| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 148/2016/00450/И |
| Дугаар | 543 |
| Огноо | 2016-10-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 543
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ган зам СӨХ-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: С.Батчулуунд холбогдох “281.240 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ган зам СӨХ-ны дарга Д.Алтанчимэг, хариуцагч С.Батчулуун , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ган зам СӨХ-ны дарга Д.Алтанчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Тус СӨХ-ийн 1-60-49 тоотод оршин суугч С.Батчулуун нь байрны хөлсөө 2014 оны 3-12 сар, 2015 оны 1-12-р сар хүртэл бүгд 29 сар төлөөгүй сууц эзэмшигчийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс бүгд 281240 төгрөгний төлбөр гараад байна. Иймд төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Эвлэрлийн гэрээнд:
Ган зам СӨХ-ны нэхэмжлэлтэй С.Батчулуунд холбогдуулан гаргасан 281.240 төгрөгийн нэхэмжлэлээс 61710 төгрөгнөөс татгалзаж үндсэн мөнгө 219.530 төгрөг дээр тохиролцож 2016 онд багтаан төлөхөөр харилцан тохиролцон энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна.
Эвлэрлийн гэрээ байгуулсан:
Нэхэмжлэгч Ган зам СӨХ-ны дарга \.........................\ Д.Алтанчимэг
Хариуцагч \................................\ С.Батчулуун гэж гарын үсгээ зуржээ.
Хэрэгт цугларсан бигийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын хооронд байгуулсан дээрх эвлэрлийн гэрээ нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2078 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээо үлдээж, зохигчийн эвлэрсэн төлбөр болох 219.530 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 7240 төгрөгийг хариуцагчаас нөхөн гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 123 дугаар зүйлийн 123.1, 123.3-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ган зам СӨХ-ны дарга Д.Алтанчимэгийн нэхэмжлэлтэй С.Батчулуунд холбогдох “281.240 төгрөг гаргууулах” тухай иргэний хэргийн зохигч нь дээрх байдлаар эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2078 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, зохигчийн эвлэрсэн төлбөр болох 219530 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 7240 төгрөгийг хариуцагчаас нөхөн гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН