Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 146/ШШ2017/00001

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч:  Монгол Улсын иргэн, 1965 оны 02 дугаар сарын 06-ний өдөр төрсөн, 61 настай, эмэгтэй, Өвөрхангай аймаг, Хужирт сум, 6 дугаар багт оршин суух, ЙС65020606 дугаарын регистртэй, Цагаан дээлт овгийн Цэрэнсономийн Наранцэцэгийн

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгээд, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Наранцэцэг шүүхэд гаргасан хүсэлтэндээ:

“...Ц.Наранцэцэг миний бие нь 1982 оны 06 дугаар сараас 1985 оны 04 дүгээр сарыг дуустал Хужирт сумын Энх тайван нэгдэлд малчин, 1985 оны 06 дугаар сарын 08-наас 1987 оны 05 дугаар сарын 01 хүртэл Хархорин сумын Худалдаа бэлтгэлийг трестэд угаагчаар ажиллаж байсан. 1987 оны 05 дугаар сарын 15-наас 1988 оны 09 дүгээр сарын 15 хүртэл Хужирт сумын Энхтайван нэгдлийн номын санчаар ажиллаж байсан. 1989 оны 02 дугаар сарын 03-наас 1995 оны 02 дугаар сарын 20 хүртэл Хужирт сумын хүүхдийн 2 дугаар цэцэрлэгт тогоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү.

Хөдөлмөрийн дэвтрийн зөрчилтэй байгааг тогтоож өгнө үү...” гэжээ.

Хүсэлт гаргагч Ц.Наранцэцэг нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтэндээ: “...Ц.Наранцэцэг миний бие 1982 оны 06 дугаар сараас 1982 оны 12 дугаар сар хүртэл архивын лавлагаа олдохгүй байгаа тул 1982 оны 06 дугаар сараас 1982 оны 12 дугаар сар хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтээсээ татгалзаж байна. Мөн шүүх хуралд өөрийн биеэр очиж чадахгүй, нааш цааш явахад хүндрэлтэй, өвчтэй байгаа тул миний оролцоогүйгээр ажилласан жилийг тогтоож өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Наранцэцэг ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Ц.Наранцэцэг нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Энхтайван” нэгдэлд 1983 оноос 1985 оны 04 дүгээр сар дуустал малчнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, 2016 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн №664 дугаартай архивын лавлагааны хуулбар, гэрч Д.Оюунчимэг, С.Дагиймаа нарын мэдүүлэг, 1985 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл “Худалдаа бэлтгэлийн трестэд” угаагчаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Хархорины худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1985 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №44 дугаартай тушаал, Өвөрхангай аймгийн Хархорины худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1989 оны 02 дугаар сарын 27-ний өдрийн №184 дугаартай тушаал, Ж.Мөнхцэцэг, М.Наранцэцэг нарын мэдүүлэг, 1987 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Энхтайван нэгдэлд номын санчаар ажиллаж байсан болох нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №2/152 дугаартай архивын лавлагааны хуулбар, 1983 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 1995 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Хужирт сумын 2 дугаар цэцэрлэгт тогоочоор ажиллаж байсан болох нь Хужирт сумын хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1989 оны 02 дугаар сарын 03-ний өдрийн №04 дугаартай тушаал, Хужирт сумын хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1995 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №03 дугаартай тушаал, гэрч Б.Алтанцэцэг, П.Нарангэрэл нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи бичгийн нотлох баримт болон хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргийг үндэслэн Цагаан дээлт овгийн Цэрэнсономийн Наранцэцэгийг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Энхтайван” нэгдэлд 1983 оноос 1985 оны 04 дүгээр сарыг дуустал малчинаар ажиллаж байсан, Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Худалдаа бэлтгэлийн трестэд” 1985 оны 06 дугаар сарын 08-наас 1987 оны 05 дугаар сарын 01-нийг хүртэл угаагчаар ажиллаж байсан, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Энхтайван” нэгдэлд 1987 оны 05 дугаар сарын 15-наас 1988 оны 09 дүгээр сарын 15-ний өдрийг хүртэл номын санчаар ажиллаж байсан, Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2 дугаар цэцэрлэгт 1989 оны 02 дугаар сарын 03-наас 1995 оны 02 дугаар сарын 20-ний өдрийг хүртэл тогоочоор ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хүсэлт гаргагч Ц.Наранцэцэг нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул түүний хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдсан болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Цагаан дээлт овгийн Цэрэнсономийн Наранцэцэгийг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Энхтайван” нэгдэлд 1983 оноос 1985 оны 04 дүгээр сарыг дуустал малчинаар, Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Худалдаа бэлтгэлийн трестэд” 1985 оны 06 дугаар сарын 08-наас 1987 оны 05 дугаар сарын 01-нийг хүртэл угаагчаар, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Энхтайван” нэгдэлд 1987 оны 05 дугаар сарын 15-наас 1988 оны 09 дүгээр сарын 15-ний өдрийг хүртэл номын санчаар, Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2 дугаар цэцэрлэгт 1989 оны 02 дугаар сарын 03-наас 1995 оны 02 дугаар сарын 20-ний өдрийг хүртэл тогоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ц.Наранцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                          ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                           Ц.ДАГИЙМАА