж зээл авахаар болж өөрийн өмчлөлийн Дархан сумын 9 дүгээр баг тоот орон сууц 18мкв, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн орон сууцыг дүр үзүүлэн гэрээ хийж шилжүүлж байсан юм. Үүнд:
-2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр орон сууц бэлэглэлийн гэрээгээр Т.Эт,
-2014 оны 03 дугаар сарын 24-ны өдөр орон сууц худлдах, худалдан авах гэрээгээр Т.Эээс Х.Эад
-2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр Х.Эаас Д.Өт тус тус шилжин очиж, одоо Д.Ө нь орон сууцны өмчлөгч болж, манай гэр бүлийг байрнаас нүүлгэн гаргуулах нэхэмжлэл шүүхэд гаргаж бид орон сууцгүй амьдрах газаргүй болоход хүрээд байна.
Д.Ө нь байрны албан ёсны өмчлөгч биш бөгөөд манай найз Х.Э бид нарт мөнгө зээлж байхдаа манай найз Х.Эад худал хэлж, байрыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан байдаг юм. Энэ байрны өмчлөлийн талаар хариуцагч Т.Э, Х.Э нар нь Д.Ө нар үнэнээр нь тайлбар, мэдүүлгээ шүүхэд өгөх байх гэдэгт найдаж байна. 
Иймд Дархан сумын 9 дүгээр баг *** тоот орон сууцны өмчлөгчөөр Г.Б намайг тогтоож өгнө үү. 
2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Т.Э,Г.Б нарын хооронд хийгдсэн орон сууцны бэлэглэлийн гэрээ, 2014 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн Т.Э, Х.Э нарын хооронд хийгдсэн орон сууцны худалдах, худалдан авах гэрээ, 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Х.Э, Д.Ө нарын хооронд хийгдсэн бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...нэхэмжлэгч Д.Б** одоо хүртэл дээрх орон сууцанд амьдарч байгаа. 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Т.Э,Г.Б нарын хооронд хийгдсэн орон сууцны бэлэглэлийн гэрээ, 2014 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн Т.Э, Х.Э нарын хооронд хийгдсэн орон сууцны худалдах, худалдан авах гэрээ, 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Х.Э, Д.Ө нарын хооронд хийгдсэн бэлэглэлийн гэрээнүүд нь зээл авах зорилгоор хийгдсэн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм. Бодитоор хийгдээгүй гэрээ хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна. Иймд хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр бусдад шилжүүлсэн Дархан сумын 9 дүгээр баг *** тоот орон сууцны өмчлөгчөөрГ.Бг тогтоож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлагаасаа татгалзаж байна” гэв.
Хариуцагч Х.Э шүүхэд гаргасан тайлбартаа:
“нэхэмжлэгчГ.Бгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж аваад доорхи тайлбарыг гаргаж байна. 
Миний бие нь 2014 оны 11 дүгээр сард С***гоор дамжуулан Д.Өээс 8,000,000 төгрөгийг зээлсэн билээ. Тухайн үед С***,Г.Б бид нар Д.Өээс 20,000,000 төгрөгийг зээлж, С*** 5,000,000 төгрөг,Г.Б 7,000,000 төгрөг, би 8,000,000 төгрөгийг тус тус зээлж, санхүүгийн бэрхшээл, бизнесийн ажил удаашралтай болсноос болж зээл төлөгдөж чадахгүй байхад Д.Ө эгч нь гадагшаа түр явах боллоо, чи эгчийнхээ нэр дээр барьцааны байрыг шилжүүлээд өгчих, чамд би буцаагаад шилжүүлээд өгнө гээд гуйгаад байхаар нь би өөрийн нэр дээр байсан Дархан сумын 9 дүгээр баг тоот орон сууцыг шилжүүлж өгсөн юм.
Гэтэл надад худал хэлж шилжүүлж авчихаад тэр айлыг нь нүү гэж айлган сүрдүүлэх блсон тул Д.Ө бидний хооронд 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдр хийгдсэн орон сууцны  бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаад мөнгийг нь төлчихвөл байраа хэл амгүй буцааж өгнө гэсэн болохоор нь нэхэмжлэлээ шүүхээс татан авч байсан юм.
Одоо Д.Ө нь энэ үл хөдлөх эд хөрөнгийн эзэн гэжГ.Бг гэр бүлийн нь хамт нүүлгэн гаргуулах гэж байгаа тул Д.Ө бид хоёрын хооронд хийгдсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцохыг хүлээн зөвшөөрч байна. Энэ байр бол яахын аргагүйГ.Бгийн байр мөн бөгөөд бид нар банкнаас зээл авах гээд барьцааны эд хөрөнгөд орон сууцыг тавьж байснаас болж ийм байдалд хүрсэн юм.
Иймд 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Д.Ө, Х.Э бид нарын хооронд хийгдсэн Дархан сумын 9 дүгээ баг тоот 18 мкв, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцоход ямар нэгэн татгалзах асуудал байхгүй болно” гэжээ.
Хариуцагч Т.Э шүүхэд гаргасан тайлбартаа: 
“НэхэмжлэгчГ.Б нь хариуцагч Т.Э надад холбогдуулан орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулан, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Хариуцагч Т.Э би нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч байна. 
Г.Б*** нь 2012 онд бизнесийн үйл ажиллагаа явуулахад нь мөнгөний шаардлага гарсны улмаас банкнаас зээл авах зорилгоор өмчлөлийнхөө үл хөдлөх хөрөнгө болох Дархан сумын 9 дүгээр баг *** тоот 1 өрөө орон сууцыг Т.Э миний нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж, Эрэл банкнаас миний нэр дээр 20 сая төгрөгийн зээл авсан юм. 
Гэтэл Т.Э би өөрөө орон сууц худалдан авах болж миний нэрээрГ.Бгийн авсан зээлийг хаахын тулд бидний танил Х.Эаас уг мөнгийг зээлж аваад банкны зээлийг хааж Х.Эад уг орон сууцыг худалдах-худалдан авах гэрээ хийж Х.Эын нэр дээр шилжүүлсэн нь үнэн болно.
Г.Б*** нь орон сууц бэлэглэлийн гэрээ, орон сууц худалдах-худалдан авах гэрээ хийсэн нь бодитоор хийгдээгүй энэ байрандаа одоо ч гэсэн амьдарч байгаа нь үйл баримтыг тогтооход чухал ач холбогдолтой гэж бодож байна” гэжээ.

Хариуцагч Д.Ө шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
“Д.Ө миний бага охин Ж.С***ын танилГ.Б гэх залуу охиноор минь дамжуулан “барилгын цахилгаан шат оруулж ирж байгаа, 1 сар болгоод буцаагаад өгнө, 20,000,000 төгрөг зээлээч” гээд дахин дахин гуйхаас гаднаГ.Бгийн эгч Мөнх-Амгалан нь “надад хэдэн төгрөг орж ирэх ёстой тэр мөнгөө ороод ирвэл таньд өгчихнө” гэж надтай ирж уулзсан тул би итгэж ХААН банкинд байсан өөрийн хадгаламжаа барьцаалж 20,000,000 төгрөгний зээл авч,Г.Бд зээл өгөхөөр тохиролцсон. 2014 оны 11 дүгээр сарын 24-ны өдөрГ.Бгийн машинаар холбооны ард байх Гантулга нотариат дээр очиж, 20,000,000төгрөгийг 1 сарын хугацаатай зээлэхээр барьцаат зээлийн гэрээ байгуулж, зээлийн барьцаанд Дархан сумын 9 дүгээр баг 4 дүгээр хороолол 4 дүгээр байрны 57 тоот 1 өрөө байрыг барьцаалж “Зээлийн болон барьцааны гэрээ” байгуулсан. Уг гэрээ нь дээр Э.С*** гарын үсэг зурсан ба Бат-Амгалан нь “С*** манай итгэмжлэгдсэн нягтлан тул гэрээн дээр гарын үсэн зурдаг юм” гэж байсан. Тухайн үедГ.Б нь гэрээний нэмэлт нөхцөл хэрэгт “2 сараас хэтрэхгүй төлнө, илүү 10 хоног хүүгээ болож төлнө” гэж гарын үсгээ зурсан. Нотариатаас гараад Бат-Амгалан, миний бага охин Саранболор, С*** бид нар хамт ХААН банкин дээр ирж 20,000,000 төгрөгөөГ.Бгийн хэлснээр түүний эхнэр Энхбаярын данс руу өөрийн данснаас шилжүүлсэн. С*** нь манай охин Саранболортой явж гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж, тамга тэмдэг бүхий гэрээний нэг хувийг надад өгсөн. 
Гэтэл зээлийн гэрээний хугацаа дуусахад мөнгөө төлөхгүй байсан болохоор Бат-Амгалангаас би “чи мөнгөө өгөөч” гэтэл ганцаараа аваагүй Э, С*** хоёртой 2 хувааж авсан гэж хэлсэн. Тэгээд С***, Э хоёртой нь уулзаад гэрээгээ дахин шинэчилж хүн хүн дээр нь тусад байгуулъя гээд Ш.А*** гэдэг нотариатч дээр очиход “он дамжиж дахин гэрээ хийхгүй, та нар хоорондоо учраа олчихгүй юу” гэж хэлээд гаргасан. 
Тэгээд биГ.Бд “чи энэ хүмүүсээсээ миний мөнгийг авч өгөөрэй, би анхнаасаа чамайг өөрөө л ганцаараа энэ мөнгийг авч байгаа юм байна гэж бодсон. Би энэ хүмүүсийг чинь огт танихгүй юм байна” гэсэн. ТэгээдГ.Б надад С*** гэдэг нь “Мон бамбай” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч юмаа. Тиймээс Мон бамбай ХХК-ний захирал Х.Эын өмнөөс төлөөлж оролцдог гэж хэлсэн. 
2015 оны 02 дугаар сард би Э гэх хүн рүү утсаар залгаж уулзахад байрны гэрчилгээг таны нэр дээр болгож өгье. Та тэгээд сэтгэл амар байж бай” гэхээр нь би “та нарын мөнгөө төлөх хугацаа 3 сарын хугацаагаар хэтэрчихсэн явж байна. Би та нарыг мөнгөө өгч дуустал байрыг чинь зарахгүй” гэж хэлсэн. Тэгээд Х.Э нь маргааш нь буюу 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр байрыг миний нэр дээр шилжүүлж өгсөн. Би худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлж авах хүсэлт гаргахад “нотариатын зардал өндөр гарна, надад мөнгө байхгүй, хятадаас 1 сая доллар орж ирнэ. Тэгэхээр нь таны мөнгийг хамгийн түрүүнд өгнө. Эцсийн хугацаа 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд таны мөнгийг өгчихнө” гээд барьцааны байраа надад бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. 
Шүүхийн маргааны явцад үл хөдлөх эд хөрөнгийн газрын лавлагаагаар анх 2014 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хийгдсэн барьцаат зээлийн гэрээн дээрх барьцааг улсын бүртгэлд бүртгэсэн тухай тамга тэмдэг байдаг боловч барьцааны бүртгэл хийгдээгүй байна гэсэн лавлагаа гарч ирсэн байна. 
Дээрх байдлаас үзэхэд би анх зээл өгөхдөө байр барьцаалаагүй бол би ямар барьцаагүйгээр 20,000,000 төгрөгийг хүнд өгөхгүй байсан. ГэтэлГ.Б зээлийн мөнгийг өөрийн эхнэр Энхбаярын дансанд шилжүүлсэн мөртлөө зээлийн гэрээн дээр С***гоор гарын үсэг зуруулж, улмаас С*** нь барьцаат зээлийн гэрээ нь дээр улсын бүртгэгчийн тамга даруулсан боловч уг тамга дарсан улсын бүртгэгч нь миний гэрээг улсын бүртгэлд бүртгээгүй байсан байна. Зээлийг эргүүлэн төлөх үед Э нь гэнэт гарч ирэн, сайхан загнаж, зээлээ төлсөн тохиолдолд буцааж байраа вах болзолтойгоор өөрийн нэр дээр байсан байраа надад шилжүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй ба одоо Бат-Амгалан, Э нар хуйвалдаж “Ө нь залилан хийж, хүний байр авах гэж зүтгээд байна” шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хараад энэ хоёр залуу ямар жудаггүй, цагаандаа гарчихсан хүмүүс бэ гэж гайхаж байна. Иймд энэ хэргийг нэхэмжлэгч Бат-Амгалан, Энхбаяр нар нь надаас авсан 25,000,000 төгрөгний зээлийн барьцаанд энэ байрыг тавьж, уг зээлээ төлж чадахгүй болохоороо барьцаа хөрөнгөө надад шилжүүлж өгсөн тул байр шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах ямар ч үндэслэл байхгүй юм.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
   ҮНДЭСЛЭХ нь:

НэхэмжлэгчГ.Б  нь “...Дархан сумын 9 дүгээр баг *** тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Т.Э,Г.Б нарын хооронд хийгдсэн орон сууцны бэлэглэлийн гэрээ, 2014 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн Т.Э, Х.Э нарын хооронд хийгдсэн орон сууцны худалдах, худалдан авах гэрээ, 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Х.Э, Д.Ө нарын хооронд хийгдсэн бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нь “  ... Дархан сумын 9 дүгээр баг *** тоот орон сууц нь дүр үзүүлэн хийсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн байх тул уг орон сууцны өмчлөгчөөрГ.Бг тогтоож өгнө үү. Хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага нь нэхэмжлэлийн үндэслэл учир энэхүү шаардлагаас татгалзаж байна. ” гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодруулсан болно.
Хариуцагч Т.Э, Х.Э нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба хариуцагч Д.Ө нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй болно.
 Хэрэгт авагдсан баримтаар 
Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр байрны 4 дүгээр хороолол 4 дүгээр байрны 57 тоот, 18 мкв талбайтай, Улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэгдсэн орон сууцыг 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөрГ.Бгаас Т.Эт бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрх шилжиж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай гэрчилгээг /хх-44/, 
2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Т.Эээс Х.Эад Орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөх эрх шилжиж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай гэрчилгээг /хх-43/, 
2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Х.Эаас Д.Өт орон сууц бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрх шилжиж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ***2 дугаартай гэрчилгээг /хх -42/ тус тус олгогдсон байна.   
Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-т “Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ” гэж заасан.
НэхэмжлэгчГ.Б нь  Т.Эт  Дархан сумын 9 дүгээр баг *** тоот орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн боловч бодит байдал дээрГ.Б нь Т.Эт уг орон сууцыг өмчлөлд нь шилжүүлээгүй, уг орон сууцандГ.Б өнөөг хүртэл амьдарч байгаа болох нь хариуцагч Т.Эийн шүүхэд гаргасан “...Г.Б*** нь орон сууц бэлэглэлийн гэрээ, орон сууц худалдах-худалдан авах гэрээ хийсэн нь бодитоор хийгдээгүй энэ байрандаа одоо ч гэсэн амьдарч байгаа...” гэсэн тайлбар, хариуцагч Х.Эын “...Энэ байр бол яахын аргагүйГ.Бгийн байр мөн бөгөөд бид нар банкнаас зээл авах гээд барьцааны эд хөрөнгөд орон сууцыг тавьж байснаас болж ийм байдалд хүрсэн юм...” гэсэн тайлбар, хариуцагч Д.Өийн шүүх хуралдаанд гаргасан “...Г.Б*** энэ байрыг миний байр гэж байсан. Зээл авах зорилгоор Х.Эын нэр дээр шилжүүлсэн гэсэн. Энэ байрыг надаас авсан мөнгөний барьцаанд тавьсан...” гэсэн тайлбараар тус тус тогтоогдож байна. 
Өөрөөр хэлбэлГ.Б, Т.Э нарын хооронд хийсэн 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн бэлэглэлийн гэрээг тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд дүр үзүүлэх хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна. 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т “дүр үзүүлэн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна”, 56.1.10-т “дээр дурьдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж зааснаар Т.Э, Х.Э нарын хооронд 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хийгдсэн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Х.Э, Д.Ө нарын хооронд 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хийгдсэн Орон сууц бэлэглэлийн гэрээ нь мөн хүчин төгөлдөр бус хэлцэл байна. 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т “Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг арилгуулахаар шаардаж болно”, 56.5-д “энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчГ.Б нь хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн Дархан сумын  9 дүгээр баг *** тоот  орон сууцыг буцаан шаардах эрхтэй болно.

Иймд Иргэний хуулийн хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь дээрх гэрээнүүдийн дагуу шилжүүлсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг *** тоот орон сууцны өмчлөгч ньГ.Б мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.
Хариуцагч Х.Э, Т.Э нар нь шүүх хуралдаанд оролцохгүй, хэргийг эзгүйд шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, хариуцагч нарыг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Шүүх хуралдаанд хариуцагч Д.Ө, түүний өмгөөлөгч нар нь “...Г.Б***, Х.Э нарыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж гомдол гаргасан. Цагдаа гомдлыг хүлээн авч эрүүгийн хэрэг үүсгээгүй байгаа, эрүүгийн хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэтэл шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү, мөнГ.Бгийн эхнэр Энхбаярын дансанд зээлсэн 20,000,000 төгрөг шилжүүлсэн. Энэ талаар Энхбаярыг гэрчээр асууж өгнө үү” гэсэн хүсэлтийг тус тус гаргасан бөгөөд шүүх хариуцагч талын гаргасан дээрх хүсэлт нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдолгүй гэж үзэж хүсэлтийг хангахаас татгалзсан болохыг дурдах зүйтэй байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 
ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.4, 56.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчГ.Бг Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг *** тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.

 2. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7, 19 дүгээр зүйлийн 19.1.2-т заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр байрны 4 дүгээр хороолол*** тоот, 18 мкв талбайтай, Улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэгдсэн орон сууцны өмчлөгчөөр Д.Ө бүртгэгдсэнийг хүчингүй болгож, дээрх бүртгэлд өмчлөгчөөрГ.Бг бүртгэж, өөрчлөлт оруулахыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    З.ТУНГАЛАГМАА